gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд төдийгүй дэлхийд томдох морьтны хөшөө мэндлэв

Нийгэм
2008-09-29
0
Twitter logo

Улаанбаатар хотоос цаг хүрэхгүй хугацаанд давхиад очих газарт Их эзэн Чингис хааны морьт хөшөө гэрэлтэх ажгуу. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, хатан Туулын өвөр хөндийг Цонжин болдог хэмээн нэрлэх. Түүхт энэ газар уран барилгын аугаа цогцолбор босчээ. Дэлхийн найм дахь гайхамшиг гэж хэлж болохоор Чингис хааны ташуураа тулан морин дээрээс алсыг бараалах сүрлэг хөшөөт цогцолбор өнгөрөгч баасан гаригт үүд хаалгаа олонд нээлээ.

Тэртээ 1177 онд болсон үйл явдлаас улбаалан энэ газар Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборыг босгосон аж. Түүхийн сурвалж бичигт өгүүлснээр идэр Тэмүүжин өөрийн гэргий Бөртийг мэргидүүдэд олзлуулсны дараа Хэрэйдийн Тоорил хаанаас тусламж эрээд Бурхан Халдун уулнаа буцах замдаа Цонжин болдог хэмээх толгод дээрээс ташуур олсон гэдэг. Хасар, Бэлгүтэй нарыг дагуулж одсон Чингис хаан ташуур олсондоо урамшиж, ирээдүйн аугаа үйлсийн эхлэл нээгдлээ хэмээн олзуурхсан талаар домогт өгүүлдэг билээ. Тиймээс ч "Женко тур бюро" хувьцаат компанийнхан энэ газрыг сонгож дэлхийн хамгийн том морьтой хөшөөг босгожээ. Мөн хөшөөт цогцолборын нээлтийн ёслолыг "Алтан ташуур" гэж нэрийдсэн нь учиртай. Монгол хүн ташуураа бариад босоход дэлхийн дайдыг эзэлнэ гэсэн үг эндээс мэдрэгдэх аж.

Арьсан бөмбөр нижигнүүлэх баатар эрс Чингис хааны хөшөөг хүрээлсэн нь сүрдмээр харагдах. Монгол дээлээр гоёсон бүсгүйчүүд ирсэн зочдод үйлчлэх нь таатай. Энэ нь зөвхөн "Алтан ташуур" ёслолын бус хөшөөт цогцолборын байнгын дүр төрх болох юм байна. Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын нээлтэд улс төр, бизнес, соёл урлагийн алдартнууд төдийгүй түүх судлаач, эрдэмтэд оролцсон юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүрэлцэн ирж цогцолборын голд байрлах Чингис хааны алтан ташуур шүтээнийг залсан. Алтан ташуур нь монгол хүн бүрийн хийморийн шүтээн болно гэсэн зохион байгуулагчидтай маргах хүн байгаагүй. Учир нь монгол хүн хэзээ ч ташуураа газар тулдаггүй, муу зүйлд хүргэдэггүй уламжлалтай. Тиймээс ирсэн зочид алтан ташуураас адис авах нь элбэг байв. Мөн хөшөөт цогцолборын нээлтийг бөөгийн ёслол чимж байлаа. Их эзэн Чингис хаан бөө мөргөлтэй байсныг монголчууд мэднэ. Тэр дагуу тэнгэр тайх ёслол цогцолборын нээлтийн үеэр болсон юм. Монголчуудын төдийгүй дэлхийн бусад орны жуулчдын үзэх харах зүйлийг нэгээр нэмэхийн сацуу анхаарал татах зүйлсийг ч түлхүү ашигласан нь үүгээр илэрсэн. Бүр 212 га талбайг эзлэх цогцолборт ХIII зууны үеийн амьдрал "буцалж" байхаар тооцсон талаар ярьж байсан. Морьт хөшөөг тойрсон 200 гаруй гэр буудал, өртөө улаа, отог аймгууд байрлах төдийгүй аливаа худалдааг зоосон мөнгөөр хийхээр төлөвлөсөн аж. Урчуудын отог, Номын өргөө, Малчны отог, Бөөгийн отог, Хааны өргөө зэргээр өртөөчлөн аялах бололцоог жуулчдад олгохоор тооцсон байна. Аялаж байгаа жуулчид наймаа арилжаа хийхийг хүсвэл өөрсдийн мөнгөн тэмдэгтээ XIII зууны үеийн зоосоор солих шаардлагатай юм байна. Энэ мэтчилэн нарийн сэтгэж сэдсэн зүйлс Чингис хааны хөшөөт цогцолборын нээлтийг сонирхох явцад ажиглагдаж байсан.

"Женко тур бюро" компанийнхны босгосон хөшөөт цогцолбор аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Дээр өгүүлсэн үзвэр, үйлчилгээгээр зогсохгүй Чингис хааны морьтой хөшөө нь өөрөө аугаа дурсгал болох билээ. Морьт хөшөөг босгоход 250 тонн ган төмөр хийц оржээ. Өнгө зүсээ алдахгүйг нь бодолцож ган төмөр хийцийг сонгосон байна. Үзэмжийн хувьд ч гэрэлтэх мэт харагдах болохоор оновчтой шийдэл гэж дүгнэж байсан юм, хүмүүс. 40 метр өндөртэй морьт хөшөөний суурь байгууламж нь 10 метр өндөр. Хүлээн авалтын гэмээр нүсэр том танхимыг дээш, доош урсах шаттай. Энэ танхимд төрөл бүрийн үзвэр, үйлчилгээ байрлах аж. Дугуй суурийн өөр нэг онцлог гэвэл 36 баганаар бэхлэгдсэн явдал. Зүгээр ч нэг багана босгоогүй, Монголын 36 их хааныг бэлгэдэж мөн тооны багана сүндэрлүүлжээ. Суурин хэсгийн доторхи тохижилт гайхалтай. Зочид морины сүүлэн дэх цахилгаан шатаар дээш гарч, цээж хэсгээр дамжин, эмээлийн бүүрэгт хүрнэ. Тэндээс цааш Чингис хааны унаж яваа хүлгийн дэлэн дээрээс орчныг тольдох боломжтой ажээ. Хэнтийн мөнх цаст уулсын оргил эндээс алган дээр мэт харагдана. Тун удалгүй одод, мичид харах одон орны дуран байрлуулахаар зэхсэн талаар уран бүтээлчид хэлж байсан. Товчхондоо, Их эзэн Чингис хааны морьт хөшөөг түүхэн дурсгалыг орчин үеийн технологийн дэвшилтэй хослуулж чадсан гайхамшигтай бүтээл болсон цугласан зочид үнэлж байлаа.

Х.Баттулга: Монгол хүн өөрийн гэсэн симболтой болох юмсан гэж бодож явсан. Тэгээд олон газар судлаж байгаад энд Чингис хааны морьтой хөшөө босгохоор шийдсэн юм. Бид Чингисийн Монгол, удам гэж бардамнадаг. Гэхдээ Чингис хаанаар нэрлэсэн архи нэгэндээ бэлгэлэх бус түүхээ мэддэг байгаасай гэсэндээ энэ хөшөөг босгосон. Өвөр Монголд иймэрхүү хөшөө олон байдаг л даа. Гэхдээ энэ хөшөө тэднээс хамаагүй том болсон.

Д.Сосорбарам: Монгол хүний сэтгэлгээний хурд, мэдрэмж юуг ч хийж бүтээж чадахийн том илрэл болжээ. Энэ үйлсийг бүтээсэн Х.Баттулга болон уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Дэлхийн долоон гайхамшиг гэж хүмүүс ярьдаг. Монголчууд дэлхийн найм дахь гайхамшгийг бүтээжээ. Энд дэлхийн хамгийн сүрлэг том морьтой хөшөө байна. Морь, хүн, ташуур гурвыг холбосон бэлгэдэл, хийморь, зол заяаны сэтгэл шингэсэн бүтээл болжээ. Монголчууд дандаа зөвийг бараадаж, үнэнд сөгдөж явж чадах юм бол хэзээ ч гундахгүй ард түмэн. Буруу баримжаалаад бурууг хүндэтгээд яваад байвал их л зам мөр хазайх юм шүү гэдгийг бодож явах хэрэгтэй. Монгол хүнд чадал хүч байна, тэрийг олж харлаа.

Г.Аким: Монгол байтугай дэлхийд байхгүй том морьтой хөшөө Улаанбаатарын хаяанд, Чингис уулын зүүн хормойд, их хааны ташуур олсон гэдэг Цонжин болдогт боссон нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйлс болж байна. Зөвхөн монголчуудын бахархал төдийгүй мянганы хүний энэ хөшөөг үзэх гэж гадаадын жуулчин, эрдэмтэн хүмүүс наашаа жагсан жигдрэх ийм сайхан дэмбэрэлтэй үйлийн эхлэл болсонд баяртай байна.

Ч.Ган

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан