gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Зууны мэдээ
Улс төр
2020-09-15
65
Twitter logo

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн  манай улс дахь албан ёсны  айлчлал өнөөдрөөс эхэлж  байна. Түүний айлчлал олон талаар анхаарал татаж байгаа. Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон амаргүй цаг үед яагаад гэнэт манай улсыг зорих болов. Мөн Өвөрмонголд эх хэлний төлөөх тэмцэл үргэлжилж, байдал нэлээд хүндэрсэн.  Энэ асуудалд Гадаад хэргийн сайд Ван И ямар нэгэн  гарц, шийдэл хайхаар ирэв үү.  Түүний айлчлал эх хэлний төлөөх тэмцлийн эсрэг анхааруулга болох уу гээд олон таамаг, мэдээлэл гарч байна.  

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхах эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тэдэнд бараалхвал Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу айлчлалын дараа төрийн өндөрлөгүүд 14 хоног тусгаарлагдах юм. ЭМЯ-наас “Айлчлалын үеэр халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулна.

Түүний айлчлал олон талаар анхаарал татаж байгаа. Дэлхий нийтээр хөл хорио тогтоосон амаргүй цаг үед яагаад гэнэт манай улсыг зорих болов.

Мөн гаднаас ирж байгаа зочдоос шинжилгээ авна. Шинжилгээний хариу 6-8 цагийн дотор гарна. Ачаа тээшийг нь ариутгана. Айлчлалд дууссаны дараа айлчлалд оролцсон бүх хүнийг 14 хоног тусгаарлана” гэсэн юм. Харин ГХЯ-наас айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, аль болох цөөн хүн үйл ажиллагаанд оролцуулахаар зохицуул­сан тухай мэдээлсэн.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй  мэдээлэхдээ, “Ван И-гийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ. Бид Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Тиймээс хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Мөн Өвөрмонголд эх хэлний төлөөх тэмцэл үргэлжилж, байдал нэлээд хүндэрсэн.  Энэ асуудалд Гадаад хэргийн сайд Ван И ямар нэгэн  гарц, шийдэл хайхаар ирэв үү.  Түүний айлчлал эх хэлний төлөөх тэмцлийн эсрэг анхааруулга болох уу гээд олон таамаг, мэдээлэл гарч байна.  

Энэ  үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурах аж. Түүнчлэн Хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна. Холбогдох албаныхан ийнхүү айлчлалд бэлтгэж  байна.  

Харин Өвөрмонголд өрнөж буй эх хэлний төлөөх тэмцэлтэй холбоотойгоор өчигдөр Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос Ван  И-д өргөх бичиг мэдүүлж, ГХЯ-ны Консулын газарт хүлээлгэн өгсөн байна. Тэд  БНХАУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд үндэсний цөөнхийн эх хэлээ ашиглах эрхийг хорьж болохгүй гэж заасныг сануулжээ.  

Мөн  ЮНЕСКО 2013 онд монгол бичгийг яаралтай хамгаалах шаардлагатай биет бус соёлын өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн авсан тул БНХАУ монгол бичгийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн болохыг, мөн уг бичгээр сурч боловсрох нөхцөлөөр хангах хэмжээг авах ёстойг мөн сануулжээ. БНХАУ-ын Засгийн газар Хятад дахь үндэсний цөөнх болсон монгол үндэсний оршин тогтнохуйг хамгаалж, хэл соёл, уламжлалаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдэгт бид итгэж байна гэжээ. Энэхүү өргөх бичгийг БНХАУ-ын холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахыг Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс хүсжээ. 

Айлчлал өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр ОХУ, Казакстан, Киргизэд айлчлаад байна. Тэрээр Москва хотноо ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Одоо Хятадын дотоод асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардах цаг нь болсон байна” хэмээн  мэдэгдээд байгаа юм.

Т.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан