gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бээжингийн олимпоос хойш спортыг сонгогч багачууд нэмэгдлээ

Спорт
2008-09-19
0
Twitter logo

Монголын спортын түүхэнд бичигдэх амжилтыг авчирсан “Бээжин 2008” зуны XXIX олимпийн наадам болсноос хойш спорт сонирхогч хүүхэд багачууд урьд өмнөхөөс эрс өссөн байна. Хагас сарын туршид Бээжингийн олимпийн наадмын сэтгэл догдлуулсан спортын гайхамшгийг үзэж, алдар хүндийн оргилд гарч байгаа тамирчдыг харсан манай хүүхэд багачууд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, мөнгөн медальт О.Гүндэгмаа, П.Сэрдамба нар шиг эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлсэн алдартай тамирчид болохыг хүсэх болжээ. Үүний тод илэрхийлэл болж нийслэлд тоотой хэдхэн байдаг жүдо, бокс, буудлагын спортын клубүүдээр хүүхэд, эцэг эхчүүдийн хөл тасрахгүй болсон байна. Бээжингийн олимпийн наадам үнэхээр монголчуудын цөсийг хөөргөсөн олимпийн наадам болсон гэдгийг эндээс шууд мэдрэгдэж байгаа юм. Аль ч улс оронд хүн төрөлхтөний спортын оргил нь болсон олимпийн дараа үе үеийн өсвөр залуусын хүсэл, зориг тэмүүллийг бадрааж ирсэн түүхтэй. Энэ хүсэл тэмүүллээр спортын алдар хүндийн оргилд хүч чадсан олон тамирчид түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Монгол Улсын гавьяат тамирчин, 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, боксчин Н.Баярсайхан 1980 оны Москвагийн олимпийн наадмын боксын төрөлд 60 кг-ын жинд хүрэл медалийн төлөө хүчээ сорьсон ОУХМ, Азийн аварга Г.Батбилэгийн олимп, дэлхийн аварга Кубын нэрт тамирчин А.Эрератай тоглосон тоглолтыг үзээд энэ спортыг сонгосон тухайгаа дурсдаг. Кубын энэ алдартай тамирчны хүнд цохилтонд орж, өөрөө хүнд цохилт хийж боксын спортын мөн чанарыг харуулсан Батбилэгийн ур чадварыг биширсэн арван жилийн сурагч Баярсайхан хүү монгол он тооллын жарны нэгэн мөчлөг буюу 12 жилийн дараа олимпийн дэвжээнд хүч үзэж эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан билээ.

Монголын спортын түүхэн бичигдэх олимпийн аварга, мөнгөн медальтнуудыг ихэрлүүлсэн “Бээжингийн олимп” Монголын олон охид, хөвгүүдийн сэтгэлийн утсыг нь хөндөж их спорт руу хөтөлсөнийг нь буруутгах аргагүй юм. Тэднээс ирэх 2012 оны Лондонгийн олимпийн наадмын медальтнууд бүр цаашилбал олимпийн аварга төрөн гарахыг хэн байг гэх билээ.

Бээжингийн олимпоос хойших өнгөрсөн сар гаруйн хугацаанд хүсэл мөрөөдөлдөө автсан хүүхдүүд сайн дураараа спортын клубт очиж бүртгүүлэх болсон байна. Мөн эцэг эхчүүд нь хүртэл дасгалжуулагч багш нартай аминчлан уулзах санал тавих болжээ.

Энд ганцхан л жишээ дурдая.  Боксчин болохыг мөрөөдсөн хүүхдүүд Баянзүрх дүүргийн хүнсний захын дэргэд байрлах боксын “Ширэн бээлий” клубээр өдөр бүр эргэлдэх болжээ. Энэ клубын дасгалжуулагч ОУХМ Ш.Баярсайхантай уулзаж, шинээр элсэж байгаа хүүхдийн тоо нэмэгдээд байгааг юу гэж тайлбарлахыг нь сонирхсон юм.

-Манай клубт албан ёсоор бүртгэлтэй 60-аад хүүхэд байсан бол одоо бараг 100 орчим хүүхэдтэй болчихоод байгаа. Хүүхдүүд өөрсдөө ч ирж байна. Эцэг эх нь ч, манай хүү боксчин болъё гээд байх юм гээд хүрээд ирж байх жишээтэй. Бүр зарим аав нар хүүгээ боксчин болгомоор байна гээд ирж байгаа. Бидэнд бас нэг давуу тал байгаа болов уу гэж боддог. Учир манай клуб нь боксын спортоор хичээллэх бүх боломжийг бүрдүүлж чадсанд байгаа юм. Рингнээс эхлээд хэрэглэх тоног төхөөрөмж, бие засах газар, усанд орох өрөө, өндөр ур чадвартай багш нар гээд бүх юм байна. Ийм байдал нь ч өсвөр багачууд болон эцэг эхчүүдэд нийцэж байгаа юм болов уу даа гэж ярьсан юм.

МҮЭ-ийн Соёлын төв ордны дэргэдэх “Тэмүүжин” бөхийн сургуульд суралцах жүдо, чөлөөт бөхийн секц, дугуйланд суралцагч хүүхэд багачуудын тоо ч өнгөрсөн нэг сард эрс өсөөд байгаа талаар багш нар нь гайхаж байлаа. Тэд “Бээжингийн олимп” үнэхээр хүүхэд, багачуудыг спортоор хичээллэх урмыг сэргээлээ. Монголчуудын үзүүлсэн өндөр амжилт ч  онцгой нөлөө үзүүлж чадлаа гэдэгтэй тэд санал нийлж байсан юм.

Өнөөдөр, зах зээлийн хатуухан нийгэмд олон хүүхдүүд амьдралдаа алдаж, нийгмийн байр сууриа олохгүй байгаа асуудал нь өнөөгийн эцэг эхчүүдийн “шүдний өвчин” болчихоод байна. Хүүхдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлж, бие бялдар, зориг тэвчээрийн болоод цаашдын ажил амьдралын гараагаа зөв эхлүүлэхэд нь спорт биеийн тамир чухал нөлөөтэй гэдгийг хүн бүхэн мэддэг. Харин төрөөс үүнийг нь хөхиүлэн дэмжиж спортын секц, дугуйлан байгуулахыг зорьсон багш нарт дэмжлэг үзүүлэх нь ирээдүйдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэж болно.

Монгол хүний эр зориг, хүч чадлыг харуулсан Бээжингийн олимипийн наадмаас түүчээлж ирсэн олимпийн алтан медалийн эздийн залгамж халааг 2012, 2016 оны олимпийн наадмын дэвжээ үргэлжлүүлэн харуулж Монгол түмнээ баярлуулах бизээ . . .       

Д.Өлзийсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан