gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Булган: Хүүхдийн 14 наснаас эхлэн мэргэжил сонголтод чиглүүлэх хэрэгтэй

Д.Азжаргал
Боловсрол
2020-07-05
5725
Twitter logo
Д.Азжаргал
5725
Twitter logo
Боловсрол
2020-07-05

Энэ жил ЭЕШ өгөхөөр 31 мянга орчим элсэгч бүртгүүлсэн. Үүнээс 3000 гаруй нь өмнө болон өнгөрсөн жил төгсжээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Ц.Булгантай ярилцлаа. Тус байгууллага нь 80 гаруй оронд салбартай “Central test” сэтгэл зүйн онлайн сорил хөгжүүлэгч компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд 7 жилийн хугацаанд гурван мянга гаруй залууст мэргэжлийн зөвлөгөө өгчээ. 

-Мэргэжил сонголтод сэтгэл зүйн онцлог яагаад чухал вэ? Сэтгэл зүйн тестийн ач холбогдол юу вэ?
-Бид сэтгэл зүйн оношилгоонд тулгуурлаж, их дээд сургуульд элсэх гэж буй сурагчид болон албан байгууллагад ажилтан шалгаруулж авахад үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, сонирхлоо олох, өөрийгөө таньж мэдэх, ямар мэргэжлээр сурвал илүү тохирох эсэхийг сэтгэл зүйн сорилоор тодорхойлж, зөвлөгөө мэдээллийг өгдөг. 

Зан төлөв буюу тухайн хүн гэж хэн бэ гэдгийг сорилоор гаргаж ирнэ. Технологийн хөгжилтэй холбоотой амьд харилцаа багассанаас хүүхдээ хэн бэ гэдгийг таних, улмаар мэргэжил сонгоход бэрхшээл тулгарч байна гэж эцэг эхчүүд их ханддаг. Хүүхдийг тайван байх үед шинжлэх ухаанд суурилсан сэтгэл зүйн сорил авч, сонирхол, юунд илүү өгөгдөлтэйг тодорхойлдог. 

Өнөө үед хүн амьдралынхаа туршид ганцхан мэргэжил эзэмших нь хангалттай биш.

Энэ нь өөрийгөө таньж мэдэхэд туслах нэг алхам юм. Тухайн хүүхдийн чадвар, сонирхлыг тодорхойлж, цаашид тухайн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх арга замыг ярилцаж, зөвлөдөг. Өнөө үед хүн амьдралынхаа туршид ганцхан мэргэжил эзэмших нь хангалттай биш. Ирээдүйд олон мэргэжил алга болж, мөн шинээр бий болно гэдгийг бодолцох ёстой. Хөрвөх чадвар чухал. 

1905 онд анхны сэтгэл зүйн тестийг боловсруулж, сайжруулан олон мянган хүн дээр туршигдаж ирсэн. Монгол хүний онцлогт тохирно тохирохгүй гэсэн зүйл үгүй. Сэтгэл зүйн оношилгооны үр дүн 70 хувиас дээш нийцэлтэй гардаг. Энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухаанд өндөр үнэлэмж юм. 

Давамгайлж буй чадвар, сонирхол зан чанарыг нарийн гаргаж ирж байна гэж эцэг эхчүүд мөн хэлдэг. Мөн сорилоор хүүхэд өөрөө ч олж харж амжаагүй зүйлийг гаргаж ирэх тохиолдол байдаг. Мэргэжил бүр өөр өөр чадвар, сонирхол, ур чадвар шаарддаг учраас хүний өгөгдлийг үүнтэй уялдуулах маш чухал. Бид дэлхийд эрэлттэй байгаа зургаан салбарын 138 ажил мэргэжлийн нийцлийг тодорхойлдог.  Дэлхийд 7 мянган гаруй мэргэжил байдаг ч 60 орчмыг л хүмүүс нэрлэж чаддаг.

-Залуус мэргэжил сонголтоо хэр зөв хийж байна вэ. Энэ талаар судалгаа хийж байв уу? 
-Бид ахлах анги төгсөгчдөөс судалгаа авахад 80 хувь нь мэргэжлээ өөрийн хүсэл сонирхлоор сонгож байна гэсэн. Харин оюутнуудын 60 хувь нь  суралцаж буй мэргэжилдээ сэтгэл хангалуун гэсэн бол их дээд сургуулиа төгссөний дараа 40 хувь нь л өөрийн суралцсан ажил мэргэжилдээ сэтгэл ханамжтай байна гэжээ.

Үүний гол шалтгаан нь өндөр цалинтай гэгдэх мэргэжил сонгох, эсвэл нийгмийн хандлагыг дагаж өөрийн сонирхож судлаагүй мэргэжлийг сонгох, эцэг эхийн ятгалга, шахалтад орох, эсвэл өөрөө сонголт хийлгүй бусдын шийдвэрийг дагах зэргийг нэрлэж болно. Мэргэжил сонголтоо сургууль сонголт гэж андуурч, төгсөөд шууд л сургуульд орох ёстой гэсэн бодолтойгоор шийдвэр гаргадаг. Гэтэл өөрийн хүсэж буй чиглэлээр сургуульдаа орж чадахгүй учраас олдсонд нь орчихдог. Үүний улмаас мэргэжил өөр чиглэлд явж, буруу сонголт хийдэг. 

Эдийн засаг, цаг хугацаа, сэтгэл санааны хувьд харамсалтай хэрэг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд чадварлаг мэргэжилтэн ховордох шалтгаан болдог. Дипломтой ч ажил хийх хүн олдохгүй байгаагийн нэг үндэс нь энэ. 

-Эцэг эхчүүд мэргэжил сонголтод хэр нөлөөлдөг вэ? Үүнд буруу шийдвэр гаргах ямар хандлага ажиглагддаг вэ? 
-Манай улсын хувьд мэргэжил сонголтод эцэг эх хамгийн их, тэр дундаа ээжүүд 80 нөлөөлдөг. Өөрийнхөө мэргэжлийг хүүхдэдээ өвлүүлэх гэх хандлага багасаж байна. Шинэ мянганы хүүхдүүдийн онцлогийг мэддэг болжээ.  

Мөнгө олохын төлөө, ирээдүйд эрэлттэй мэргэжлийг сонгоё гэж буй бол сайн бодоорой. Тухайн мэргэжилд дуртай эсэх, чамд өгөгдөл байна уу гэдгийн чухалчлаасай гэж хүсэж байна.  

Ирээдүйд хүн хүнтэйгээ харилцах, ойлгох, мэдрэх мэргэжил үнэ цэнтэй хэвээр байна.

Сонирхолгүй зүйлээ сурах, амжилттай байх, ажиллаж амьдрахад хэцүү. Өөрийгөө таньж мэдэж, дур сонирхолдоо тулгуурлаж мэргэжлээ сонговол амжилт, нэр төр, мөнгө олох боломжтой шүү дээ. Эцэг эхчүүд ч хоёр жилийн дараа эрэлттэй байх мэргэжлийг сонго гэж хүүхдээ хүчээр бүү чиглүүлээсэй. Өөр зүйлд амжилт гаргах цаг хугацаа, боломжийг хаах тохиолдлууд ажиглагддаг. 

Хүүхдийнхээ давтагдашгүй өгөгдлийг нь олж хөгжүүлээсэй гэж би хүсдэг. Мэдээж хүүхэд бүрийн онцлог, зан араншин, ур чадвар харилцан адилгүй. Хүүхэд бүр өөрийгөө сайтар таньж мэдэж, өөрт тохирох мэргэжлээ сонгох нь чухал юм. 

-Эцэг эхчүүд ирээдүйд устаж алга болох мэргэжлийг сонгочихвий гэж санаа зовж буй нь ажиглагддаг. 
-Хиймэл оюун ухаан, робот, төхөөрөмж ажлын байрны нэлээдгүй хэсгийг эзэлнэ гэсэн айдас эцэг эхчүүдэд бий. Гэхдээ үүнийг ч хүн л зохион бүтээж буй гэдгийг санууштай. Ирээдүйд хүн хүнтэйгээ харилцах, ойлгох, мэдрэх мэргэжил үнэ цэнтэй хэвээр байна.

Гэхдээ өөрийнхөө хамгийн сайн чадах зүйлийг олчихсон хүнийг ямар нэгэн төхөөрөмж байтугай хэн ч орлож чадахгүй шүү дээ. Маргааш тренд болох зүйл байсан хэдий ч түүнд захирагдаж, өөрийгөө хүчлэх нь оновчтой арга биш.  

-Хэзээнээс мэргэжил сонгоход нь хүүхдээ чиглүүлэх хэрэгтэй вэ? 
-Хүний карьер төрсөн цагаас эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Гэтэд эцэг эхчүүд хүүхдээ төгсөх ангид орох үед нь л мэргэжил сонгох талаар санаа тавьж эхлэх нь олонтаа. 14 нас буюу наймдугаар ангид орох үеэс би хэн бэ, сонгон суралцах хичээл, ямар сургалтаар гүнзгийрч сурах эсэх алхмуудыг хийхэд нь чиглүүлэх хэрэгтэй. 

14 наснаас өмнө хүүхдийн хандлага, зан чанар хараахан төлөвшөөгүй байдаг. Эрт байх тусмаа сайн гэсэн буруу ойлголт эцэг эхчүүдэд бас бий.  

Энэ жил 12 жилийн хөтөлбөрөөр сурсан анхны төгсөгчид оюутан болж байна. Мөн цахимаар буюу хүүхдийн бие даах чадварыг мөн давхар шалгаж буйгаараа онцлог жил юм. Мэргэжлээ зөв сонгоход өөртэйгөө найзлах, өөрийгөө олох хамгийн чухал.  

-Мэргэжлээ зөв сонгоход дэмжих олон улсын сайн туршлага юу байна вэ? 
-Гаднын орнуудад ЕБС-д карьер хөтөч, зөвлөх байдаг. Хүүхдүүд карьерын төлөвлөгөөгөө гаргаж, зөвлөхтэйгөө ярилцдаг. Мөн эцэг эхтэй хамтарсан зөвлөгөө хийдэг. Түүнчлэн тухайн мэргэжлээр сайн дурын ажил хийх цагийг хичээлийн хөтөлбөрт тусгасан байдаг.

Японд наймдугаар ангиасаа арванхоёрдугаар анги хүртлээ таван удаагийн сэтгэл зүйн сорилд хүүхдийг хамруулдаг. Тухайн таван сорилоос хоёрт нь хүүхэд заавал аав ээжтэйгээ оролцдог. 

Жишээлбэл, Японд наймдугаар ангиасаа арванхоёрдугаар анги хүртлээ таван удаагийн сэтгэл зүйн сорилд хүүхдийг хамруулдаг. Тухайн таван сорилоос хоёрт нь хүүхэд заавал аав ээжтэйгээ оролцдог. Гурван сорилыг нь өмнөх сорилыг баталгаажуулж хамруулдаг. Энэ таван сорилын дараа тухайн хүүхдийг ямар мэргэжилтэй болох вэ гэдгийг илүү нарийвчлан тодорхойлдог. Гэвч манай улсад үүнийг хараахан хэрэгжүүлээгүй байна. Мэргэжлээ сонгочихсон буюу оюутан ахуйдаа танилцах дадлага гэж хийдэг. Танилцах дадлагын ахлах сургуульд хийлгэвэл мэргэжлээ зөв сонгоход нь дөхөм болно шүү дээ.  

-Боловсролын системийн түвшинд өөрчлөх ёстой зүйл юу вэ? 
-Мэргэжил сонголтыг ЕБС-д чиглүүлж өгөхгүй бол буруу сонголт болж буйг улсын хэмжээний судалгаагаар гаргасан. Судалгааны дүнд сургууль бүрд анги удирдсан багш 7 хоногт нэг удаа мэргэжил сонголттой холбоотой мэдээлэл өгдөг болох тухай багшийн ажлын байрны тодорхойлолтод тусгахыг зорьж байсан ч хэрэгжээгүй байна. Цуцлагдсан гэж би сонссон. Анги удирдсан багшийн ачаалал нэмэгдэх, багш өөрөө энэ талаар мэдээлэлгүй байх зэрэг хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Миний бодлоор ЕБС бүр карьер хөгжлийн зөвлөл, зөвлөхтэй болох нь маш чухал. Үүнийг яаралтай хэрэгжүүлээсэй. 

-Мэргэжлээ буруу сонгоход нөлөөлдөг нийтлэг алдаа юу вэ? 
-
Эцэг эхчүүдэд хүүхдээ 12-р анги төгссөн жилдээ л яаж ийгээд их дээд сургуульд оруулах ёстой гэсэн хандлага бий. Гэтэл тухайн хүүхэд туслах мэргэжлээр илүү амжилттай ажиллаж, сэтгэл хангалуун байх боломжтой байж болно. Хэт туйлширч болохгүй шүү дээ. 

Миний бодлоор ЕБС бүр карьер хөгжлийн зөвлөл, зөвлөхтэй болох нь маш чухал. Үүнийг яаралтай хэрэгжүүлээсэй. 

Дараагийн анхааруулах зүйл бол ЭЕШ-ын оноонд тулгуурлаж сургууль, мэргэжлээ сонгохоос зайлсхийх хэрэгтэй. Аль өндөр оноо авсан хичээлээ дагаж, хүсээгүй мэргэжлээрээ сурч димлом өвөртөлж буй нь тун харамсалтай. 

Мөн  эцэг эхчүүд хүүхдээ төгсөх анги хүртэл нь мэргэжил сонгох хараахан болоогүй гэж алгуурладаг түгээмэл дутагдал бий.  Харин дунд ангиас нь хүүхдээ дуртай чиглэлээр нь илүү хөгжүүлж, ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тестэд хамруулах, хүүхэдтэйгээ ярилцах зэргийг эртнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн дуртай, өөрт сонирхолтой байгаа зүйлээ хийх нь амжилтын суурь болдог. 

Мэргэжлээ сонгох гэж буй бол дараах таван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. 
1.Зан чанар чинь тухайн мэргэжилд тохирч байна уу?
2.Хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь мөн үү?
3.Сонирхол буюу хобби давхцаж байна уу?
4. Дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйл хийж бүтээх хүсэл мөрөөдөл байгаа эсэх
5.Мөнгө олох 

Энэ таван асуултыг харгалзаж мэргэжлээ сонговол зөв сонголтод дөхнө гэж найдаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан