Энэ удаагийн “Урлан” буланд уран хайчилбарч Б.Ганцоожийг онцоллоо.
Б.Ганцоож таван жилийн өмнөөс хайчилбар хийж эхэлжээ. Өөрөө бие даан сурсан гэнэ. Анхны хайчилбараа хийгээд чадах юм байна гэсэн бодол төрж тэр цагаас хойш уйгагүй хөдөлмөрлөж хайчилбарыг сурсан байна. Эхлээд хайчилбарыг хийхдээ цаасны хутгаар хийж сурчээ. Дараа нь хайчаар хайчилж сурсан байна. Мөн тэрээр хайчилбар зураг хийхээс гадна уран бичиг болон эмээл хийдэг. Монголд хайчилбар хийдэг хүн гарын арван хуруунд багтах төдий байдаг аж. Б.Ганцоожийн хүндэлж явдаг суралцдаг хүн бол н.Баатарцогт багш нь. Монголд хайчилбарын урлагийг дэлгэрүүлсэн энэ төрлөөр үзэсгэлэн гаргаж байсан цөөн хэдэн хүний нэг гэж байлаа.
н.Баатарцогт түүнд заавар зөвлөгөө өгч багшилдаг аж. Хайчилбар хийхэд хүндрэлтэй зүйл бага гэж Б.Ганцоож хэллээ. “Хүн өөрөө ямар нэгэн зүйлийг хийж сурч байгаа бол тухайн зүйлээ гартаа оруулж өөрт төвөггүй болтол нь хийгээд сурчихвал хүндрэл бага гардаг” гэж хэлж байлаа. Мөн тэрээр “Алганы хээ” нэвтрүүлгийн зочдын хөрөг зургийг хайчилдаг байжээ. Хайчилбар хийж сураад хоёр жил болсныхоо дараа хөрөг зураг хайчилж эхэлсэн байна. Тухайн үед хайчилбар гэхээр хүмүүс сайн мэдэхгүй ямар учиртай яаж хийдэг вэ гэж их асуудаг байсан болохоор хүмүүст таниулах зорилгоор “Алганы хээ” нэвтрүүлгийн хамт олонд санал тавьж хамтарч ажиллаж эхэлсэн байна.
Тухайн нэвтрүүлгийн хамт олны зүгээс Б.Ганцоожид нэвтрүүлэг эхлээд дуусахад зочны хөрөг зургийг хайчилж дууссан байх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж тэр нь түүнийг хүмүүст таниулах мөн өөрийн ур чадвараа хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан гэж байлаа. Нэвтрүүлгийн хугацаа 60 минут байдаг. Энэ хугацаанд зочдын хөргийг хайчилж дуусгадаг. Олон хүмүүсийн хөргийг хайчилж байсан ч түүнд тус нэвтрүүлгийн зочин жүжигчин О.Дөлгөөний хөргийг хайчлах хамгийн хүндрэлтэй байсан гэж байв. Түүний хийж байсан хамгийн том бүтээл нь 150х120 см хэмжээтэй бүтээл гэлээ. Хүмүүс ихэвчлэн морь болон уул, өөрийнхөө хөрөг зургийг хайчлуулдаг байна.
Анх сурч байхдаа нэг бүтээлийг гурван хоног хийдэг байсан бол одоо нэг өдрийн дотор хийдэг болсон гэж байлаа. Түүний бас нэгэн сонирхож дурлан хийдэг зүйл бол эмээл юм. Эрэгтэй хүн гэртээ эмээлтэй байх ёстой гэдэг. Тиймээс гэртээ тавихыг хүссэн ч харамсалтай нь зах зээл дээр зарагдаж байгаа эмээлүүд үнэ болон чанарын хувьд их зөрүүтэй байсан байна. Тиймээс эмээл хийх аргыг судалж эхэлсэн байна. Тэгээд сая найман зуун мянгад бүтэн эмээл босох юм байна гэдгийг мэдээд өөрөө эмээл хийж эхэлсэн гэж байна. Мөн эмээл бол бидний бас нэг үнэтэй өв соёлын нэг тэр талаас нь ч тэр бас нэгэн өв соёлоо өөрөө хийж сурахыг хүссэн гэж байлаа. Б.Ганцоож өөрийн хийсэн эмээлээ зах зээлийн үнээс хямд зардаг. Учир нь тэрээр ашгийн төлөө биш Монголын өв соёлоо дэлгэрүүлэн түгээх зорилготой хийдэг гэж байлаа.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин