Версаче брэндийн илүүдэл жинтэй загвар өмсөгчид анх удаа Миланы загварын долоон хоногийн шоуны тайзнаа алхжээ.
Пришюс Ли, Жилл Кортлев, Альва Клэр хэмээх гурван загвар өмсөгч тайзнаа алхсан ба загвар сонирхогч, үзэгчид ч тэднийг таатай хүлээн авчээ. Тэд Версачегийн хавар зуны коллекцийн хэсгээс толилуулсан байна.
Илүүдэл жинтэй загвар өмсөгч Альва Клэр өөрийн инстаграмдаа нийтэлсэн зургийн тайлбарт “Домогт Версачегийн хувцсыг өмсөөд загварын тайзан дээр алхахыг мөрөөддөг байсан. Бид түүх бүтээж чадлаа. Энэ цаг мөчийг би хэзээ ч мартахгүй. Бидний энэхүү алхам загварын сурталчилгаанд тоглож, сэтгүүлийн нүүрт өөрийгөө гарахгүй хэмээн буруу боддог хойч үеийнхэнд маань маш том үүд хаалгыг нээж байгаа хэмээн итгэж байна” хэмээн бичжээ.
Өмнө нь Томи Хилфигер болон Фенди гэх мэт брэндүүд илүүдэл жинтэй загвар өмсөгчидтэй хамтран ажиллаж, загварын тайзнаа алхуулж байсан удаатай. Энэ нь загварын ертөнц өргөжин тэлэхийн хэрээр биеийн бүхий л галбирыг загварын тайзнаа хүлээн зөвшөөрөх шинэ эрин рүү шилжиж байгааг илтгэж байна.
Эх сурвалж: Today