-Хэрвээ энэ мөнгийг хэвлээд хаа нэг газраас мөнгөний нийлүүлэлт маягаар шийдэж байгаа бол мэдээж эдийн засагт муу нөлөөтэй. Зөв. Гэтэл дарга нарын тансаг хэрэглээ, захиргааны зардал, төсвийн зардлыг хэмнэж ард иргэдийн цалинг нэм гэдэг шаардлагыг бид тавьж байна. Энэ бол инфляцид ямар ч нөлөөгүй.
-Тийм эдийн засгийн тооцоо судалгаа,
баримт бий юу?
-Байгаа. Засгийн газрын илүү хэрэглээний мөнгө 260 тэрбумд хүрдэг. Тэр мөнгөөрөө
одоо эд нар тендэр зарлаад, жийп авч унаад зах зээлийг хөөрөгдөх гэж байна.
-Цалинг дагаад бараа бүтээгдэхүүний
үнэ өсчихвөл яах вэ?
-Ард иргэдийн цалин луу оруулахгүй л бол энэ чинь жийп юм уу захиргааны
зардал болоод дахиад л ард иргэдийн талх руу орох гээд байна шүү дээ.
-Хэрвээ та бүхний энэ цуглаан ямар
нэгэн үр дүнгүй болвол яах вэ?
-Үр дүн байгаа. Ард түмэн дэндүү хэцүү байна гэдгийг албан тушаалын сандлынхаа
төлөө нойр хоолгүй явж байгаа тэр хүмүүст ойлгуулах үр дүнтэй. Нөгөөтэйгүүр бид
ажил хаялт хийхгүйн тулд ийм зүйл хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна. Хэрвээ
энэ алхам тэдэнд цочроо өгөхгүй бол бид ажил хаялт зохион байгуулна.
-Ажил хаялт зохион байгуулах бол
хэзээнээс эхлэх вэ?
-Есдүгээр сарын 18-наас хойш ажил хаялтын ажиллагаа руу орно гэж бодож байна.
Тэрээр ингэж ярьсан юм.
Цуглаанд Монгол орны өнцөг булан бүрээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид ирсэн байлаа. Налайх дүүргийн ҮЭ-ийн холбооны ажилтан С.Нурдан:
-Ард түмний амьдрал туйлын хүнд байна. Өлсөж байна, ядарч байна. Гэтэл яагаад ард түмнийг огт тоож үзэхгүй байна вэ. Монгол улсад амьдралын түвшин хамгийн доогуур байгаа газар нь Налайх болов уу. Тэнд монгол төмс 1000-1100, 25 хэлийн гурил 20 мянга, мах 3800 орчим байна. Цалин хэд байгаа билээ. Гэтэл налайхад ажил хийдэг хүн тун цөөн. Налайхын хүн ам 25 мянга. Ажлын байр гэх юм байхгүй. Улсын үйлдвэрүүд нь уурхайгаасаа эхлээд байхгүй болсон. Ажил хийж байгаа нь хэдэн цагдаа, багш, эмч, төр захиргааныхан. Бусад нь ажилгүйчүүд. Амьдрахын эрхэнд бусад нь хувиараа уурхай ухаад, амь насаа алдаж, бэртэж гэмтэж байна. Налайхын уурхайн хөдөлмөрийн баатрууд гуйлга гуйхаас наахнуур амьдарч байна. Одоо энэ ард түмний туйлдаа хүрсэн амьдралыг нэг харах цаг яах аргагүй болжээ.
Цуглаанд оролцож буй хүмүүс болон тэнд сонирхохоор очсон хүмүүс цөм “амьдрал ядуу, туйлын хүнд байна” гэдэг үзэл бодол дээр санал нэгдэж байлаа. Харин яг энэ мөчид УИХ-ын чуулганы танхимд гишүүд Орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцэж байгаа.
О.Ариунбилэг