gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургалт хэвийн гэж яаж хэлж чадаж байна аа

Боловсрол
2008-09-10
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-09-10

Хичээлийн шинэ жил эхлээд хоёр долоо хонож байхад Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолборын 96 дугаар сургууль сурагчдаа хүлээж аваагүй байна. Зун хийх ёстой сургуулийн засварын ажил дуусаагүйгээс тэр. Тус сургуульд “Оюуны ундраа” цогцолборын ахлах, дунд ангийнхан хичээллэдэг.

Өнгөрсөн хавар гар, хөл, амны халдвар гарч хүүхдүүд эрт амарсан. Хичээл амарсан цагаас л салбарын яамнаас нь их засварыг эрт эхлүүлж, хичээлийн шинэ жилд бэлтгэхийг үүрэгдсэн санагдана. Гэтэл есдүгээр сар бараг дундаа орох гэж байхад засвартайгаа зууралдаж суудаг сургууль хөдөөд биш хотын төвд байгаа нь харамсалтай. Сургуулийн сантехникийн засвар ид дундаа ороод байгаа гэнэ.

Өдийд хүүхдийн цовоо дуу хадаж байх учиртай сургуульд эл хульхан дүнсийж байна. Нэг, хоёрдугаар давхрын шалыг боржин плитагаар бүржээ. Одоо жижиг заслын ажил үлдсэн тухай засвар хийж байгаа “Бүтээгч шинэ санаачилга” компанийн ажилчид ярихдаа өдөр, шөнөгүй ажиллаж буйгаа цухалзуулаад авав.

Сургуулийн засвар яагаад удааширсныг захирал С.Нэргүйдаваагаас тодруулахад “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-өөс сургуулийн их засварт 150 сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөөр сургуулийн сантехникийн засварыг иж бүрэн хийхээс гадна нэг, хоёрдугаар давхрын шалыг плитадна. Мөн биеийн тамирын болон урлагийн заалыг иж бүрэн засварлаж байгаа.

-Засварын ажил ийн удааширсан нь ямар учиртай юм бэ?
-Засвар хийх байгууллагатай тендерийн гэрээг өнгөрсөн сарын 13-нд байгуулан, ажлаа эхэлсэн. 22 дугаар сургууль “Оюуны ундраа” цогцолборын харьяа бага сургууль. 1951 онд ашиглалтад орсон хуучин барилгадаа ямар засвар хийх судалгаа хийснээс хугацаа алдсан тал бий. Тэгээд бага сургуулийн нэг давхрын шал, өргөтгөлийн дээврийг шинэчилж хүүхдээ хүлээн авсан.

Ахлах сургуульд засвар хийх тендерийг өмнө нь зарласан ч бидний шаардлагад нийцсэн байгууллага байгаагүй. Барилгын материалын үнэ өссөн учир энэ төрлийн ажил гүйцэтгэх байгууллага бидний төсөвлөснөөс их хөрөнгө шаардсан учир тендер дахин зарлалаа. Засварын ажлаа яаралтай хийж дуусгахаар уртасгасан цагаар ажиллаж байна.

-Засвар хэзээ дуусах вэ?
-Энэ сардаа багтаан дуусгана. Гүйцэтгэгч компани энэ сарын 15 гэхэд дуусгана гэж байгаа.

-Тэр хүртэл сурагчид амарсаар л байх уу?
-Сурагчид хичээлдээ явж байгаа. Хичээл жигдэрсэн. Манайх 6-11 дүгээр ангийн 43 бүлэгтэй. Зэргэлдээх 47 дугаар сургуульд 12.00 цагаас хойш сул анги байдаг. Тиймээс найман бүлгийг энэ ангитай ээлжлэн хичээллүүлж байна. Харин бусдыг “Оюуны ундраа” цогцолборын бага сургуульд гурван ээлж гарган хичээл явуулж байна. Есдүгээр сарын 1-2-нд хичээл завсардсан нь үнэн. Одоо сургалт хэвийн үргэлжилж байгаа.

-Багш нар нь сургуулиудад очиж хичээлээ зааж байгаа юм уу?
-Тийм ээ, багш нараа хоёр сургуульд хуваарилан хоёр баг болгоод ажиллаж байна. Өдөрт гурван багшийг жижүүрээр томилон ажиллуулдаг.

Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд будаг ханхалсан сургуулиа зорин яарч ирдэг. Харин нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийнхан тавиул хүүхэд шиг бусад сургуулийн чөлөөтэй ангийг эзгүйчлэн хичээллэж байна. Бүхэл бүтэн нэг сургууль эзэлж байсан хүүхдүүдийг өөр сургуульд шахан хичээллүүлэх болсон нь хонь хурга нийлүүлсэнтэй адил болж буй бололтой.

“Хичээл хэвийн үргэлжилж байна“ гэсэн үгийг хүүхдүүд бусад сургуулийн анги эзгүйчлэн хичээллэхэд биш өөрийн сургуульд, өөрийн ангидаа, тогтсон ширээндээ сууж хичээллэх үед л хэлэхэд тохиромжтой санагдана захирал аа.

Э.Энх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан