Нүүдлийн шувуудын гурван гол зам манай улсыг бүхэлд нь дайран өнгөрдөг. Тиймээс дэлхийн хэмжээнд нүүдлийн шувуудаар дамжин халдварлах томууны судалгааг хийхэд тун тохиромжтой гэж эрдэмтэд үзжээ. Өнгөрсөн онд дэлхийн банкнаас Монгол Улсын шувуу, хүний томууны цар тахлын бэлэн байдалд үнэлгээ хийж, үйл ажиллагааг нь 4,65 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болсон билээ. "Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах" төсөл 2010 оныг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Увс, Булган, Дорнод зэрэг аймаг хамрагдах аж. Уг төслийн гол зорилго нь Монгол Улсад хүн, малын халдварт өвчнийг оношлох, шувууны томуу, хүний томуугийн цар тахлын бэлэн байдлыг бэхжүүлэхэд орших юм.
Өндөр хоруу чанартай Н5N1 дэд хэвшлийн вирусээр үүсдэг шувууны томуугийн анхны томоохон дэгдэлт 2003 онд Зүүн хойд Азийн хэд хэдэн оронд болж, Ази, Европ, Африк тив, Ойрхи Дорнодын бүс нутгаар тархсан. Уг вирусийн халдвар нь шувууны аж ахуйд ноцтой гарз, хохирол учруулдгаас гадна шууд болон шууд бус хавьтлын замаар хүнд халдварлаж үхэлд хүргэдэг аюултай. Дэлхийн түвшинд энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 382 хүн уг вирусийн халдвар авснаас 241 нь нас барсан байна. Монгол Улсад 2005, 2006 онд Хөвсгөл, Булган аймаг дахь нууранд ирсэн нүүдлийн шувуудаас авсан дээжийг Японы шувуу томуугийн улсын лавлагаа лабораторид шинжлэхэд өндөр хоруу чанартай томуугийн Н5N1 дэд хэвшлийн вирус илэрсэн аж.
Б.Энхмаа