Найз нөхөд, хамаатан саднаараа салхинд гарахдаа олон хүнд хийж болох амархан бөгөөд амттай хоолны жор хайж байна уу? Тэгвэл шүүслэг, зөөлөн үхрийн махтай энэ бургерийг хийгээд үзээрэй. Порц: 30 бургер.
Тайлбар:
- х.х – хоолны халбага 15мл
- ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Үхрийн мах – 2.5 кг
- Талхны үүрмэг – 1+1/2 аяга
- Давс – 2 х.х
- Нунтаг сармис – 2 х.х
- Хар перц – 1 х.х
- Гоньд – 1 х.х
- Сонгино – 2ш
- Өндөг – 4ш
Хачир:
- Салат навч
- Улаан лооль
- Сонгино
- Өргөс хэмх
Соус:
- Кетчуп
- Гич
Хийх заавар:
- 1. Үхрийн мах (70% бараан, 30% өөх байх хүзүү, сээрний мах гоё болдог), талхны үйрмэг, сонгино, үндсэн амтлагч болох давс, перцээ, өндөгтэйгөө сайтар холино (хүсвэл нэмэлт амтлагчууд болох нунтаг сармис, гоньдоо нэмнэ).
- 2. Ойролцоогоор 120 гр мах таслан авч бургерийн махаа бөөрөнхийлөн, дарж хавтгай хэлбэрт оруулна.
- 3. Сайтар халаасан грилл дээрээ тавьж, тал тус бүрийг 5 минут шарна. Нэг талаа шарах хооронд огт эргүүлэхгүй байх хэрэгтэй.
- 4. Махаа шарж байх хооронд талхаа мөн грилл дээр тавьж, 1 минут шарсны дараа дурын соусаа түрхэнэ. Соусны сонголтууд: майонез, гич, кетчуп, BBQ соус.
- 5. Мөн талх дээрээ салатны навч, улаан лооль, дарсан өргөст хэмх, сонгино зэргийг өөрийн сонголтоор тавина.
- 6. Бургерийн махаа шарж дуусахаас 1 минутын өмнө нимгэн хэрчсэн моцералла сир махан дээрээ тавьж хайлуулна. Энэ алхам сонголтоор бөгөөд заавал шаардлагатай биш.
- 7. Ингээд бэлдсэн талхан дээрээ махаа гаргаад, таны тасархай амттай бургер бэлэн боллоо.