gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж байна

Эрүүл мэнд
2008-10-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-10-01
Улсын клиникийн төв эмнэлэг нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал хийх бэлтгэлээ ба-зааж байгаа юм байна. Энэ талаар тус эмнэлгийн Нүд судлалын клиникийн ахлах зэргийн эмч, нүдний эвэрлэг, болор, өмнөд хэсгийн мэргэжилтэн Ц.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Нүдний эд эсийг шилжүүлэн суулгах мэс заслын тасагтай болох гэж байгаа гэсэн. Энд ямар хагалгаанууд хийх вэ?
-Хүмүүс нүдэнд цагаа унах гэж ярьдаг. Үүнийг эвэрлэг цайх гэж нэрлэдэг юм. Мөн нүдний эвэрлэг бүдэгшилтэй хүмүүст мэс засал хийх боломжтой болох юм. Ер нь манайх нүдний бүх төрлийн өвчний эмчилгээ, оношлогоо хийнэ. Ялангуяа сүүлийн жилүүдэд нүднийх нь болор цайсан хүнд болорыг нь бутлан соруулж уян болор, уурган бүрхүүлд бэхэлдэг болор тавих мэс засал хийж байгаа.

-Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг манайд өмнө нь хийж байгаагүй юм уу?
-Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд хийж эхэлснээс хойш 100 гаруй жил өнгөрч байгаа. Манайд 1956 онд ардын эмч, профессор Р.Нямаа энэ мэс заслыг хийсэн байдаг юм. Үүнээс хойш цөөн тооны ийм хагалгааг хувийн өмчийн эмнэлгүүд хийж байсан. Гэвч донорын эдийг бэлтгэх нөөшлөх, хадгалах, тараах, донор эрхтэнд хийх шинжилгээг олон улсын түвшинд хийх зорилгоор Нэгдүгээр эмнэлгийн нүд судлалын клиникт "Еуе bank" буюу нүдний банкийг байгуулахаар болсон. Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон улсын түвшинд хийхээр зорилт тавиад байна. Манай Улсын клиникийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэлийг ч хангаж байна. Дараа нь нүдний эвэрлэг шилжүүлэх хагалгааг ч хийхээр базааж байгаа юм. Тиймээс манай эмнэлэг Монгол Улсын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв болох хандлагатай байна.

-Эвэрлэг шилжүүлэх мэс заслын бэлтгэл хэр хангагдаж байна. Эмч мэргэжилтнүүдээ гадаадад бэлтгэх шаардлагатай байгаа юу?
-Энэ чиглэлээр өмнө нь би Энэтхэг улсад суралцаад ирсэн. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн ур чадвартай эмч нар энэ мэс заслын багт байгаа учрайс бүрэн бэлтгэлтэй гэж болно. Харин техникийн нэг ажилтан Энэтхэгт гурван сарын хугацаатай суралцахаар явсан байгаа. Техник, тоног төхөөрөмжийн хувьд олон улсын Нүдний банкны холбооноос зарим шаардлагатай багажийг манайд хандивлана гэсэн. Бусад хэрэгтэй багаж, төхөөрөмжийг манай эмнэлэг худалдан авах байх. Монголын ард түмний эрүүл мэндийн төлөөх ажилд сайн дураараа туслах аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг хэрэгтэй байгаа.

-Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хичнээн хүн танай эмнэлэгт байгаа вэ?
-Нүднийхээ эвэрлэгийг шилжүүлэх шаардлагатай 50 гаруй хүний нэрийн жагсаалт бий. Хагалгаа хийгээд эхэлс-ний дараа энэ тоо нэмэгдэх хандлагатай.

-Ямар донороос нүд-нийх нь эрүүл эвэрлэгийг авдаг юм бэ?
-Халдварт өвчингүй өөрөөр хэлбэл, В,С вирус, ДОХ-гүй хүний цогцсоос нүдний эвэрлэгийг ар гэрийнх нь зөвшөөрөлтэйгээр авдаг. Гэхдээ хүний сайн сайхан, эрүүл мэндийн төлөө хийж буй сайн үйлс гэдэг утгаараа эвэрлэгийг нь үнэ төлбөр-гүйгээр донорлодог. Дэлхий нийтийн энэ жишгийг л дагана.

-Мэс заслыг хичнээн төгрөгөөр хийх бол?
-Одоогоор тогтоогоогүй. Гэхдээ энэ хагалгааг АНУ-д 10, Хятадад 3-5 мянган ам.доллараар хийдэг юм би-лээ. Үүнээсхямд боломжийн үнээр эх орондоо хийнэ. Гэхдээ үнийг Улсын клиникийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн яамтай зөвшилцөж тогтоох байх. Ер нь энэ мэс засалд хөрөнгө мөнгө шаардагдана л даа. Тухайлбал, эвэрлэгийг хадгалах уусмалыг гадаадаас худалдаж авахаас эхлээд шаардагдах зардал их. Бэлтгэлүүд тодорхой хэмжээгээр хангагдсаны дараа Монгол Улс, АНУ-ын нүдний эвэрлэг болон эдийн олон улсын холбоонд элсэх шаардлагатай байгаа. Учир нь эвэрлэг хадгалах уусмалыг
уг холбоо зөвхөн гишүүн орондоо худалддаг байх жишээтэй.

-Эвэрлэг шилжүүлэн суулгуулсан хүний нүдэнд дахин цагаа унах уу?
-Энэ мэс заслыг хийлгэсэн хүн насан туршдаа эмчийн хяналтад байх ёстой. Хэрэв ирж үзүүлэхгүй, нүдэндээ эмээ дусаахгүй байвал эвэрлэг ховхрох буюу буцаад цайдаг. Энэ үед дахин хагалгаа хийж болно. Гам хийлгүй эвэрлэг нь ховхроод байгаа үед мэс заслыг гурав, дөрвөн удаа ч хийж болно. Гэхдээ эцсийн дүнд нүдний эвэрлэгийн тунгалаг байдал нь буурдаг.

-Тухайн хүн цагаа унасан эвэрлэгээ шилжүүлэн суулгахгүй байвал яах вэ?
-Хараагүй болно. Ер нь нүдний болорын өвчнөөс хараагүй болбол мэс заслын аргаар хараатай болох боломжтой. Харин нүдний даралтын улмаас хараагүй болбол эргэж хараа ордоггүй.

-Энэ өвчин үүсэх шалтгаан нь юунаас болж байна?
-1990 онд явуулсан судалгаагаар нүдний эвэрлэгийн өвчлөл нь Монголын 40-өөс дээш насны хүмүүсийн дунд тохиолдож байгаа нүдний сохрол, хараа сулралын гуравдугаар шалтгаан болдог гэж үзсэн байдаг. Нэг, хоёрдугаарт нь болор цайх, нүдний даралт ордог. Эвэрлэгийн бүдэгшил нь цаг агаарын хүйтрэлт, нарны шууд тусгал, шороо тоосноос болж үүсч байгаа. Ялангуяа говь хээрийн бүст амьдардаг хүмүүст  энэ нь давамгайлдаг гэж үздэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан