gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Замын хөдөлгөөний бөөгнөрөл үүсгэгчийн нэг нь машины зогсоол

Нийгэм
2008-09-13
0
Twitter logo

-Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ үндсэндээ зогсоол болжээ-
Нийслэлийн хэмжээнд 215 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэсэн албан ёсны тооцоо байдаг. Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл тойрсон олон асуудал байдаг ч яг үүнээс болж байна уу гэдэг нь эргэлзээтэй юм. Нийслэлийн хэмжээнд автомашины зогсоолын асуудал хүндрэлтэй байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ байдал нь автомашины бөөгнөрөл, түгжрэл үүсгэх шалтгаан болж байна гэсэн дүгнэлтийг Замын цагдаагийн газраас энэ сарын 1-10-ны өдрийн хооронд хийсэн судалгаанд үндэслэн гаргажээ. Ингэхдээ тус газрынхан судалгааны объектоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Аз", "Нарлаг" их дэлгүүр, "Барс" худалдааны төвийн орчим зорчих хэсгийг зогсоол болгосон байдал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар орчмыг сонгосон байна. Дээрх судалгаагаар "Аз", "Нарлаг" их дэлгүүрийн өмнөх зогсоол дээрх автомашины 40 гаруй хувийг түрээслэгчдийнх нь унаа эзэлж байсан нь тогтоогджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайд 74 машин өдрийн турш сойлтой байсан нь тэнд ажилладаг ажилчдынх байсан аж. Энэ байдлаас үзэхэд зогсоолын утга учир аль хэдийнэ алдагдсан гэдэг нь тодорхой байна. Жилээр биш өдрөөр нэмэгдэх автомашины тоо замын ачаалалд нөлөөлж, жолооч нар хөдөлгөөний түгжрэлд цаг, уураа барж буй дүр зураг Нийслэлд ердийн үзэгдэл болсон. Энэ байдлыг хэрхэн зохицуулж болох вэ гэсэн асуултын гаргалгааг өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Замын цагдаагийн газар, "Хөдөлгөөний аюулгүй байдал сан", Замын цагдаагийн газрын ахмадын байгууллага, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газрын төлөөлөгчид ярилцлаа.

Хэд хоногийн дараа тэмдэг, тэмдэглэгээ нь
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Пионертой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрууд ихэвчлэн зогсоолтой байдаг. Гэвч энэ зогсоол стандартын шаардлага хангахгүй байна хэмээн жолооч нар ярьдаг. Энэ талаар?
-Авто замын нэгдүгээр зорчих хэсэг үндсэндээ зогсоол болчихлоо. Цаашид ийм байдал үүсгэхгүйн тулд зогсоол гэж юу юм бэ гэдгийг нийтэд таниулан, сурталчилах хэрэгтэй байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд зогсож байгаа олон машиныг хөөж болно. Гэхдээ хаана зогсоох вэ гэдгийг эхлээд шийдэх хэрэгтэй. Нөгөө талаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нэг үеэ бодоход үүдэндээ зогсоол байгуулж байна. Гэтэл жолооч нар зогсоол дээр машинаа зөв байрлуулж чадахгүй юм. 3-4 машин эвийг нь олоод тавих газар өөрөө болж байвал болоо гэсэн шиг данхайтал нь тавьчих юм. Машинаа өдөржингөө орхиод алга болдог.

-Стандартын шаардлага хангасан замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио гэж өнөөдөр нийслэлийн хэмжээнд алга. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Сүхбаатар дүүрэг нь төвд оршдог учир тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио зайлшгүй байх ёстой. Байгаа нэг нь өнөөгийн шаардлага хангахгүй байна. Явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ гэж алга. Тэмдэггүй газраар гарсан хүнийг явган хүний гарцаар гар гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Хоёр урсгалтай автомашины зам дээрх жолооч нарыг эгнээ байраа зөв эзэл гэж ч хэлэх эрхгүй байна шүү дээ. Төвийн дүүрэгт ийм байхад зах хэсэгт бүүр л хэцүү байх нь ойлгомжтой. Энэ байдлыг Замын цагдаагийн газрын Замын хяналт зохион байгуулалтын тасгаар дамжуулан Улаанбаатар авто зам арчлалтын компанид тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио засч, янзлах хүсэлтэй байна гэдгээ уламжилдаг. Гэвч хэд хоногийн дараа тэмдэг нь арилж, гэрлэн дохио нь асахгүй болох тохиолдол гардаг.

-Нийтийн тээврийнхэн зогсоолоо ашиглаж чаддаггүй ч олон арваараа орж замын бөөгнөрөл, түгжрэл үүсгэдэг?
-Замын түгжрэл үүсгэж байгаа нэг шалтгаан нь энэ. Өглөө тухайн Автобус компанийн жолооч нар огт техникийн бүрэн бүтэн байдлаа хянаж гардаггүй. Үүнээс болж хөдөлгөөний урсгал дунд унтрах зэрэг хүндрэл үүсгэдэг. Манай дүүрэгт "Атибус" компанийн автобус нийтийн тээвэрт үйлчилдэг. Өнгөрсөн долоо хоногт шалгалт хийх үед цөөн хэд нь стандартад нийцэж хөдөлгөөнд орох эрх авсан.

-Авто тээврийн үзлэг жил бүрийн хавар болдог. Энэ үеэр тухайн автобус үзлэгт ордог уу. Хэрэв ордог бол яагаад саяны үзлэгээр тэнцэхгүй байгаа юм бэ?
-Техникийн бүрэн, бүтэн байдлын шаардлага хангах автобус аль ч компанид цөөхөн бий. Гэвч хэрэгцээ их байдаг. Үүнд нь дулдуйдаж л ийм ажил хийгддэг.
М.Ариун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан