-Агаарын
бохирдол харшил, астмыг ихэсгэхэд
нөлөөлж байгаа юу. Яаж нөлөөлж байна
вэ?
-Амьсгалын замын архаг өвчнүүдийн
нэг нь гуурсан хоолойн багтраа (астма).
Энэ өвчин дэлхий нийтэд хурдацтай өсөн
нэмэгдэж байгаа. Зарим улс оронд хүн
амынх нь 30 хувь астматай. Монголд 2000 оны
байдлаар энэ үзүүлэлт 2.5 хувь орчим
байсан. Гэхдээ энэ үзүүлэлт сүүлийн
жилүүдэд огцом нэмэгдсэн. Яг үүнийг
судлаад тогтоосон баримт алга. Энэ өвчин
үүсэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь
агаарын бохирдол. Агаарын бохирдол
дотроо хамгийн хүчтэй нөлөөлж байгаа
нь утаа, хорт хийнүүд. Хүйтэрч, хотын
утаа ихсэхэд астматай хүмүүсийн өвчлөл
эрс ихэсдэг. Астма хөдөлмөрийн чадвар
алдагдуулдаг өвчин. Группт орох тохиолдол
маш их байдаг. Энэ хэрээр нийгэмд сөрөг
нөлөөлж, илүү ачаа болно. Уг өвчин хоёр
зүйлээрээ хортой гэж хөгжсөн орнуудад
дүгнэдэг. Нэгдүгээрт энэ өвчин зардал
ихтэй, удаан хугацааны эмчилгээ шаарддаг.
Эдийн засгийн хохиролтой. Хоёрдугаарт
ажил, хичээл завсардалт өндөртэй өвчин.
Астмаас болоод удаан хугацаагаар
хичээлдээ явж чадахгүй хүүхдүүд их
байна.
-Ямар
шинж тэмдгээр илрэх вэ. Амьсгал авч
чадахгүй багтраад байдаг гэсэн үг
үү?
-Энэ өвчин ханиалгах, амьсгаадах,
амьсгал бачуурах, шуугиантай амьсгалах
зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүн гүйцэд
амьсгал авч гаргаж чадахгүй байна гэдэг
хамгийн хэцүү. Ялангуяа астмын үед
амьсгалаа гаргах илүү бэрхшээлтэй болж
ирдэг. Үүнээс болоод уушигны агааржилтын
ажиллагаа сулардаг. Ингээд хүчил
төрөгчийн хангамж нь багасч, хөдөлмөрийн
чадвар буурдаг.
-Агаарын
бохирдлоос гадна гуурсан хоолойн багтраа
үүсэхэд юу нөлөөлдөг вэ?
-Астмыг
сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Утаа, агаарын бохирдол эхний шалтгаан.
Мөн хүйтэн агаар амьсгалын замыг хүчтэй
цочроогоод астмыг сэдрээж байдаг.
-Хүйтэн
үед ам хамраа дулаан алчуураар боож
явах ёстой гэсэн үг үү?
-Дулаан газар
байж байгаад гэнэт хүйтэн агаар амьсгалах
үед сэдэрч болдог. Хиншүү, хурц үнэр,
тосон будаг ч юм уу хурц үнэртэй ус
хүртэл амьсгалын замыг цочроож байдаг.
Бас биеийн хүчний ачааллаас болж
сэдэрдэг. Эрт үед нь оношлоод, эмчилгээ
хийгээд, дээр дурдсан өвчин үүсэхэд
нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс хол
байлгавал хүн эрүүл саруул болж болно.
-Астматай
хүмүүс хотоос гарах л шаардлагатай
болох нь ээ дээ?
-Өөрөөр хэлбэл би
өвчтөнүүддээ яг тэгж зөвлөдөг. Өвөл
хөдөө гараач ээ, агаарын бохирдолгүй
газар очооч, хавар дулаарахаар ир гэдэг.
Үгэнд ороод явсан хүмүүс нь зовиур
багатай, таргалаад өнгө зүс орчихоод
ирдэг. Өвлийн турш астма хөдлөхгүй
байна гэдэг тэдэнд маш их сайн нөлөө
үзүүлдэг.
-Хотод
байгаа өвчнийг эмээр бөмбөгдөөд ч хэцүү
л юм шиг байна?
-Орчин нь өвчин сэдрээх
нөхцөл бүрдүүлж байгаа тохиолдолд
эмчилгээ хийдэг, эмийн үйлчлэл гараад
л буцаад сэдэрдэг. Өвчин нь сэдрэхдээ
өмнөхөөсөө илүү хурцаар илэрдэг.
-Насны
хувьд ялгаа байгаа юу. Энэ өвчин аль
насныханд их илэрдэг вэ?
-Насны хувьд
залуужиж байна. Сүүлийн үед хүүхдүүд
их өвчилж байна. Амьсгалын замын вирусын
халдвар Монголд маш их байна. Намар
хичээл сургууль эхлээд, хүмүүсийн
төвлөрөл ихэсчихдэг. Ханиад томуугийн
вирусын халдвар нэмэгдэхэд тэр нь
амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэж,
цаашдаа гуурсан хоолойн багтраа болж
хүндрээд байдаг.
-Харшил
хүндэрсэн тохиолдолд астма болдог гэж
ойлгож болох уу?
-Астма дотроо хоёр
хэлбэртэй. Харшлын астма, харшлын биш
астма гэж. Харшлын астма нь Монголд
ихэвчлэн улирлын шинжтэй. Ургамлын
тоосжилт явагдах үеэр илрээд байдаг.
Харшлын биш астма нь ихэвчлэн намар,
өвөл, хаврын улиралд хөдөлдөг. Яагаад
гэхээр намраас эхлээд цаг агаар хүйтэн
болно, утаа ихэснэ. Хавар болохоор
тоосжилт нь ихэсчихдэг. Харшлын биш
астмын дийлэнх нь ханиад амьсгалын
замын вирусын шалтгаантай үүсгэгдэж
байгаа. Мөн мэргэжлээс шалтгаалах астма
нэлээд бий. Тоосжилт, утаа, харшил үүсгэгч
ихтэй ажлын байранд ажиллаж байгаа
хүмүүст мэргэжлээс шалтгаалах астма
элбэг тохиолдоно.
-Астма
өвчтэй хүүхэд, гэр бүлийн гишүүнтэй
өрх гэрийн нөхцөлд ямар дэглэм сахих
хэрэгтэй вэ?
-Хэрэв харшлын астматай
бол шалтгаанаасаа хамаараад хоол хүнсний
зүйлээс астма нь хөдлөх тохиолдол
байдаг. Харшлын биш астматай хүмүүс
өвчин сэдрээхэд нөлөөлж байгаа хүчин
зүйлүүдээсээ хол байх ёстой шүү дээ.
Гэрийн тоосжилтыг багасгах, агаар
цэвэршүүлдэг шүүлтүүр тавьж болно.
Утаагүй орчинд байлгах ёстой. Хажууд
нь тамхи татаж болохгүй. Тамхи татдаг
орчинд байгаа хүүхдүүд өвчлөх магадлал
өндөртэй.
-Астмын
харьцангуй дэвшилттэй эмчилгээний
аргууд орж ирж байгаа юу?
-Эмээр
эмчилнэ. Манай оронд астмын орчин үеийн
эмүүд орж ирэхгүй байгаа. Тийм учраас
эмийн эмчилгээ үр дүнд хүрэхгүй бол
гормон эмчилгээ хийдэг. Дааврын бэлдмэлийн
эмчилгээг голдуу удаан хугацаагаар
хийдэг. Яагаад гэвэл энэ чинь архаг
өвчин. Удаан хугацаагаар хийхэд
гормоноосоо хамаараад гуч гаруй төрлийн
гаж нөлөө илэрдэг. Мөн тухайн өвчтний
бие махбодь гормон эмчилгээндээ дасал
болох нь бий. Ийм нөхцөлд дааврын
хамааралтай астма үүснэ. Эдгээхэд
хүндрэлтэй.
-Энэ
төрлийн эмийг оруулж ирэхгүй байгаа нь
үнэ өртөгтэй нь холбоотой юу?
-Орчин
үеийн эмүүдийг дэлхийд тэргүүлэгч,
өндөр технологи хөгжсөн эмийн компаниуд
үйлдвэрлэдэг. Тэдний бүтээгдэхүүн өндөр
үнэтэй, хоёрдугаарт хүн ам цөөн учраас
эмийн том компаниуд манай зах зээлийг
голоод орж ирэхгүй байна. Гэхдээ сүүлийн
үед зарим үр дүн сайтай, орчин үеийн
эмүүд түрүүчээсээ ирж эхлэх гэж байна.
Гэхдээ нэг эм нь л гэхэд 60-70 мянган
төгрөгийн үнэтэй байна гэв.
С.Мөнхбаярлах эмч мөн дизель хөдөлгүүртэй том машиныг Японы зарим хотод хориглодог жишээг иш татав. Түлш нь муу тохиолдолд бас зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулж энэ нь амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд, астмын шалтгаан болж байдаг гэнэ.
Б.Эгшиглэн
-Агаарын
бохирдол харшил, астмыг ихэсгэхэд
нөлөөлж байгаа юу. Яаж нөлөөлж байна
вэ?
-Амьсгалын замын архаг өвчнүүдийн
нэг нь гуурсан хоолойн багтраа (астма).
Энэ өвчин дэлхий нийтэд хурдацтай өсөн
нэмэгдэж байгаа. Зарим улс оронд хүн
амынх нь 30 хувь астматай. Монголд 2000 оны
байдлаар энэ үзүүлэлт 2.5 хувь орчим
байсан. Гэхдээ энэ үзүүлэлт сүүлийн
жилүүдэд огцом нэмэгдсэн. Яг үүнийг
судлаад тогтоосон баримт алга. Энэ өвчин
үүсэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь
агаарын бохирдол. Агаарын бохирдол
дотроо хамгийн хүчтэй нөлөөлж байгаа
нь утаа, хорт хийнүүд. Хүйтэрч, хотын
утаа ихсэхэд астматай хүмүүсийн өвчлөл
эрс ихэсдэг. Астма хөдөлмөрийн чадвар
алдагдуулдаг өвчин. Группт орох тохиолдол
маш их байдаг. Энэ хэрээр нийгэмд сөрөг
нөлөөлж, илүү ачаа болно. Уг өвчин хоёр
зүйлээрээ хортой гэж хөгжсөн орнуудад
дүгнэдэг. Нэгдүгээрт энэ өвчин зардал
ихтэй, удаан хугацааны эмчилгээ шаарддаг.
Эдийн засгийн хохиролтой. Хоёрдугаарт
ажил, хичээл завсардалт өндөртэй өвчин.
Астмаас болоод удаан хугацаагаар
хичээлдээ явж чадахгүй хүүхдүүд их
байна.
-Ямар
шинж тэмдгээр илрэх вэ. Амьсгал авч
чадахгүй багтраад байдаг гэсэн үг
үү?
-Энэ өвчин ханиалгах, амьсгаадах,
амьсгал бачуурах, шуугиантай амьсгалах
зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Хүн гүйцэд
амьсгал авч гаргаж чадахгүй байна гэдэг
хамгийн хэцүү. Ялангуяа астмын үед
амьсгалаа гаргах илүү бэрхшээлтэй болж
ирдэг. Үүнээс болоод уушигны агааржилтын
ажиллагаа сулардаг. Ингээд хүчил
төрөгчийн хангамж нь багасч, хөдөлмөрийн
чадвар буурдаг.
-Агаарын
бохирдлоос гадна гуурсан хоолойн багтраа
үүсэхэд юу нөлөөлдөг вэ?
-Астмыг
сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Утаа, агаарын бохирдол эхний шалтгаан.
Мөн хүйтэн агаар амьсгалын замыг хүчтэй
цочроогоод астмыг сэдрээж байдаг.
-Хүйтэн
үед ам хамраа дулаан алчуураар боож
явах ёстой гэсэн үг үү?
-Дулаан газар
байж байгаад гэнэт хүйтэн агаар амьсгалах
үед сэдэрч болдог. Хиншүү, хурц үнэр,
тосон будаг ч юм уу хурц үнэртэй ус
хүртэл амьсгалын замыг цочроож байдаг.
Бас биеийн хүчний ачааллаас болж
сэдэрдэг. Эрт үед нь оношлоод, эмчилгээ
хийгээд, дээр дурдсан өвчин үүсэхэд
нөлөөлж байгаа хүчин зүйлүүдээс хол
байлгавал хүн эрүүл саруул болж болно.
-Астматай
хүмүүс хотоос гарах л шаардлагатай
болох нь ээ дээ?
-Өөрөөр хэлбэл би
өвчтөнүүддээ яг тэгж зөвлөдөг. Өвөл
хөдөө гараач ээ, агаарын бохирдолгүй
газар очооч, хавар дулаарахаар ир гэдэг.
Үгэнд ороод явсан хүмүүс нь зовиур
багатай, таргалаад өнгө зүс орчихоод
ирдэг. Өвлийн турш астма хөдлөхгүй
байна гэдэг тэдэнд маш их сайн нөлөө
үзүүлдэг.
-Хотод
байгаа өвчнийг эмээр бөмбөгдөөд ч хэцүү
л юм шиг байна?
-Орчин нь өвчин сэдрээх
нөхцөл бүрдүүлж байгаа тохиолдолд
эмчилгээ хийдэг, эмийн үйлчлэл гараад
л буцаад сэдэрдэг. Өвчин нь сэдрэхдээ
өмнөхөөсөө илүү хурцаар илэрдэг.
-Насны
хувьд ялгаа байгаа юу. Энэ өвчин аль
насныханд их илэрдэг вэ?
-Насны хувьд
залуужиж байна. Сүүлийн үед хүүхдүүд
их өвчилж байна. Амьсгалын замын вирусын
халдвар Монголд маш их байна. Намар
хичээл сургууль эхлээд, хүмүүсийн
төвлөрөл ихэсчихдэг. Ханиад томуугийн
вирусын халдвар нэмэгдэхэд тэр нь
амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэж,
цаашдаа гуурсан хоолойн багтраа болж
хүндрээд байдаг.
-Харшил
хүндэрсэн тохиолдолд астма болдог гэж
ойлгож болох уу?
-Астма дотроо хоёр
хэлбэртэй. Харшлын астма, харшлын биш
астма гэж. Харшлын астма нь Монголд
ихэвчлэн улирлын шинжтэй. Ургамлын
тоосжилт явагдах үеэр илрээд байдаг.
Харшлын биш астма нь ихэвчлэн намар,
өвөл, хаврын улиралд хөдөлдөг. Яагаад
гэхээр намраас эхлээд цаг агаар хүйтэн
болно, утаа ихэснэ. Хавар болохоор
тоосжилт нь ихэсчихдэг. Харшлын биш
астмын дийлэнх нь ханиад амьсгалын
замын вирусын шалтгаантай үүсгэгдэж
байгаа. Мөн мэргэжлээс шалтгаалах астма
нэлээд бий. Тоосжилт, утаа, харшил үүсгэгч
ихтэй ажлын байранд ажиллаж байгаа
хүмүүст мэргэжлээс шалтгаалах астма
элбэг тохиолдоно.
-Астма
өвчтэй хүүхэд, гэр бүлийн гишүүнтэй
өрх гэрийн нөхцөлд ямар дэглэм сахих
хэрэгтэй вэ?
-Хэрэв харшлын астматай
бол шалтгаанаасаа хамаараад хоол хүнсний
зүйлээс астма нь хөдлөх тохиолдол
байдаг. Харшлын биш астматай хүмүүс
өвчин сэдрээхэд нөлөөлж байгаа хүчин
зүйлүүдээсээ хол байх ёстой шүү дээ.
Гэрийн тоосжилтыг багасгах, агаар
цэвэршүүлдэг шүүлтүүр тавьж болно.
Утаагүй орчинд байлгах ёстой. Хажууд
нь тамхи татаж болохгүй. Тамхи татдаг
орчинд байгаа хүүхдүүд өвчлөх магадлал
өндөртэй.
-Астмын
харьцангуй дэвшилттэй эмчилгээний
аргууд орж ирж байгаа юу?
-Эмээр
эмчилнэ. Манай оронд астмын орчин үеийн
эмүүд орж ирэхгүй байгаа. Тийм учраас
эмийн эмчилгээ үр дүнд хүрэхгүй бол
гормон эмчилгээ хийдэг. Дааврын бэлдмэлийн
эмчилгээг голдуу удаан хугацаагаар
хийдэг. Яагаад гэвэл энэ чинь архаг
өвчин. Удаан хугацаагаар хийхэд
гормоноосоо хамаараад гуч гаруй төрлийн
гаж нөлөө илэрдэг. Мөн тухайн өвчтний
бие махбодь гормон эмчилгээндээ дасал
болох нь бий. Ийм нөхцөлд дааврын
хамааралтай астма үүснэ. Эдгээхэд
хүндрэлтэй.
-Энэ
төрлийн эмийг оруулж ирэхгүй байгаа нь
үнэ өртөгтэй нь холбоотой юу?
-Орчин
үеийн эмүүдийг дэлхийд тэргүүлэгч,
өндөр технологи хөгжсөн эмийн компаниуд
үйлдвэрлэдэг. Тэдний бүтээгдэхүүн өндөр
үнэтэй, хоёрдугаарт хүн ам цөөн учраас
эмийн том компаниуд манай зах зээлийг
голоод орж ирэхгүй байна. Гэхдээ сүүлийн
үед зарим үр дүн сайтай, орчин үеийн
эмүүд түрүүчээсээ ирж эхлэх гэж байна.
Гэхдээ нэг эм нь л гэхэд 60-70 мянган
төгрөгийн үнэтэй байна гэв.
С.Мөнхбаярлах эмч мөн дизель хөдөлгүүртэй том машиныг Японы зарим хотод хориглодог жишээг иш татав. Түлш нь муу тохиолдолд бас зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хорт утаа ялгаруулж энэ нь амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд, астмын шалтгаан болж байдаг гэнэ.
Б.Эгшиглэн