gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“ТАТГАЛЗЪЯ”

Нийгэм
2008-09-30
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2008-09-30
“ТАТГАЛЗЪЯ”

Богд уулнаас буусан буга Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн гараас чихэр идээд явж байсан гэвэл одоо бараг л үлгэр ярьж байгаа мэт сонсогдох биз ээ. Тэгвэл өдгөө тэрхүү буганы тоо толгой наяад оныхоос даруй 80 гаруй хувиар буурсан судалгаа байдаг ажээ. Ганц буга ч биш Монгол улсын нэн ховор амьтад устаж үгүй болох дээрээ тулаад байгаа юм.

Тиймээс “Амьтны эрхийг хамгаалах сан” байгууллагаас зэрлэг амьтдын эмгэнэлт хувь тавилангийн тухай “Татгалзъя” үзэсгэлэнг Занаду арт галлерейд маргаашнаас эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Энэ үзэсгэлэнгээс амьтдыг хэрхэн тамлан алж, түүнийгээ бахдал болгон байгаа, амьтдын эд эрхтэнийг хэрхэн хэрэглэж байгаа болон бусад 100 гаруй фото зураг, биет үзмэрүүдийг хүлээн авч үзээрэй. Үнэ төлбөргүй тавигдах тус үзэсгэлэнг үр хүүхэддээ үзүүлснээр та амьтныг энэрэн хайрлах сэтгэлтэй хойч үеэ бэлтгэх юм.

Сүүлийн үед амьтныг хайрлах нь бүү хэл устган үгүй хийх боломжуудыг хүмүүс бид нээж өгсөөр байна. Уг нь амьтан гэдэг хүнтэй л адил өвдөж зовдог, амьдрахын төлөө тэмцдэг, амиа хайрлахын төлөө, үр төлөө үлдээхийн төлөө амьдардаг баймаар. Гэтэл хүн гэгч “зэрлэг амьтан” тэднийг үл ойшоож, гагц өөрийн ашиг сонирхол, мөнгө олох эх үүсвэрийн төлөө тэднийг үгүй хийж байна. Жишээ нь, Аз хүүхдийн их дэлгүүр ямар ч зөвшөөрөлгүй минизоопарк ажиллуулдаг. Тэнд амьтад байх ямар ч агааргүй орчинд зараа, шонхор, говийн мазаалай зэрэг амьтдыг хашиж, тамлан зовоож байна. Мөн “Амрита” гэх бааранд баавгай, гавар зэрэг амьтдыг хорьж хашсан байсныг “Амьтны эрхийг хамгаалах сан”-ийн хамт олон байгальд нь буцаан тавьжээ. “13-р зуун” гэх амралтын газар гэхэд л чоно, бүргэд хоёрыг хэдэн улирал дараалан гинжилж, ёстой л амьдын там гээчийг үзүүлж байна. Мөн сүүлийн үед баар, ресторанууд нэн ховор амьтдын чихмэлийг байрлуулж, арьсыг дэвсдэг болсон нь хулгайн анчдыг өөгшүүлж, ховор ан амьтдын тоо толгой цөөрхөд ихээхэн түлхэц үзүүлж байна. Бөөрөнд сайн, элэг эмчилнэ гэхчилэн ямар ч судалгаа шинжилгээгээр батлагдаагүй цуу ярианд итгэн амьтдыг алах нь ч ихэсчээ. Чонын элэг элгэнд сайн гэх авч өвчтэй чоно таарвал эдгээх гэсэн өвчин дээрээ дахин өвчин нэмэх юм гэдгийг хэн ч мэддэггүй. Хойлогийн мах хэмээн зарах авч үнэхээр хойлогийн мах мөн эсэхийг бас л хэн ч мэдэхгүй. Энэ мэтчилэн та бид байгальд, амьтанд муу зүйл хийсээр байх аваас биднээс тэд хариугаа авах өдөр ирэхийг үгүйсгэхгүй юм. Мэдээж баавгай уулнаас буугаад ирэхгүй ч, та бид амьдрах орчингүй, байгальгүй болно гэдгийг анхаарч үзмээр санагдана.

Холливудын алдарт жүжигчин Харрисон Форд “Худалдан авахаа боливол амьтдыг хөнөөх явдал зогсоно” хэмээн хэлжээ. Нэг ч болов амьтны амийг аврах боломж таны гарт байгааг та бүү мартаарай.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан