gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд ганцхан өлсгөлөнгийн хууль үйлчилж байна

Улс төр
2008-09-25
0
Twitter logo

Юм л бол өлсгөлөн зарладаг моод монголчуудыг үнэгүйдүүлж байна. Өлсгөлөн зарлана гэдэг хэн дуртай хүний тоглоом, шоглоом гэж үү. Таны тэмцэл мухардалд ороод өөрийнхөө зөв гэдгийг нотлох өөр арга зам үгүй бол өлсгөлөн зарлаж байгааг тань ойлгохсон. Гэхдээ, тэр асуудал аминаас тань илүү үнэтэй байж чадах уу.

Монгол хүн бүр амьд явах эрхтэй гэсэн тунхаг Үндсэн хуульд тодоос тод бий. Харин энэ дархан эрхээ бид өөрсдөө үнэгүйдүүлж, байгаа юм биш үү гэсэн бодол сүүлийн үед төрөх болов.

Өлсгөлөн бол тэмцэл гэхээсээ илүү хүчирхийлэл мэт санагдана. Монголчууд өлсгөлөнг айлган сүрдүүлэлт, заналхийлэл сансандаа хүрэх нэг зэвсэг болгон ашиглаж байна. Нөгөө талаар зүгээр л "шоу" болгоод сурчихлаа.

1990 оны хөр цастай зэрэгцэн социалист дэглэмийг халахыг хүссэн ардчилагчдын өлсгөлөн өнөөдөр үнэ цэнээ алдаагүй байгаа. Гэхдээ тэр цагийн өлсгөлөн зарлагчдын тэмцлийн •утга өнөө үеийнхээс тэс өөр болжээ. « Тэмцлийн эрх чөлөөг монголчууд бид хэтэрхий эдэлснээс ч тэрүү, цаг үеийн асуудал бүхнийг өлсгөлөнгүйгээр төсөөлж чадахаа болив. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид, САПУ худалдааны төвийн түрээслэгчдийн, улбар шар туузтнуудын, иргэний хөдөлгөөнийнхний гээд "халдварлаагүй" асуудал үлдсэнгүй.

Сүүлийн 18 жилийн хугацаанд цаг ., үеийн үйл явдал бүхэн эл тэмцэлгүйгээр амьсгалж чадахаа больсныг бодитоор харж болно. Яг л олимпийн бамбар адил үйл явдлаас үйл явдал руу өлсгөлөн буухиалан хүрч байна. Аль нэг байгууллага, дарга, сайд, Ерөнхий сайдыг огцор хэмээсэн зарим нэг иргэдийн өлсгөлөнг ЭН' эс тооцвол шүү дээ. Хүчирхийлэлгүй эл тэмцлийг монголчууд богинохон хугацаанд "монголчилж" авсан туйлшрал нь энэ. Энэ туйлшрал даамжирч монголчуудын хийрхэх өвчин болж хувирлаа. Үүнийг ойрхны нэгэн баримтаар тайлбарлаж үймээнийг зохион байгуулж, иргэдийг үймээн самуун дэгдээхэд турхирсан хэмээн яллагдагчаар татагдаад байсан ИХН-ны дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар батлан даалтад гаргасангүй хэмээн утсын чинээ улаан амиараа дэнчин тавьж өлсөв. Эцэст нь тэд батлан даалтад гарч чадсан. Дараа нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан цагдан хорих төвийн хаалгыг татаж, Ж.Батзандан, О.Магнай нараас үлгэр авч хуурай өлсгөлөн зарласан боловч эрүүл мэндийн

Өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдсэн. Энэ үеэр таван иргэн бусдад буудуулан амиа алдсан. Тэдний үхэлд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн бай-цаах алба Эргүүл, хамгаалалтын газрын зарим цагдаа нарыг сэжиглэн хорилоо Тэдний зарим нь эл явдлыг хууль бус хэмээн үзэж өлсгөлөн зарласан. Ганц худагийн хатуу ширүүн нөхцөлд хоригдож буй үрсээ хайрлаж, хамгаалахын эрхэнд цагдаа нарын ээжүүд Сүхбаатарын талбайд мөн өлсгөлөн зарлав. Энэ зуурт тэр өдрийн байдлаасаа шалтгаалан, ганц худагийн хүйтэн өрөөнөөс мултарах хувь дутав. Иймэрхүү байдлаар "Өлсгөлөнгийн амьдрал"цагдан хорих төвд ч өрнөж байна. Хуулийн байгууллагынхан шалгаж эхлэхтэй зэрэгцэн тэмцэл зарладаг моод гэмтнүүдэд ч халдварлах болов. Бүх асуудал өлсгөлөн зарлаад шийдэгддэг явдал, Монголд газар авсны жишээ энэ.

Хоёр хоногийн өмнө Увс аймгийн Завхан суманд нэг иргэн өлсгөлөн зарлав. Учрыг нь лавлавал, тус сумын харьяат Н.Бадамханд гэдэг эмэгтэй дээд сургууль төгсөөд ирсэн охиноо сумынхаа дунд сургуульд багшаар оруулах гээд чадаагүй тул ийм замыг сонгожээ. Тэгээд сумынхаа дунд сургуулийн байрны гадаа өлссөн байна. Өлсгөлөн зарлаад хоёр хоног болоход эхийн бие эрс муудаж сумын удирдлага түргэн авч яаралтай хуралдсанаар охин нь ажилтай болжээ. Жирийн иргэн хүртэл тэмцлийн ийм аргыг хэрэглээд үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг болж. Энэ байдлаас үзвэл манайхан удахгүй өөрийн хүссэн шийдвэртээ хурдан хүрэхийн тулд өлсөхөөс нэг их айхгүй янзтай. Энэ нь цаашлаад эмх замбараагүй байдлыг дэврээж, хуулийг хэнд ч хүрч үйлчлэх аргагүй болгох юм биш биз. Монголд цаашдаа өлсгөлөн хэмээх ганцхан "хууль" үйлчилдэг болох нь.

Манай он тооллоос өмнө Ирландад үзэл санааныхаа төлөө иргэд нь өлсгөлөн зарлаж байжээ. Азиас Энэтхэгт анх өлсгөлөн зарласан түүх бий. Энэтхэгийн Мохандас Ганди Британийн клончлолыг эсэргүүцэн шоронд хоригдож байхдаа 1922,1930,1933 онд хуурай өлсгөлөн зарлаж байжээ. Түүнийг өлсгөлөн зарлахад Британийн Засгийн газрынхан "Шоронд үхчих вий" хэмээн эмээж байсан гэдэг. Үүнээс хойш энэтхэгчүүд эрх чөлөөнийхөө төлөө эл тэмцлийг сонгон үргэлжлүүлэх болсон юм.

XX зууны эхээр Британийн нэгэн иргэн эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил сонгогдох эрх олгохыг шаардан өлсгөлөн зарлаж байв. Үүний дараахан буюу АНУ-ын эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхээ олж авахын тулд өлсгөлөн зарлаж байжээ. Эцэст нь тэд сансандаа хүрч АНУ-ын Үндсэн хуульд 19 дэх удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан гэдэг. Гадаадын улс оронд өлсгөлөн зарлагчид улс төрийн тайван тэмцлийг илтгэн ямар нэгэн үр дүнд хүрч байснаараа түүхэнд үлдсэн байх юм.

Харин бид энэ тэмцлийг улс төрийн утгаас нь салгаж хэт ахуйн чанартай хэрүүлд ашиглах болов. Ажилд орох, хууль хяналтынхнаар шалгуулахгүй хэмээн өлсгөлөн зарлаад байвал энэ нь тэмцлийн нэг хэлбэр байж чадна гэж үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан