Цар тахлын нөлөөгөөр ихэнх улс орнууд хөл хорио тогтоож, иргэдээ гэртээ байхыг уриалан сануулж буй. Энэ цаг үед хүн төрөлхтөн маш олон шинэ зүйлстэй нүүр тулж, туршлага хуримтлуулсаар байгаа юм.
Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж, өдрийг гэртээ тухлан өнгөрөөж буй хүмүүс уйдаагаа гаргах гэж хөгтэй, хөгжилтэй зүйлсийг туршиж байна. Үүний нэг нь “PillowChallenge” буюу дэрээр даашинз хийх цахим давлагаа юм. Даавуу эсгэн оёж, нэхэн элдэв чимэглэл наах шаардлагагүйгээр дэрээр дэгжин даашинз хийх хөгжилтэй трэнд инстаграм хуудсанд дэлгэрээд байна.
Энэхүү сонирхолтой цахим давлагаанд Монгол бүсгүйчүүд нэгдэж дэрээр даашинз хийсэн дэгжин зургуудаа нийтэлж, хүмүүсийг гэртээ байхыг уриалж эхэлжээ.
Зөвхөн дэрээр зогсохгүй, хөнжил, орны даавуугаа ашиглан хөгжилтэй, содон загвар бүтээснийг доорх зургуудаас сонирхоорой.