- Байгалиас заяасан гоо үзэсгэлэнг тодотгож, тухайн хүнийг өөрөөр нь дамжуулж төгөлдөржүүлэх зорилготой
- Натурал буюу төрөлхийн мэт нүүр будалт өнгөрсөн жил болон энэ жил тренд болох төлөвтэй байна
- Ихэнх эмэгтэйчүүд нүүрээ будахын өмнө суурь тавихдаа тосон суурьтай бүтээгдэхүүн түрхэх, фаундэйшн, крем хоёроо ялгахгүй хэрэглэх, сүүдэр маш бага ашиглах гэх мэт алдаа гаргадаг. Бас Ази хүмүүс сэлхгэр нүдтэй, гэтэл Европ хүнхэр нүдэнд тохирсон будаллт хйиж байгаа нь зохимжгүй харагддаг
- Ганц, хоёрхон будалтаа бүх хүнд нялахыг хүсдэггүй. Тухайн хүнд байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгож, нэг хүн шиг харагддаггүй өөр төрхийг бий болгох, өөрөөр нь дамжуулж, үйлчлүүлэгчээ төгөлдөржүүлэх нь миний зорилго
Өнөө цагт эмэгтэй хүний гоо сайхныг нүүр будах урлаггүйгээр төсөөлшгүй болжээ. Тэгвэл энэ салбарт өнгө нэмж явж яваа, цөөн хэдэн эрэгтэй make up artist-ын нэг Б.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр Сити их сургуульд загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцдаг бөгөөд нүүр будалтаас гадна нүүр хувиргалтын чиглэлээр өөрийгөө хөгжүүлж яваа шинэ цагийн залуусын төлөөлөл юм. Түүнийг цахим орчинд “Make up artist Эрка” нэрээр нь охид бүсгүйчүүд хэдийн мэдэх болсон.
-Нүүр будах урлагийг хэзээнээс сонирхох болсон бэ. Будаж сурсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Наймдугаар ангиасаа хойш нүүр будаж эхэлсэн. Бичлэг үзэж, ангийнхаа охидын нүүрийг будаж, дадлага хийдэг байлаа. Бага багаар чадвараа ахиулсаар төгсөх ангид ороод захиалга авч, үйлчлүүлэгчтэй болж эхэлсэн. 2017 оноос ур чадвараа дээшлүүлэх үүднээс Diva professional make up studio-н мэргэжлийн make up artist бэлтгэх сургалтыг төгсөөд, тэндээ хоёр жил багшилсан. Үндсэндээ нүүр будалтын чиглэлээр өөрийгөө хөгжүүлээд найман жил болж байна. Гэхдээ миний үндсэн мэргэжил загвар зохион бүтээгч.
-Манайд эрэгтэй гоо сайханчид тун цөөхөн. Яагаад энэ салбарыг сонгосон бэ?
-Загвар, make up хоёр салшгүй холбоотой. Загвараа make up-аар дамжуулж, нээн харуулах, илүү амилуулах боломжтой. Мөн үс засалт чухал учраас өөрийнхөө хэмжээнд гоёлын засалтууд хийж эхэлсэн. Цаашид цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.
-Өсвөр насны эрэгтэй хүүхэд make up сонирхоод эхлэхээр хүмүүсийн хандлага ямар байсан бэ?
-Багаасаа л хүний гадаад төрх, хувцаслалтыг өөрчлөх, засаж янзлах дуртай байсан. Нүүр будаж эхэлснээс хойш ангийн маань охид “Хөмсгөө засуулъя” гээд л гүйдэг байлаа. /инээв/ Анх гэрийнхэнтэйгээ зөрчилдөж байж, мэргэжлээ сонгосон ч одоо намайг маш сайн дэмждэг.
-Нүүр будах бол нэг төрлийн урлаг. Эмэгтэй хүний өөрийгөө тодотгох, хүчирхэг харагдуулах зэвсэг ч гэж хэлж болно. Гоо сайханч хүний хувьд нүүр будах урлагийг тодорхойлж хэлбэл?
-Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам, үзэсгэлэнтэй байх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүлцэнгүй байх үе ч бий. Энэ бүхнийг илэрхийлэх зэвсэг нь нүүр будалт гэж ойлгож болно. Нүүр будалтаар өөрийгөө ямар л бол ямар харагдуулах боломжтой. Тиймээс өөрийгөө өөр талаас илэрхийлэх харааны болон сэтгэхүйн түвшний маш том зэвсэг гэж хэлмээр байна. Будалтаа сэтгэл хөдлөлтэйгөө нийцүүлэх ч боломжтой.
-Эрэгтэй make up artist байхын давуу тал нь юу вэ?
-Эрэгтэй хүнд гоё харагддаг, эмэгтэй хүний төрх гэж бий. Тухайн эмэгтэйг хараад яг юуг нь тодруулж өгвөл илүү үзэсгэлэнтэй харагдах вэ, ямар төрлийн будалт нүүрний онцлогт нь нийцэх вэ гэдгийг олж харж чаддаг юм болов уу. Мөн хэлбэрт баригдахгүй ажиллаж чаддаг гэж боддог.
-Тэгвэл таны нүүр будах арга барил ямар онцлогтой вэ?
-Миний будалтуудын бусдаас ялгарах онцлог нь арав, хорь магадгүй түүнээс олон хүн нэг дор будсан ч нэгэн хэвийн бус, хэрэглэж байгаа бүх техник, арга барил маань өөр өөр байдаг. Ганц, хоёрхон будалтаа бүх хүнд нялахыг хүсдэггүй. Тухайн хүнд байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгож, нэг хүн шиг харагддаггүй өөр төрхийг бий болгох, өөрөөр нь дамжуулж, үйлчлүүлэгчээ төгөлдөржүүлэх нь миний зорилго. Мөн artist хүн зохиомжийн мэдрэмж сайн байх ёстой. Тиймээс өнгөний зохиомж, халуун, хүйтний зохиомж гэх мэтчилэн зохиомжийг орхигдуулахгүй ажиллах гэж хичээдэг.
-Бүсгүйчүүд нүүр будалт хийхдээ ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?
-Бүх л make up artist-ууд нүүр будалтын тогтсон дараалал баримталдаг. Ихэнх эмэгтэйчүүднүүрээ будахын өмнө суурь тавихдаа тосон суурьтай бүтээгдэхүүн түрхэх, фаундейшн, крем хоёроо ялгахгүй хэрэглэх, сүүдэр маш бага ашиглах гэх мэт алдааг түгээмэл гаргадаг. Бас Ази хүмүүс сэлхгэр нүдтэй. Гэтэл Европ буюу хүнхэр нүдэнд тохирсон будалт хийж байгаа нь зохимжгүй харагддаг. Ер нь гэрэл, сүүдэр тавих, нүүрний хэлбэржүүлэлт хийхдээ өөрийнхөө онцлогт тохируулж чаддаггүй.
-Та загвар зохион бүтээгч. Загвартайгаа хослуулж, нүүр будалт хийх, хувиргалт болон шинэ загварын санаа олох, үйлчлүүлэгчийнхээ онцлогийг тусгасан будалт хийх гээд цаг минут тутам уран бүтээлийн эрэл хайгуулаар амьсгалж байдаг байх. Уран бүтээлийн сэдлээ юунаас авдаг вэ?
-Уран бүтээлийн сэдлээ хайлт дундаасаа олдог. Дизайнер гэдэг утгаараа байнга шинэ содон зүйл хайж, аливаа зүйлийг нарийн ажиглаж, анзаардаг болохоор сэдэл, санаагаа олоход хурдацтай байдаг байх. Ер нь уран зураг, уран баримал, тансаг хэлбэр, хийц, нарийн элементтэй барилга, өнгө тэдгээрийн хослол зэрэг цогц зүйлсээс санаагаа авах нь элбэг. Түүнээс биш бусдын аль хэдийн хийчихсэн зүйлсээс тэр бүр санаа аваад байдаггүй.
-Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл улам бүр тэлж байна. Үүнийгээ дагаад төрөл бүрийн бүтээгдэхүүн шинээр гарч ирж, олны танил хүмүүс сурталчлах болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Миний тогтсон үйлчлүүлэгчид надаас будаг сонгохдоо зөвлөгөө авахыг хүсвэл би хамт явж сонгодог. Тэр хүнд даатгаад “тэгээрэй, ингээрэй” гээд хэлэхээр заримдаа бүтээгдэхүүний найрлага, онцлогийг нь ойлгохгүй байх тохиолдол гарна. Тиймээс аль болох хамт явах нь зүйтэй гэж боддог. Гэхдээ энэ нь тухайн нүүр будагч болоод үйлчлүүлэгчийн сонголт л доо. Сурталчилгаагаар үйлчилгээ нь тодорхой бус, яг өөрөө хэрэглэж үзсэн эсэх нь эргэлзээтэй бүтээгдэхүүнүүд маш их харагддаг.
Буруу арьс арчилгаа, буруу будалтаас болоод арьс хордож, өнгөө алддаг.
Бүх бүтээгдэхүүн нэг хүнд тохирно гэж байхгүй. Арьсны онцлог, нүүр будах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн дадал зуршил гээд олон хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс олны танил хүмүүс ч бас ямарваа нэг бүтээгдэхүүн сурталчлахдаа шүүлтүүртэй хандах нь зүйтэй болов уу. Мөн охид бүсгүйчүүд маань өөрийнхөө онцлогийг мэдэрч, гоо сайхны бүтээгдэхүүний найрлага, төрлийн талаар мэдлэгтэй болох нь чухал. Буруу арьс арчилгаа, буруу будалтаас болоод арьс хордож, өнгөө алддаг.
-Эрэгтэй хүн нүүрээ будах шаардлагатай юу?
-Одоо үед хүйс үл хамааран будах шаардлагатай. Би өөрөө нүүрэндээ хөнгөн тонн тавьсан байгаа. Мэдээж гэрэл сүүдэр тавьж, эмэгтэй хүн шиг цогц будна гэсэн үг биш. Арьсаа хамгаалах, нар салхины үйлчлэл, хөгшрөлтөөс сэргийлэх зорилгоор зохицуулж хэрэглэнэ гэсэн үг. Хөнгөн суурь тавих төдий.
-Нүүр будалтаар дамжуулж хүн өөрийн өө сэвээ далдлах боломжтой. Гэхдээ гоо сайхны мэс засал хийлгэж өөрчлөх тохиолдол ч байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Би давхраагүй нүдтэй болохоор “давхраа хийлгэдэг ч юм бил үү” гэж бодож байсан. Тэгэхээр өөртөө итгэлгүй хүн гоо сайхны мэс засал хийлгэдэг гэж боддог. Ур чадвар дутаад будалтаар засаж чадахгүй байгаа бол, эсвэл нүүр будалт хийгээд ч далдалж чадахгүй байгаа бол орох хэрэгтэй. Ганц л амьдрах учраас өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлаж амьдрах хамгийн чухал. Би өөрийнхөө давуу талыг олж харсан болохоор энэ бодлоо хаясан.
-Арьсаа яаж арчилдаг вэ. Баргийн эмэгтэй хүнээс гоё арьстай харагдаж байгаа болохоор асуухгүй өнгөрч болохгүй санагдлаа.
-Баярлалаа. Арьсаа чухалчилж анхаардаггүй байж байгаад сүүлийн үед эрчимтэй арчлах болсон. Эрэгтэй хүний хайнга ч гэх үү тийм шинж давамгайлаад арчлахгүй орхидог байлаа. Загасчны морь усгүй гэдэг шиг. /инээв/ Цэвэрлэгээгээ сайтар хийж, орчны бохирдлоос сайтар хамгаалдаг. Арьсны бохирдол ихсэх тусам арчилгаандаа илүү их цаг, мөнгө зарцуулах шаардлагатай болно.
-Энэ жил ямар төрлийн будалт тренд болох төлөвтэй байна?
-Аливаа нэг чиг баримжаа, трендүүд нэр бүхий хүмүүсийн бүтээл болон түүнийг хөгжүүлж буй байдлаас ихээхэн хамаардаг. Натурал буюу төрөлхийн мэт нүүр будалт өнгөрсөн жил болон энэ жил тренд болох төлөвтэй байна. Хэт тод биш, өөрийн гоо сайхнаа тодруулсан будалтууд гэж хэлж болно.
-Хөгжилтэй асуулт тавъя. Нүүр будаж буй видео хичээл үзээд дагаад будахаар амжилтгүй болох тохиолдол их байдаг. Энэ ямар учиртай вэ?
-Харааны баримжаа их шаарддаг. Учир нь контурын өрөлтөөс эхлээд жижигхэн алдаа гаргахад л нүүрний харьцаа өөр болж харагддаг. Би хоёр настайгаасаа зураг зурж, баримал хийж эхэлсэн болохоор гарын ур байсан байх.
Надад харамсалтай санагддаг зүйл гэвэл зарим хүн дөнгөж сургалтад сурч төгсөөд салон нээж, сургалтын төв ажиллуулж байгаа нь учир дутагдалтай санагддаг.
Гарын ур дүй байхгүй, ямар нэг байдлаар будалтын талаар мэдлэггүй ч гэдэг юм уу тийм хүмүүс бичлэг үзэхээс илүү сургалтад суувал үр дүнтэй. Харин зураг зурах авьяастай, харааны баримжаа сайтай хүмүүс бичлэг үзээд өөрийгөө хөгжүүлэхэд гэмгүй.
-Та мэргэжлийн нүүр будгийн студид хоёр жилийн турш багшилж байсан. Нүүр будах сургалтууд маш олон болсон байна. Эрэлт хэрэгцээ, хөгжил дэвшилтэй холбож ойлгож болох ч хэт олон болоод байгаа нь шүүмжлэлтэй санагддаг уу. “Нэрийнхээ ард make up artist гэж бичээд л нүүр будагч” гэх хошигнол хүртэл бий.
Надад харамсалтай санагддаг зүйл гэвэл зарим хүн дөнгөж сургалтад сурч төгсөөд салон нээж, сургалтын төв ажиллуулж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Эргээд сургалтад суусан хүмүүст ямар үр өгөөж өгөх вэ, ямар үр дүн гарах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр сургалтуудыг чанаржуулах, хэмжээ хязгаартай болгох ёстой. Би чанарыг эрхэмлэх гэж хичээдэг. Яагаад гэвэл бид хүний гоо сайхан, хүний нүдэнд хамгийн түрүүнд өртдөг хэсэгтэй ажиллаж байна.
-Манай гоо сайхан, нүүр будалтын салбар дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?
-Гоо сайхны шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд дор хаяж нэгээс хоёр жилээр хоцорч орж ирдэг учраас хоцрогдолтой гэж хэлж болно. Хэдэн жилийн өмнөөс л илүү нээлттэй, сонголтын хувьд өргөн болж байна. Харин make up artist-уудын ур чадварын хувьд дутаад байх зүйлгүй.
-Монголд эрэгтэй make up artist-ууд хэр олон байдаг вэ?
-Тийм ч олон биш. Тодорхой хэмжээнд олонд танигдсан хүмүүс гэвэл миний мэдэхээр тав, зургаа бий. Яг нарийвчилсан тоо хэлж мэдэхгүй байна.
Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ