Сүхбаатар аймгийн "Эрдэнэмандал" хийдийг хүрээлүүлэн 108 суварга амиллаа. Суваргуудын шавыг таван жилийн өмнө тавьсан бөгөөд сүсэгтэн олны хандиваар ийнхүү босгосон байна. Нэг суваргыг бүтээхэд 750 мянган төгрөг болж, 108 бүтээгч өрх, аж ахуйн нэгж байгууллага суврага бүтээхэд оролцсон байна. Суварга нь шашны төдийгүй монгол зан үйлийг танин мэдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад ач холбогдолтой гэж санаачлагч "Сүхбаатар" клубийн тэргүүн, Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогт өнгөрсөн ням гаригт болсон суваргын нээлтийн үеэр хэлсэн юм. Суваргуудын дотор дарьганга зан үйлийн музей байгуулах аж.
Ингэснээр цогц "үзмэр" болно гэж үзэж байгаа аж. "Эрдэнэмандал" хийдийн хамба лам Д.Даваажавын ярьснаар суваргууд ур хийц, монгол төрхөөрөө (соёмбо, адуу, арслан зэргийг дүрсэлсэн) гайхагдахуйц урлагийн бүтээл болсон ба бурханч лам Г.Пүрэвбатын эх загвараар бүтээгджээ. Ийнхүү 218 жилийн тэртээ Богд эзний зарлигаар байгуулагдсан "Эрдэнэмандал" хийдэд 108 суварга бослоо.
М.Жаргал