Энэ бол төрийн
дээр МАХН байгаагийн гутамшигт нотолгоо мөн гэсэн үгс Их хурлын чуулганы танхимд
сонсогдож байв. Тэгэхэд Шадар сайд М.Энхсайхан нэгэн түүхийг АН-ынханд сануулсан.
УИХ-ын 1996 оны сонгуульд ялсан “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн эрх ашгийн
үүднээс түүний Засгийн газрыг огцруулж байсныг хэлэхэд С.Баярцогт нар “Олонхийн
Засгийн газар цөөнхөөсөө болж огцордоггүй юм гээд харин ч хамгаалан үлдэж байсан”
гэж няцааж байв.
Тэгвэл залуу
гишүүн мэдэн будилжээ. 1998 оны дөрөвүгээр сарын 16-ны орой Төрийн ордонд МҮАН-ын
Ерөнхий зөвлөл, МСДН-ын Улс төрийн зөвлөлийн хурал болж М.Энхсайханы Засгийн газрыг
огцруулах шийдвэрийг гаргаж байсан аж. Намуудын тогтоолыг баталгаажуулж, Ц.Элбэгдорж,
С.Баярцогт нар гарын үсгээ үлдээсэн баримт тодоороо байна.
УИХ, Засгийн
газрын үйл ажиллагааг уялдуулж ажиллах нь зүйтэй гэсэн МҮАН-ын чуулганы 42 дугаар
тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, “УИХ, Засгийн газар, МҮАН, МСДН-ын “Ардчилсан
холбоо” эвслийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах үүднээс Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн, “Ардчилсан холбоо” эвслийн дарга
байх нь зүйтэй. Дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх
хүсэлтээ оруулж ирэхийг М.Энхсайханд даалгасугай” гэсэн ижил утгатай тогтоолыг МҮАН,
МСДН-ын Ерөнхий зөвлөл болон Улстөрийн зөвлөлөөс гаргаж байжээ.
Төрийн дээр
нам, эвслийг залж эхэлсэн энэ үйл ажиллагааг тухайн үеийн өдөр тутмын сонинуудад
“Эрх баригч эвслийн намуудын удирдах байгууллагууд ийм шийдвэр гаргасан нь Ерөнхий
сайд М.Энхсайхан тэргүүтэй Засгийн газар улс орныхоо өөрчлөлт, шинэчлэлийн төлөө
явуулж ирсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бололцоог эргэлзээтэй болгож байна”
гэж бичиж байжээ.
Нам, эвслийн
шахалтад орсон Ерөнхий сайд М.Энхсайхан огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч Н.Багабандид
өргөн мэдүүлсний дагуу 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаан болж 30 минутын дотор Засгийн газраа намын дор байх ёстой гэсэн шалтгаанаар
унагаж байжээ. Тэр үеийн 60 гишүүн санал хураалтад оролцож, 59-ийнх нь саналаар
огцруулж байсан байна. Ийн түүх сөхөж үзвэл АН, МАХН хэн хэнийгээ хэлэлтгүй “хар
хэрээнүүд” болж таарах нь.
Засгийн газар
муу ажиллаж болно. Тийм Засгийн газрын дээр нам байвал улс орон, ард түмэн тэдний
эрх тушаалын золионд сөхрөнө. Гүйцэтгэх засаглал муу ч, сайн ч УИХ-ынхаа л нөмөрт
байвал хүнээр бол чангарч, хөлд орох биз. Намын халаасанд байдаг Засгийн газрыг
олигархжсан гээд байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын тухай хуулиа эргэж нэг хараад
нам, эвслийн тогтоолын үндэслэлээр гүйцэтгэх засаглалаараа тоглодгоо болимоор байна.
Сануулах үүднээс та бүхний гашуун түүхийг сөхсөн нь энэ.
Го.Энхтөр