Монгол Улсын Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич, зохиолч Шагдаржавын Нацагдоржийн 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ШУА, тус академийн Түүхийн хүрээлэнгээс түүний алдрыг мөнхжүүлсэн олон арга хэмжээ зохиож байгаа талаар хэвлэлийн бага хурал боллоо.
20 дугаар зууны Монголын нэрт эрдэмтэн, Монголын түүхчдийн эцэг, багш хэмээгдсэн Ш.Нацагдорж нь гурван үеийн сэхээтэн гаралтай их бичгийн хүн билээ. Энэ хүний Монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүд нь эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдсэн үе үеийн түүхчдийн ширээний ном болж чадсан юм. Академич Ш.Нацагдоржийн бүтээлүүд нь орос, герман, англи, хятад, франц, япон хэлээр нийтлэгдсэн. Өнгөрсөн баасан гаригт академич Ш.Нацагдоржийн 90 жилийн ойг тохиолдуулан "Монголын түүх судлал" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулан, гурван салбар хуралдаанаар түүний бүтээл, зохиолын талаар эрдэмтдийн тавьсан 30 илтгэлийг сонсож, хэлэлцсэн юм. Монголын түүхийн шинжлэх ухаанд дорвитой бүтээлүүдээрээ бусдаас ялгарч байдаг энэ эрдэмтний бичсэн "Болор толь", "Мандухай цэцэн хатан" зохиолоор нь монголын ард түмэн андахгүй. "Монгол Улсын түүх /гурван боть/", "Халхын түүх", "Чингис хааны цадиг" болон "Хубилай цэцэн" зэрэг ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь түүний эрдэм, оюун чадлыг илтгэж байдаг билээ.
Энэхүү ойг тохиолдуулан ШУА, Түүхийн хүрээлэн болон шавь, үр хүүхдүүд нь түүний шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэгдэх бүтээлүүд болон зохиол туурвилыг нь дахин хэвлэж олон түмний хүртээл болгож байгаа аж.
Д.Өлзийсайхан