gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СОНСДОГ ЗУРАГ: Lumino-ийн 20 жилийн түүх

Д.Жавхлантөгс
Соёл урлаг
2018-10-18
0
Twitter logo
Д.Жавхлантөгс
0
Twitter logo
Соёл урлаг
2018-10-18
СОНСДОГ ЗУРАГ: Lumino-ийн 20 жилийн түүх

Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн. 

Монголд 'sample' гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг. Тэд хайрын дууг ч тэр, зугаа цэнгэлийн дууг ч тэр хит болгохдоо гаршсан уран бүтээлчид гэдгийг Монголын шинэ үеийн хөгжим сонирхогч хүүхэд залуус надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх.

Тэд уран бүтээлээ хийж байх хугацаандаа маш шургуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш тус тусын уран бүтээлээ хөөн түр завсарласны эцэст 2010 оны сүүлээр уран бүтээлдээ эргэн орсон юм.

Хамтлагын одоогийн бүрэлдэхүүн:

  • Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)
  • Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
  • Хамтлагийн гишүүн: Батжав овогтой Батхишиг (Baji)
  • Хамтлагийн гишүүн: Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр (Dj ZOLO)

ЖИЧ: Зургууд дээр дарж холбогдох дууг сонсоорой.

Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдэхүүнтэй болж өөрчлөгдсөн. 

Монголд 'sample' гэдэг зvйлийг утгаар нь ашигласаар ирсэн хипхопын үндсэн урсгалын (mainstream) хамтлаг. Тэд хайрын дууг ч тэр, зугаа цэнгэлийн дууг ч тэр хит болгохдоо гаршсан уран бүтээлчид гэдгийг Монголын шинэ үеийн хөгжим сонирхогч хүүхэд залуус надаар хэлүүлэлтгүй сайн мэдэх байх.

Тэд уран бүтээлээ хийж байх хугацаандаа маш шургуу хөдөлмөрлөсөн ба 1999-2006 оныг хүртэл уран бүтээлийн идэвхтэй хүрээнд байж, түүнээс хойш тус тусын уран бүтээлээ хөөн түр завсарласны эцэст 2010 оны сүүлээр уран бүтээлдээ эргэн орсон юм.

Хамтлагын одоогийн бүрэлдэхүүн:

  • Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)
  • Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
  • Хамтлагийн гишүүн: Батжав овогтой Батхишиг (Baji)
  • Хамтлагийн гишүүн: Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр (Dj ZOLO)

ЖИЧ: Зургууд дээр дарж холбогдох дууг сонсоорой.

Lumino хамтлаг үүрд мөнх гэдгийг илэрхийлж тоглолтоо “LUMINO FOREVER” хэмээн нэрлэжээ. Тиймдээ ч аманд өөрийн эрхгүй аялагдах дуунууд нь тэднийг үүрд мөнх гэдгийг нотлох биз ээ.

- Бажи: Анх Чинзо, МС, Анхаа байсан бол Хөлөгөө, бид хоёр нэмэгдэж тавуулаа болсон. 20 жилийн эхний жил гаруй хугацаанд л тавуулаа байсан. Тэр үед “Бүтэлгүй хайр”, “Баярлалаа ухаарлаа” дуу гарсан. 2000 оноос бид гурвуулаа үлдээд бүх зүйлийг анхнаас нь эхэлсэн.

LUMINO - Бүтэлгүй хайр 2000 он

- On'n Off С.Ононбат: Баярлалаа, ухаарлаа дууг анх гарахад хип хоп биш поп дуу болчиж Люмино хамтлаг поп хамтлаг болж байгаа юм уу гэж их шуугисан. Тэр бүгдийг ажралгүй Люмино хамтлаг уран бүтээлээ ар араас нь хийсээр л байсан. Харин одоо энэ дууг хүн болгон сонсдог мэдэхгүй хүн гэж үгүй. Хүнд их ухаарал хайралсан дуу.

LUMINO - Баярлалаа, Ухаарлаа 2000 он

- Продюсер Томоо: "Люмино хамтлагийн гишүүд их уран бүтээлч, цаг үетэйгээ хөл нийлсэн, хөдөлмөрч хүмүүс". Люмино хамтлагийн одоо хүртэлх оршин байгаа нь уран бүтээл болгоны хөгжмийн хэмнэл нь бусдаас шал өөр өөрийн гэсэн өнгө аястай. /2001 он “Энд гарч ирэв” анхны цомог Сонор студи./

Lumino - Энд гарч ирэв. 2001 он

- Дуучин Наки: Бүтэлгүй хайр, Ирээд буцсан хайр дууг нь илүү их сонсдог.
/- 2002 оны 10 сарын 05 “Ирээд буцсан хайр минь” цомгийн баяр шоу тоглолтоо "Ub palace"-д хийж байсан.
- 2003 онд Zaya’sh production видео клипийг нь бүтээжээ./

Lumino - Ирээд буцсан хайр минь. 2002 он

2004 онд "Гэрэлт хорвоо" цомог 15000 хувь борлогдсон. Тухайн үед Монголын хамгийн олон ширхэг зарагдсан цомгийн хоёрдугаарт "Гэрэлт хорвоо" ордог.

LUMINO - Гэрэлт хорвоод 2003 он

- Бид "Мuse" гээд диско клубт дуулдаг байх үед төрсөн дуу бол “Намайг дагаад цэнгэ”. Бараг бааранд байхад санаа төрсөн гэхэд болно. Клубын хоёр давхарт гараад харахад хүмүүс үсэрч бүжиглэж байгааг хараад л шууд “хөөрхөн охин тэр доор шоволзож байна” гээд л нүдэнд харсан зүйлээ бичиж бүтсэн дуу. Тухайн үедээ дуу маань гарсан үеэсээ л фм, радиогийн хит парадыг байнга тэргүүлдэг байсан. “Монголын 100-н шилдэг дуу”-ны нэгээр ганцхан хип хоп дуу шалгарсан нь “Намайг дагаад цэнгэ”. Тэр ч утгаараа караоке энэ тэрд одоо хүртэл дуулагддаг юм билээ.

LUMINO - Намайг дагаад цэнгэ 2003 он
LUMINO - Хүнийх 2004 он
LUMINO - FREESTYLE 2005 он
LUMINO - Ламбугайн нулимс 2005 он
LUMINO - Тайван 2006 он

- “Сэмбий” дуу аль 2009 онд хийгдсэн хэрнээ 2013 онд олны хүртээл болсон. Дууны тухайд гэвэл энэ монголчуудын дээр үеэс хэрэглэж ирсэн хэлц үг. Дээшээ босоо бай гэсэн утгатай. Монгол хэлний хар ярианд бол цэмбэгэр, сэмбэгэр гээд цэвэрхэн зүйлийг хэлдэг. Тэр утгаар нь нэрлэсэн. Мэдээж сонсоход л ойлгомжтой, сэргэлэн бай цовоо бай босоо бай гэсэн бэлгэтэй үг. Нэрнээсээ ч бас хамаараад хүмүүсийн сонсох дуртай дуу болсон байх.

LUMINO - Сэмбий 2012 он

- Ая: Бажи Үг: Skitzo, McBeat
Lumino хамтлаг “Заримдаа” нэртэй уран бүтээлээ дуучин Маралжингоотой хамтран дуулжээ.
DJ Anna: "Заримдаа" дууг нь илүү их сонсох дуртай. Учир нь амьдралд ойрхон үнэн үгтэй дуу юм. Гэхдээ ганц "Заримдаа" биш "Гэрэлт хорвоод", "Хүнийх", "Энд гарч ирэв" гэх мэт дууг нь байнга сонсдог.

LUMINO - Заримдаа 2014 он
LUMINO - Яасан байх нь уу? 2014 он

- Энэхүү дуу нь Lumino хамтлагийн хувьд бүх хөгжим нь амьдаар бичигдсэн анхны дуу бөгөөд үүгээрээ хамтлагийн бусад дуунаасаа онцлог болж байна. Хамтлагийн гишүүд өөрсдөө дууныхаа үг, аяыг зохион продюсерлэсэн бол тус дуунд дуучин Баярцэцэг, A Sound хамтлагийн бөмбөрчин Баагий, Соло гитарчин Атка, Fire хамтлагийн басс гитарчин Билгээ, даралтат хөгжимчин Оки нар тоглосон.

LUMINO - Шөнө дунд цас орж байна 2016 он

- Манай хамтлагийнхан ярилцаад арай өвөрмөц тэгсэн хэрнээ сонсголтой содон нэр өгье гэж нэлээд ярилцсаны эцэст “Хэмнэл нэрэгч” гэсэн нэр өгөхөөр шийдсэн. Манай шинэ цомгийн нэр байсан. Шинэ брэнд үг. Цагаан идээг боловсруулж нэрдэг шиг бид аялгуу, хөгжмийг дахин нэрж илүү чанартай, өөр зүйл болгож хүмүүст хүргэж байгаа гэдэг утгаар ийм нэр сонгосож байсан.

LUMINO - Хэмнэл Нэрэгч 2016 он

- Lumino хамтлагийн "Хэмнэл нэрэгч" шинэ цомогт багтсан "Хөдөө гаръя!" дуу. Продюсер: Mcbeatz Үг: Mcbeatz, Skitzo Хэмнэл: Mcbeatz ,Aranza (editing Skitzo) Хоолой бичлэг: White Arch studio, Баярхүү Миксинг: Tуана (Mushroom records) Мастер: Marc D.Eisenhower, ProtrackMastering, LLC Видео: Lanz film production "Бодьхүү-Хөдөө" аянаас уг "sample"-ыг ашиглан дуу хийж болох юм байна гэсэн санааг авч, Соёл-Эрдэнэ хамтлагийн "Хөдөөгийн сайхан талыг зорино" дууны хэсгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр ашигласан.

Lumino - Хөдөө гаръя! 2017 он

- “Пентатотик” наадмын шагналыг дөрвөн удаа хүртэж байсан “Люмино” хамтлагийн 20 жилийн ой тохиож байна. Хамтлагийн гишүүд 20 жилийн ойдоо зориулан “Биелгээ хийхийг заагаач хө” шинэ уран бүтээлээ гаргажээ.

LUMINO - Биелгээ хийхийг заагаач хө! 2018 он
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан