2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 20 цагийн орчим автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.
Ослоор амиа алдсан нэг гэр бүлийн долоон хүний ар гэрээс тэдний амь насыг хохироосон гэх жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тус хэрэг өдий хүртэл прокурорын байгууллага дээр гурван ч удаа хаагдан шүүх рүү шилжихгүй байгааг хэллээ.
"ШИНЖЭЭЧДИЙН БАГИЙГ ДАХИН ТОМИЛЖ, ЭНЭ ХЭРГИЙГ ХОТ РУУ ШИЛЖҮҮЛЖ ӨГӨӨЧ"
Амиа алдсан жолооч бүсгүйн эгч Х.Алгирмаа:
Осол болохыг харсан гэрчийн хэлснээр миний дүүгийн машиныг өөр нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдэж осолдсон. Бид АТГ-т өргөдөл өгч тус байгууллагаас баг бүрэлдэхүүн гаргуулан уг осолд буруутай, шахсан машины жолоочийг жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд олсон.
Төрсөн ээж аав, эхнэр хоёр хүүхэд, эгчийгээ алдсан хүргэн минь хоёр жилийн турш шокийн байдлаасаа гарахгүй, сэтгэл санааны хувьд тун хэцүү байсаар байна.
Гэвч өнөөдөр Ө.Цэцэгшагдар нь хэргээ хүлээх нь битгий хэл, амиа алдсан дүүд минь эрүү үүсгэн хоёр жилийн дараа тус хэргийг хаагаад байна. Тэрээр хэргийн газраас зугтаад, жилийн дараа олдчихоод прокурорын байгууллагын шийдвэр нь ийнхүү шударга бус гарч байгаад бид гүнээ их харамсан гомдож байна.
Төв аймгийн прокурорын байгууллага дээр энэ хэрэг хаагдаад байгаа учир, долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилж Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч хэмээн хууль хяналтын байгууллагаас хүсэж байна.
Амиа алдсан жолооч бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий:
Би хоёр охин төрүүлсэн хүн. Нэг охин минь хоёр хүүхэдтэйгээ, хадам аав ээжтэйгээ өөд болсон. Прокурорын байгууллага зөвхөн нэг талыг барьж ажиллаж байна. Бүтэн жил хайж байсан, машин шахсан Ө.Цэцэгшагдар жолоочийг АТГ-ын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг хайгаад гурав хоногийн дотор олсон.
Надад энэ хүний нэрийг хэлж болохгүй гэж хэргийг нь шийдэлгүй намайг хүлээлгэсээр ирсэн. Дүгнэлт үргэлж Ө.Цэцэгшагдарын талд гардаг. Ө.Цэцэгшагдар дөнгөж осол гаргасны дараа эхнэр нь болох хүн "Би чамд хэлсэн биз дээ, чи хүн алчихлаа шдээ" гэж машиныхаа дэргэд орилж байсан гэдгийг гэрчүүд хэлж байгаа юм. Гэтэл машин шатаад эхлэхээр нь зугтаад суварга тойроод уул давсан гэсэн. Ийм сэжигтэй хэргийг нуун дарагдуулж байна.
Прокурор хэргийг хаана гэсээр байгаад надтай ч зөвлөлдөөгүй хаасан. н.Оюунцэцэг прокурор Ө.Цэцэгшагдарыг нэг өдөр түгжээд дараа нь сулласан. Түүнийг хэрэг хийсэн гэж үзэхгүй гээд хэргийг хаасан" гэлээ.
Тус машинд түүний охин болох жолооч бүсгүй болон түүний хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Төрсөн ээж аав, эхнэр хоёр хүүхэд, эгчийгээ алдсан түүний хүргэн хоёр жилийн турш шокийн байдлаасаа гарахгүй, сэтгэл санааны хувьд тун хэцүү байгаа гэсэн юм.
Мөн тэрээр хэлэхдээ "Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, "Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш" гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай ч танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч болон Ө.Цэцэгшагдар хоёрын мэдүүлэг маш их зөрүүтэй. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь эрүүгийн хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна" гэсэн юм.