Төв аймгийн уугуул , шинэ Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Догсомын Бодоо эх орныхоо сэргэн мандалт, хувьсгалт өерчлөлтийн төлөө зүтгэж яваад 1922 онд хилсээр хэлмэгдэж цаазлуулсан түүхтэй.
Тэрээр 1885 онд одоогийн Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан сумын зааг нутагт малчин ард Догсомын хүү болон мэндэлжээ. Багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан ч удалгүй сүм хийдээс хөндийрч , бичиг эрдмийн мөр хөөжээ.Тэрээр монгол, манж бичигт боловсорч улмаар Оросын консулын дэргэдэх Орчуулагчийн сургуульд монгол бичгийн багшаар ажиллаж , тухайн үедээ хэвлэгдэж байсан "Монголын сонин бичиг", "Шинэ толь" ,"Нийслэл хүрээний сонин бичиг" зэрэг сонинуудад сурвалжлагч ,нийтлэлчээр ажиллаж байсан байна.Тэрээр бас уран зохиол сонирхон оролдож "Үзэмжит өгүүлэл" ,'Уянгат шүлэглэл" зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ. 1918 онд сэтгэл нэгт нөхөд болох Д.Чагдаржав, Х.Чойбалсан,С.Лосол нартай хамтран түүхэнд "Консулын" хэмээн нэрлэгдсэн хувьсгалт нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ.
Д.Бодоо Зүүн хүрээнд С.Данзан тэргүүтэй нууц бүлгэм байгуулагдсаныг мэдсэнээр тэдний гишүүдтэй ганцаарчлан сэм уулзаж, зорилго бодлоготой нь танилцаад Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулахын төлөө нэгдсэн хүчээр хамтран ажиллах санаачилга гаргаж хоёр бүлгэмийг нэгтгэн "Монгол ардын нам" гэдэг улс төрийн намыг байгуулжээ. Ардын намын бодлого зорилгыг тодорхойлж намын гишүүдийг дагаж мөрдөж явах дүрэм болох "Тангарагийн бичиг”-ийг боловсруулахад Бодоо голлох үүрэгтэй оролцсон байна. Намын нөхдийн даалгаснаар тэрээр дундаа" Соёмбо" тэмдэг бүхий монгол ардын намын тамгыг анх сийлсэн түүхтэй. Д.Бодоо мэдлэгийн хүрээ бичгийн чадвараар намын нөхөд дотроо урдаа барих хүний нэг байсан учир ардын намын эхэн үеийн чухал чухал баримт бичгийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог байжээ. Ардын хувьсгалыг явуулахын тулд Зөвлөлт Орос Улсыг түшиглэх нь зүйтэй гэсэн санал дээр журмын нөхөд нэгдэж Зөвлөлт Оросоос тусламж гуйхаар явсан. Анхны долоогийн нэг нь Д.Бодоо байлаа.
Ардын хувьсгал ялсны дараа шинээр байгуулагдсан Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар Д.Бодоо томилсон нь түүний мэдлэг чадварыг үнэлсэн хэрэг байв. Тэрээр энэ албыг 1922 оны нэг-дүгээр сар хүртэл хашихдаа хувьсгалын ялалтыг гүнзгийрүүлэн , эх орноо шинэчлэх ардчилах чиглэлийг баримталж байжээ.Гэвч энэ явцдаа МАХН-ын дарга С Данзантай үзэл бодол намын баримтлах бодлогын талаар санал зөрөлдөж энэ нь улмаар гүн зөрчил болон хувирч эрхэлсэн ажлаа хэвийн явуулахад хүнд болгосон байна. Ийм учир Д.Бодоо 1922 оны эхээр МАХН-ын төв хороонд өргөдөл гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг удаа дараа хүссэний эцэст ерөнхий сайд, намын төв хорооны орлосон даргаас чөлөөлөгдөж хөдөө гарч мал аж ахуй эрхлэн суух болсон байна. Гэвч тэрээр "ардын эрхээ" удаан эдэлж чадаагүй юм. Удалгүй С.Данзан тэргүүтэй хүмүүсийн зүгээс "Бодоо-гийн хэрэг" гэдэг зохиомол хэрэг бүрдүүлж Д.Бодоог намаас хөөж улмаар дайчлан баривчилж 1922 оны наймдугаар сард цаазлан хороосон байна. Ийнхүү Д.Бодоо нь Монголынхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваад удаагүй мөртлөө буруудаж нэр төр амь насаараа хохирсон түүхтэй. Д.Бодоог 1997 оны зургадугаар сарын 11-нд цагаатгасан байна. Түүний уугуул нутаг болох Төв аймгийн Зуун мод хотын цэцэрлэгт хүрээлэнд Д.Бодоогийн хөшөөг босгож мөнхжүүлсэн бөгөөд эх оронч, зохиолч, нийтлэлч Д.Бодоог монгол түмэн энэ өдрүүдэд эргэн дурсаж байна.
Д.Батжаргал