GoGo.mn мэдээллийн агентлаг спорт сонирхогчдодоо зориулсан "цоо" шинэ цуврал нэвтрүүлгээ хүргэж байна. Уг нэвтрүүлгээр олон шинэлэг спортуудыг танин мэдүүлж хамтдаа хичээллэн, аялцгаах болно.
СПОРТ АЯЛАЛ цуврал нэвтрүүлгийн эхний дугаараар Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан сур харвааны спортоор аяллаа. Зочноор МУБИС-ийн багш, спортын мастер, аймгийн мэргэн М.Одмандахыг урьж оролцуулав.
Сур харвааны түүх, үүсэл хөгжил
Сур харваа нь Монгол хүн гэдгийг мэдрүүлж, өв соёл уламжлалаа дээдлэх бахархах сэтгэл төрүүлдэг үндэсний спорт юм. Үндэсний сур харваа одоогийн хэв маяг олоод 100 гаруй жил болжээ. 1959 онд Үндэсний сурын холбоо байгуулагдаж спортын зэрэг цол олгодог болж, спортын ангилалд оруулснаараа орчин үеийн түвшинд хөгжсөн түүхтэй.
Сур харваа нь дотроо Буриад, Урианхай, Барга, Үзэмчин гэх зэрэг олон төрөлтэй. Эдгээрийн хөгжил харилцан адилгүй. Жишээ нь Урианхай сур 13-р зууны үеэс эхтэй бол Үндэсний сур харваа нь 18-19-р зууны үеэс түлхүү хөгжсөн. Монгол туургатнууд өвөрмөц соёл, зан заншил, ахуй байдалдаа зохицуулан сурын төрлүүдээ хөгжүүлж ирсэн бөгөөд эдгээрийн харвах зай, сум, нум, арга технологи нь хүртэл өөр байдаг. Гэхдээ аль нэгээр нь харваж сурсан хүн бусад төрлөөр нь харвах боломжтой юм.
Сур харвааны онцлог
Үндэсний сур харваа нь хүнд тэсвэр тэвчээр, төлөв түвшин байдал, аливаа зүйлд онгирохгүй байхыг сургадаг. Хүнийг их амгалан, буурьтай болгодог аж. Сурын эдлэл хэрэглэл нь Монгол хүний уламжлалт ахуйтай ойр. Хүн бүрийн нум сум өөр ба эзэн нум сумтайгаа тохирч байж байгаа ононо. Ямар ч Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна гэж М.Одмандах ярьсан юм. Сур харвааны спортоор хэдэн ч наснаас эхлэн хичээллэх боломжтой.
Нум хөвчлөх
Нумыг хэд хэдэн янзаар хөвчилж болдог ч буруу хөвчилбөл буухдаа хүн гэмтээх эрсдэлтэй. Нумын хөвчийг тавьж буй хүн гичирний ар талд зогсох учиртай.
Эдлэл хэрэгсэл
- Агсуурга /Агсарга бүс/ - Эдлэл хэрэгслээ зүүх нэгэн төрлийн бүс. Үндэсний сур харваанд 50-60 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн ба уламжлалт гоёл чимэглэл зүүх нь элбэг.
- Ханцуйн боолт - Харвахын өмнө хөвч шуунд цохихоос хамгаалж ханцуйгаа боох хэрэгтэй. Ингэснээр харвах үед саад болохгүй.
- Эрхийвч - Эрхий хуруундаа хийж хөвчнөөс татахад хэрэглэдэг. Хуруу өвтгөхгүй, хөвчөө сайн татахад зориулагдсан.
- Сумны алчуур - Сумаа арчиж, зүлгэж цэвэрлэхэд хэрэглэдэг.
- Сум - Ихэвчлэн хус модоор хийдэг. Нарс, хулс зэргээр хийж болдог. Эрэгтэй сум 50 гр, эмэгтэй сум 40 гр-аас дээш жинтэй, ардаа 12-13 см урттай гурван өдтэй. Сумны булцуу нь сумны тэцвэрийг хадгалж харвахад хөтөлж явах зориулалттай.
- Сумны мэдрүүл - Сумаа гүйцэд татсан уу гэдгийг мэдрүүлэх хязгаарлаж татсан зүйл
Цол
- Улсын баяр наадамд түрүүлсэн бол Мэргэн
- Хоёрдугаар байранд орвол Гарамгай харваач
- Гурадугаар байранд орвол Гоц харваач
- Аймгийн мэргэн
- Спортын мастер
- Сумын мэргэн
Зурхай /Харвах байн хэсэг/
Үндэсний сурын харваа эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м зайнаас харвадаг. Зурхайн урт нь хасаа өрсөн хэсгээс урагшаа 2.5 метр ба тус зайг ганга гэнэ. Ганганы хоёр үзүүрт тавьсан том хасааг азарга гэнэ. Хоёр азаргын дотор талд сум унаж байж байгаа оносонд тооцно.
Хасаа
Хасааг үхрийн шир, тэмээний үдээрээр сүлжиж хийнэ. Хасааг хана сур, хасаа сур гэж хоёр янзаар өрнө. Тус бүрт нь 20 сум тавьсны эцэст нийлбэрээр нь ялагчийг шалгаруулна.
Дохио, уухай
Давж ирсэн сум хана хасаанаас ямар хэмжээтэй давсныг гараараа зааж өгдөг. Харин дутвал ямар зайтай дутсаныг бие дээрээ заадаг. Харин оносон тохиолдолд ганга руу гүн эсвэл хальт орсноос нь шалтгаалж гараа саван, өргөдөг.
Харваач харвахаас өмнө урилгын уухай хийнэ. Урилгын уухай хийх үед сум оновол үргэлжүүлээд онооны уухай хийнэ.
Сур харвааны нэг онцлог нь харваачид нэгнийгээ шүүдэг. Эхний харвасан дөрвөн харваач зурхай дээр ирж ажил хийх буюу оносон оноогүйг зааж, нурсан хасааг өрдөг.