gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт гэж хэн бэ?

Улс төр
2008-09-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-09-22

Эвслийн Засгийн газар байгуулагдаж ажилдаа орлоо. Сайдууд нь ихэвчлэн олноо танил болсон, сайн муу намтар түүхийг нь уншигч түмэн бараг цээжээр мэддэг болчихсон хүмүүс байх аж.

Өөрөөр хэлбэл уншаад дуусчихсан ном л гэсэн үг. Харин С.Баярын танхимын хамгийн залуу сайд болох Дашдоржийн Зоригтыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн болон мэргэжил нэгтнүүддээ тэр шинэ хүн биш.

Д.Зоригт хоёрхон хүүхэдтэй айлын том хүү. Тэрбээр 1971 онд Улаанбаатар хотод сэхээтний гэр бүлд төрсөн Нийслэлийн орос сургалттай гуравдугаар сургуулийг төгсчээ. Түүнээс гуравхан насны зөрүүтэй дүү нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад хэрцгий алуурчны гарт амь үрэгдсэн Д.Бадраа агсан. Ах дүү хоёр багадаа чухам л ихэр юм шиг хаана л бол хаана хамтдаа дэрвэж явсан нь саяхан. Д.Бадраа агсан ч орос гуравдугаар сургуулийг дүүргэсэн юм байж. Д.Зоригт дунд сургуулиа төгсөөд 1988-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэж, 1996-1998 онд Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, 2002-2003 онд Японы Киюшюгийн их сургуульд хууль зүйн ухааны магистрт тус тус суралцжээ. Тэрбээр хятад, орос, англи хэлээр ярьдаг. Ажилласан газар гэвэл Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яам. 1994 оноос Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад 1997 онд 27 настайдаа Бодлого зохицуулалтын газрын дэд даргаар ажилласан байна. 2004 онд Сангийн яаманд газрын дарга, 2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зургаахан сар ажилласны дараа "Эрдэнэс MGL" хэмээх зуун хувийн төрийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа Улс төр судлаач, эдийн засагч энэ залуу ашигт малтмалын хуулийн төсөл болон Тавантолгой, Оюунтолгойн ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь Эрдэс баялгийн яамыг толгойлох хэмжээнд аваачсан байж болох юм. Залуу хүний хувьд энэ намтар түүнийг хэр боловсролтой, ажлын ямархуу туршлагатай нэгэн болохыг харуулна.

Тэрбээр МАХН-д 2004 онд элсч, АСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн зэргээр сонгогдож байсныг бодвол улс төрийн идэвхтэй нэгэн гэж дүгнэж бас болох. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Сүхбаатар дүүрэгт МАХН-ын дарга С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор улс төрийн бодлогын хувьд ч яггүй нэгэн байж мэднэ. Тэрбээр эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр нь эмч мэргэжилтэй бөгөөд "Дэлхийн зөн" олон улсын байгууллагад ажилладаг аж. Том охин нь 16-тай бол бага нь долоон настай. Гэхдээ түүнийг дөрвөн охинтой гэж хэлж бас болно. Учир нь талийгаач дүүгийнхээ хоёр охиныг өөрийн охид шиг хайрлаж тусалж дэмждэг. Гэхдээ энэ тухай ярихад хэцүү. Гуравхан насны зөрүүтэй сайхан дүүгээ гэгээн цагаан өдрөөр алуурчны гарт хорлуулсан ахын сэтгэлийн үгийг нээж яаж чадах билээ.

МАХН доторх фракцуудын дотор тэр М.Энхболдын хүрээлэлд багтдаг. Учир нь түүний аав Дашдорж Төв аймгийн Баян-Өнжүүлийнх. Дүү Бадраа агсныг нь ч М.Энхболд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байсан. Харин сая Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилсон нь С.Баярын гэхээсээ М.Энхболдын хүсэл байх. Учир нь Ерөнхий сайд С.Баяр нам дотор фракцуудынхаа ил далд тулаанаас эмээж Засгийн газартаа аль болох ижил тэгш зарчмаар оруулахыг хичээсэн гэнэ билээ. Ямартай ч эвслийн Засгийн газрын Эрдэс баялаг, эрчим хүч хэмээх чухал яамыг удирдах эрхмийн тухай товчхон танилцуулахад ийм. "Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг ард түмэн" гэдэг болохоор ямархуу сайд байхыг нь түүний өөрийнх явуулах бодлогоос хамаарах учир өдгөө дүгнэхэд эрт л байна даа.

Л.Мөнхбаясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан