Манай орон энэ жилтэй холбогдуулан “Монгол төмс” хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа. Тус хөтөлбөрийн хүрээнд сүүлийн арав гаруй жил авч байгаагүй ургац хурааж, дотоодын нийт төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бүрдсэнийг ХХААХҮ-ийн яам мэдэгдсэн.
Хэдийгээр энэ жил дотоодын төмсний хэрэгцээгээ хангах боломж бүрдсэн ч урд хөршөөс импортын чанаргүй төмс орж ирсээр байгаа нь харамсалтай. Хятад төмсийг Монгол, Голланд гэж зарж байгаа тохиолдлууд гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Барс” худалдааны төв, “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд “Ширээт заан” компаниас нийлүүлсэн Голланд төмс нэртэй Хятад төмс зарж байхыг илрүүлжээ. Хэрэглэгчдийг хуурсан тохиолдлууд их байгаа нь худалдан авагчид ямар сортын, аль улсын төмс вэ гэдгийг мэдэх мэдлэг байхгүйтэй холбоотой. Тиймээс чанартай Монгол төмс худалдан авахын тулд юуг анхаарах вэ гэсэн зөвлөгөөг “Монгол төмс” хөтөлбөрөөс зохион байгуулахаар болжээ.
Хэрхэн зөв сонголт хийх мэдлэгийн талаар та ХХААХҮ-ийн яамнаас ирэх сарын 1-7-ний хороонд зохион байгуулах “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн үеэр авах боломжтой юм байна. Энэ тухай өнөөдөр “Монгол төмс” хөтөлбөрийн мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийлгэлээ. Тэд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгийн үеэр “Төмсний сортуудыг сурталчлах өдрүүд” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө өгөх аж.
Тиймээс худалдан авагчид та бүхэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнгээс энэ жилийн шинэ ногоогоо худалдан авахаас гадна чанартай хүнсний талаарх мэдлэгийг олж авах боломжтой юм байна.
Ч.Туяа