Энэ зуны магадгүй сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд гарсан хамгийн томоохон шуугиан тарьсан үйл явдал бол яах аргагүй долоон сарын нэгний үймээн. Одоо хэр нь энэ хэргийн учир шалтгаан тайлагдаагүй л байна.
МАХН-ын байрыг гол байгаа болгосон үймээнд тус байранд байсан 38 байгууллага аж ахуйн нэгж өртөж, 200 гаруй ажиллагсад ажлын байргүй болсон. Тэдгээр байгууллагын нийт хохирол нь хоёр тэрбум төгрөг хол давжээ. Хамгийн их хохирол амссан “Ноён сүлд” компани гэхэд л 300 гаруй сая төгрөгөө “шатаалгасан” бол сонин зардаг эмээ, өвөө хоёр тус бүр гурван сая төгрөгийн хохирол амсан бие нь муудаж, хэвтэрт ороод байгаа ажээ. Тиймээс олон арван жилийнх нь хөдөлмөрийн үр шимийг үгүй хийсэн энэ бүх хохирлыг нь төр барагдуулна хэмээн тэд найдаж байна. МАХН-ын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан “Ая дан” студийн захирал МУГЖ Д.Чулуунхүү:
-Бид ч бас ард түмний нэгээхэн хэсэг. Төр бидний хохирлыг барагдуулж л таарна хэмээн ярьсан юм. Түүний гучин жилийн хөдөлмөр болсон дууны цомгууд нь оргүй болж, олон арван хуучны дууны фонд нь сүйтгэгджээ. МАХН-ын байр даатгалтай эсэх нь тодорхойгүй байгаа учраас даатгалаар хохирлоо барагдуулна гэдэг асуудал тун ч бүрхэг байна. 38 аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтран “Хохирогчдын түр хороо”-г байгуулжээ. Түр хорооныхон МАХН-ын удирдлагад хандахад “Бид ч бас хохирогч. Тиймээс ямар нэгэн хариу хэлж чадахгүй нь” гэжээ. Харин Ардчилсан намынханд хандахад “Энэ бидний асуудал биш. Та бүхэн түрээслэгч байгууллагадаа ханд” гэсэн байна.
Ийнхүү ажлаа хийгээд, гэр бүлээ тэжээгээд явж байсан 200 гаруй хүн өнөөдөр хэнд хандаж, юу хийхээ ч мэдэхгүй байдалд ороод байна. Тэдний хохирлыг хэн барагдуулах ёстой вэ?
О.Ариунбилэг