gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

7 хоног онцлог, содон, дуулиант үйл явдал

Улс төр
2008-09-13
0
Twitter logo

    Гол хоёр нам гал, ус шиг байхаа болих нь
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдыг томилов. Тэр нь С.Баяр. 2008 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн түүнийг энэ албанд томилохоос Ерөнхийлөгч татгалзсангүй. УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн санал хураахад 66 гишүүний нэг нь л дэмжээгүй. Тэр нь Ц.Элбэгдорж. МАХН энэ удаагийн сонгуулиар олонх болсон ч Засгийн газраа дангаар байгуулахгүй гэсэн хачирхалтай шийдвэр гаргасан. Ийм санал намын дарга нь тавьсныг Бага хурлын гишүүд нь дэмжсэн. Хамтарч ажиллах саналыг АН анх гаргасан гэсэн.

Энэ санал, энэ шийдвэрт хүмүүс хоёр янзаар хандаж буй. Олонх болсон нам Засгийн газраа байгуулах тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй улс цөөнгүй. Гэтэл олонх цөөнх болсон улс төрийн хүчнүүд Засгийн газарт хамтарч ажиллахыг хориглосон заалт бас байхгүй гэдэг. Бид 20 шахам жил олонх, цөөнхөөрөө талцаад юу ч хожоогүй, харин ч алдсан гэсэн бодолтой хүн бас олон.

Ямар ч байсан УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр Ерөнхий сайдтай болоотохлоо. Одоо Засгийн газраа бүрдүүлэх учиртай. Хамтарч ажиллахыг улс орон, ард түмний эрх ашиг шаардаж байна гэж хоёр гол намынхан үзсэн. Тийм болохоор энэ хоёр маань гал, ус газар, тэнгэр хоёр шиг байхаа болих байх. Эвлэж нэгдэж ажиллахыг эрхэмлэх нь шиг байна. Эмээлийн хоёр бүүрэг шиг өөр өөр тийшээ хараад байхгүй нь бололтой.

          Дүрэмгүй тоглоом
"Евромани Конференс" байгууллагаас Төрийн ордонд зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад гадаад, дотоодын 500 орчим төлөөлөгч оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, эдийн засгийн өсөлт, цаашдын хандлагын талаар дүгнэн ярилцсан нь энэ долоо хоногийн содон үйл явдлын нэг байв. Тус чуулганы үеэр хүн бүхний сонирхлыг татаж байсан сэдэв бол яах аргагүй уул уурхайн салбар байлаа. Дэлхийн зах зээл дээрх зарим бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл цаашид улам гүнзгийрвэл манай улсын төсвийн орлого огцом буурах магадлалтай. Ийм түгшүүр байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийг хурдан батлах хэрэгтэйг хөрөнгө оруулагчид сануулсан.

Түүнчлэн бизнес эрхлэгчид, эдийн засагчид "Монгол Улсын макро эдийн засаг тогтвортой, тун сайн байгаа болохоор ямар нэг саадыг даван туулах чадвартай болжээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчингоо сайжруулах, төрийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй байна. Зах зээл дээр гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хэдийнэ тоглолтоо эхэлсэн. Гэвч хэрхэн тоглож, ялагчийг ямар шалгуураар шүүх дүрэм нь өнөөдрийг хүртэл алга" хэмээсэн нь энэ удаагийн чуулганы онцгой дүгнэлтийн нэг байлаа.

          Алагтай цоогтой дэлхий
Дэлхийн улс төр энэ долоо хоногт үйл явдлаар дүүрэн байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Иракт байрлаж буй . 8000 цэргийг байдал хүндэрч байгаа Афганистан руу татна хэмээн мэдэгдлээ. Арваннэгдүгээр сард Иракт илгээх гэж байсан тэнгисийн цэргийн хүчнийг Афганистан руу явуулахаар боллоо. Сүүлийн үед Кабулд байдал хүндэрч байгаа нь ийм алхам хийхэд хүргэжээ. Олны анхаарал татаж байсан Пакистаны Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн нөхөр Асиф аль-Зардари ялалт байгуулав.

Японд анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээр боллоо. Тус улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Юрико Коинкэ Либерал ардчилсан намаас нэрийг нь Ерөнхий сайдад дэвшүүлэх саналыг хүлээн зөвшөөрчээ.

Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир олны өмнө үзэгдэхээ больсон нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Чихрийн шижин, зүрхний хуучтай Ким Чен Ирийг эмчлэхээр Хятадаас мэргэжилтнүүд ирсэн гэж "Индепендент" сонин мэдээлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жон Маккейн сонгуульд ялалт байгуулвал өөрийн танхимд өрсөлдөгч Ардчилсан намын гишүүдийг урина хэмээн амлав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан