Нийгэм
хэрэгцээгээ дагаад машины тоо өсөөд л
байдаг байж. Гэтэл автомашин бидний
эрүүл мэнд болон байгаль экологийн
тэнцвэрт байдалд хэчнээн их хор нөлөө
үзүүлдэг талаар бодож байсан билүү.
Автомашины хөдөлгүүрийн хийн найрлагад
хүний биед маш хортой нөлөө үзүүлэх
этилт хар тугалга, нүүрстөрөгч, азотын
исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл гэх мэт
270 гаруй хорт бодис байдгийг эрдэмтэд
тогтоожээ. Эдгээр бодисоос хар тугалга
гэхэд л хүний биед ямар хор нөлөө үзүүлдэг
талаар жишээ дурдъя. Хар тугалга нь
хүний бүхий л эрхтний хэвийн үйл
ажиллагаа, тогтолцоонд сөрөг нөлөө
үзүүлдэг бөгөөд түүнийг "мэдрэлийн
хор" гэж нэрлэх нь бий. Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас бага насны хүүхдийн
цусанд байх хар тугалгын бодит хэмжээ
10 мкг\дл байвал хэвийн гэж тогтоосон.
Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар бол
автомашины утаагаар дамжин хүүхдийн
цусанд орох хар тугалгын хэмжээ 10 мкг\дл-
ээс бага байсан ч хүүхдийн мэдрэл эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар оюун
ухааны хомдсолд хүргэх аюултайг
тогтоожээ. Харамсалтай нь Улаанбаатар
хотод 2006 онд хийсэн судалгааны дүнгээр
монгол хүүхдийн цусанд байх хар тугалгын
хэмжээ дээрх дэлхийн эрдэмтдийн тогтоосон
хэмжээнээс даруй 6,5 аар их буюу дунджаар
16,5 мкг\дл байгаа нь хүүхдийн анхаарал
сулрах, ой тогтоолт буурах зэрэг сөрөг
үр дагаварт хүргэх гол шалтгаан болж
байна.
Өвөл болох нь ээ. Өнөө л утаа нүүрсний асуудал. Гэр хорооллын, цаашлаад цахилгаан станцын гэх зэрэг хоолой хорсгож нулимс цийлгэнүүлсэн нөгөө утааны асуудал юу юугүй л ирчихээд байна. Харин бидний уур ундууцал болоод тайван ч амьсгалах аргагүй болдог хорт утааг бий болгогч нэг том хүчин зүйл нь автомашин мөнөөс мөн. Гэр хорооллын утаа униарыг тооцдоггүй юмаа гэж бодъё. Тэгвэл зөвхөн автомашинаас шалтгаалж Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатарт жилд дунджаар 152,8 мянган тонн автобензин, 108,3 мянган тонн дизель түлш шатааж хотын агаарыг бохирдуулж байгаа аж. Дэлхийн улс орнуудад татгалзаад байгаа хар тугалга агуулсан этилт бензин, хүхрийг их хэмжээгээр агуулсан дизелийн түлшийг монголд оруулж ирээд худалдаалаад байгаа эрхмүүд хотынхоо агаарыг хар тугалга, хүхэрлэг хийгээр бохирдуулж хэдэн төгрөг халааслаж буйгаа мэддэг ч юмуу, бүү мэд.
Бид жилд дунджаар 100г гол бохирдуулагч нүүрстөрөгчийн исэл, дутуу шаталтын хий болох угаар, элдэв төрлийн хорт бодис агуулсан тоос тортог байх ёстой хэмжээнээсээ 2,8 дахин их болсон гэнэ. Энэ бүгд юуг харуулаад байна вэ. Бид эзэн биш, эдийнхээ боол нь болчихжээ. Учир юу гэвэл машинаас ялгаран гарч буй дээрх хорт бодисууд амьсгалын замаар дамжиж цусанд нэвтэрснээр төв мэдрэлийн системийг гэмтээж улмаар тархины хорт хавдар үүсгэдэг байна. Цаашлаад харшил, багтраа, томуу төст өвчний эх үүсвэрийг тавьж байна. Автомашины түгжрэл өдөр тутам л гарч байдаг. Уур уцаар бухимдал төрүүлэхээс гадна түгжрэл өөрөө эрүүл мэндэд хортой нөлөөлөгч болж байдагаж. Замын засварын ажлын чанар хангалтгүй байгаагаас хөдөлгөөний хурд буурч түгжрэлд орсон машин удаан хугацаанд хөдөлгүүрээ унтраалгүй хий дэмий зогссоноос болж шатахууныг ямар ч үр үгүй зарцуулна. Энэхүү үргүй шаталтаас үүдэж агаарт их хэмжээний хорт хий ялгарах үүд нь болж байна. Түүнчлэн жолооч нарын зохицож асуудлаа шийдэх харилцааны соёл дутмаг дээр болсон болоогүй дамжаа төгсөөд жолооч болчихсон тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэхгүй түгжрэл саатал гаргаж, цаашлаад хүний амь нас эрүүл мэндийг хохироох асуудал ч гарч байгаа юм.
Автомашины зам муугаас болж цөлжилт ч бас үүсч байна. Машины дугуй хөрсийг эвдэж дахин сэргээх аргагүй болгодог муу талтай. Энэ бүх асуудлуудаас ялангуяа автомашины хор нөлөөллөөс гарах талаар бодож эхэлвэл яасан юм бэ?
Автомашиныг үгүй болгож чадахгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр чанартай бензин шатахуун хэрэглэдэг болъё, авто замаа сайжруулж шинэчилье. Өөрсдийнхөө бас үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодох цаг болчихож. Шаардлага хангасан унааг л замын хөдөлгөөнд оролцдог болгочихвол бид асуудлаа жаахан ч атугай шийдэж чадах болов уу.
Х.Саранцэцэг