Бид өдөр тутамдаа улсын болон хувийн гээд олон төрлийн байгууллага, аж ахуй нэгжээс үйлчилгээ авч, худалдан авалтыг хийж байдаг. Тэгвэл иргэн та бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл дундуур эсвэл санал хүсэлт байвал холбогдох хяналтын байгууллага, хариуцах газарт нь энэ талаар мэдээлж саналаа илэрхийлэх, гомдол гаргах бүрэн эрхтэй.
Тэгвэл түгээмэл байдаг байгууллага, үйлчилгээний санал гомдлыг ямар утсаар өгдөгийг доорх мэдээллээр хүргэж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, компани, байгууллага, ААН-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартын горим алдагдсан, хууль зөрчсөн талаарх санал гомдол, хүсэлтийг өгнө.
САНАЛ, ГОМДЛЫН УТАС: 1800-1286 (энгийн утасны тарифаар)
ЦАХИМААР: Тус байгууллагын албан ёсны сайт болох https://inspection.gov.mn энэ линкээр орж дээрх зурагт харагдаж буй САНАЛ ХҮСЭЛТ ӨГӨХ гэсэн хэсгээр дамжуулж цахимаар илгээж болно.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР
Нийтийн тээврийн үйл ажиллагаатай бүхий л төрлийн үйл ажиллагааны талаар санал гомдол, хүсэлтээ илэрхийлж болно. Жишээ нь, автобусны жолоочийн ёс зүйгүй байдал, зорчигчоо зориулалтын бус газар буулгаж суулгах, тохижилт цэвэрлэгээ болон U money картны талаар гээд нийтийн тээвэртэй холбоотой асуудлуудаар хандаж болно.
САНАЛ ГОМДЛЫН УТАС: 7004-4040
ЦАХИМААР: Нийтийн тээврийн газарын албан ёсны Нийслэлийн тээврийн газрын фэйсбүүк хуудсын чатаар болон "Нийтийн тээвэр - Public transport UB" нэртэй фэйсбүүк группт нэгдэж санал хүсэлтээ бичиж болно.
НИЙСЛЭЛИЙН ШУУРХАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ
Тус төв нь доорх байгууллагуудтай “Шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм”-ийн хүрээнд харилцаж, шуурхай ажиллагааны зохицуулалтыг тогтмол гүйцэтгэж ажилладаг.
- Замын хөдөлгөөний удирдлагын төв
- Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /хуучнаар 101, 102, 103/
- Нийслэлийн Тээврийн газар
- Шалган нэвтрүүлэх товчоод
- Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК
- Улаанбаатар Дулааны сүлжээ ХК
- Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/
- Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/
- Хэсэгчилсэн инженерийн байгууламжийн удирдах газар /ОНӨААТҮГ/
- Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /ОНӨААТҮГ/
- Гэрэлтүүлэг ашиглалтын байгууллагууд
- Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар
- Бусад нийтийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд /дүүргүүдийн ТҮК, хувийн ОСА-ын компаниуд гэх мэт/
ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ УТАС: 11-310005
АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ
Өнгөрөгч аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу замын хөдөлгөөний зөрчилд торгуул оноохоор болсон.
Иргэд E-Police аппликейшнийг утсандаа татан суулгаад, утасныхаа камераар бус аппликейшнээр газар дээр нь зургаа аваад илгээх боломжтой аж. Харин өөрийн утасны зургийн санд хадгалсан зургаас оруулах боломжгүй тул зөрчлийн зураг нь тухайн цаг мөчийнх гэдэгт эргэлзэх шаардлагагүй юм. Аппликэйшнээр хэрхэн зөрчлийн мэдээлэл илгээх зааврыг ЭНД дарж танилцана уу.
АППЛИКЭЙШНИЙГ ТАТАХ: iOS, Android
“CHECK MY SERVICE” аппликэйшн
НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлэх “CHECK MY SERVICE” гар утасны аппликэйшныг энэ оны эхээр иргэдийн хэрэглээнд нэвтрүүллээ.
Хувь хүн, албан байгууллага, төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг хүлээж авах газар нь мэдэгдэхгүй, санал гомдлоо хэллээ ч шийдэгдэх эсэх нь мэддэггүй уддаг. Тэгвэл энэ асуудлын шийдэл болгож, төрийн байгууллагад хүргүүлэх санал, гомдлыг дамжуулах юм. Та тус апп-д бүртгүүлэн, өөрт тулгараад байгаа асуудлыг бичээд, илгээх товчийг дарахад л хангалттай. Хамгийн гоё нь таны илгээсэн гомдол хүсэлтийг бусад хэрэглэгчид дэмжиж байгаагаа илэрхийлэн лайк дарах боломжтой. Баримтаа өгдөггүй дэлгүүр, хүнд сурталтай эсвэл бүдүүлэг харилцаатай төрийн албан хаагч, оройн цагаар дуу чимээ гаргадаг хөрш гээд хууль журмаас гажсан, амьдралд саад болж буй зүйлсийн талаар гомдоллох, мэдүүлэх боломжтой гэсэн үг.
АППЛИКЭЙШНИЙГ ТАТАХ: iOS, Android
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ДУГААРТАЙ БАРИМТ ХЭВЛЭЖ ӨГӨХГҮЙ ҮЕД
НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжиийн талаар Татварын ерөнхий газарт гомдол гаргаж болдог. Гэхдээ та гомдол гаргахдаа баримт хэвлэж өгөөгүй тухайн байгууллагын хаягийг мэдэж байх шаардлагатай. Олон салбартай томоохон аж ахуйн нэгжийн хувьд, салбарын байршлыг тодорхой хэлэх хэрэгтэй гэсэн үг. Байршил заасан тохиолдолд таны гомдлыг хүлээн авч, бүртгэх юм.
САНАЛ ГОМДЛЫН УТАС: 1800-1288 (энгийн утасны тарифаар)
ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ АВАХ 1111 ТӨВ
Засгийн газры иргэд, олон нийттэй харилцах, тэдний санал хүсэлтийг авах 1111 төв Нийгмийн хүндрэл бэрхшээл, асуудлын талаарх иргэдийн санал гомдлыг холбогдох төрийн байгууллагад хүргэж, шийдвэрлүүлэх боломжийг иргэдэд олгох гэнэ. Мөн асуудлын шийдвэрлэх явцтай ч танилцаж болно.
САНАЛ ГОМДЛЫН УТАС: 11-11
ЦАХИМААР: www.11-11.mn сайтад хандан баруун дээд буланд харагдах САНАЛ ОРУУЛАХ гэсэн хэсгээр дамжуулж та өөрийн санал, гомдол, хүсэлтийг бичиж болно. Мөн 1111@gov.mn хаягаар цахим шуудан илгээх боломжтой. Мөн тус төвийн фэйсбүүк болон твиттерт цахимаар хандаж болох юм.
ӨӨРИЙН БИЕЭР: Та санал гомдлоо өөрийн биеэр очиж өгч болно.
Хаяг: Засгийн газрын ордны замын хойно, арктай байрны нэг давхарт “11-11 төв” гэсэн хаягтай хаалга байдаг. Өдөр бүр 08:00-17:30 цагийн хооронд ажилладаг.
Эцэст нь сануулахад, иргэд та бүхэнд тухайн байгууллага, аж ахуй нэгжийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байвал дээрх утсуудаар дамжуулж талархлаа илэрхийлж болно гэдгийг дурдах нь зүйтэй юм.