Хэдэн жилийн өмнө Монгол орон өргөн уудам тал нутаг, говь цөл, уул нурууд цогцолсон, дэлхийд ховор олдох байгалийн онгон төрхтэй улс байлаа. Гэвч 1990-ээд оноос эхлэн ой модоо хэмжээ хязгааргүй огтолсон, нөхөн сэргээлт хийлгүйгээр орхисон уурхай, бэлчээрийн хэт их талхлагдалт, их хэмжээний ойн түймэр зэргээс болж байгаль орчинд ихээхэн гарз хохирол учирсан.
Үүнтэй зэрэгцээд Азийн орнууд, тэр дундаа Япон, Солонгос, Хятад зэрэг улс аж үйлдвэрийн хөгжил эрчимжсэн нь дэлхийн дулаарлыг түргэсгэхэд нөлөөлж, улмаар энэ нь Монголын эрс тэрс уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Энэхүү хэвийн бус уур амьсгалаас болж үер усны аюул ихээр гарах болж, газрын хөрсний бүрхэвч эвдэрсээр Монгол орны газар нутаг цөлжих аюулд ойртсоор байна.
Монголын нийт газар нутгийн 90 хувь нь цөлжих аюулд ойртсон байгаа нь нарийн бөгөөд цогц арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Харин энэ асуудлыг олон улсын хамтын үйл ажиллагаагаар дамжуулж шийдвэрлэх нь одоогоор бидэнд байгаа цорын ганц боломж билээ.
Олон улсын хамтын ажиллагаагаар шийдэх
нь
Монгол Улсын Засгийн Газраас
цөлжилттэй тэмцэхийн тулд 2005 оноос эхлэн 3700 км газарт “Ногоон хэрэм”
байгуулахаар үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч амжилттай болох эсэх нь
тодорхой бус. Яагаад гэхээр одоохондоо Монголд “цөлжилт” гэсэн энэ том асуудлыг
шийдэж чадах хөрөнгө, санхүүгийн боломж нь бүрдэж чадаагүй байгаа юм. Дээр
дурдсанчлан, дэлхийн дулаарлын хамгийн том хохирогч бол Зүүн хойд Азийн хувьд
Монгол орон болоод байна.
Тиймээс Солонгос, Япон зэрэг хөгжилтэй орнуудаас цөлжилттэй тэмцэх ажилд хөрөнгө оруулахдаа зүгээр нэг тусламжийн ажлын хүрээнээс хандаж болохгүй. Өнөө үед дэлхийн байгаль орчны асуудлыг олон улс гүрнүүд хамтын хүчээр шийдэх ёстой гэж үздэг. 1990 оноос хойш Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын байгаль орчны талаарх асуудал олонтаа яригдах болж, түүнийг дагаад янз бүрийн хурал зөвлөгөөн болон байгууллагууд бий боллоо. Гэсэн хэдий ч одоо хүртэл мэдээлэл солилцох болон хамтын судалгаа гэх мэт бэлтгэлийнхээ шатанд байсаар. Тиймээс энэ зогсонги байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Цөлжилтийг Монгол улс дангаараа зогсоож
дийлэхгүй
Юуны түрүүнд Монгол Улсын хувьд олон
улсын хамтын ажиллагааг татах тал дээр анхаарах хэрэгтэй. Байгаль орчны энэ
хурц асуудлыг шийдэхийн тулд олон нийтийг энэ талын мэдээллээр хангаж, байгаль
орчны тухай мэдлэгийг олгох, олон улсын хамтын ажиллагааг бий болгохын тулд
бодлогоо шинэчилж, цөлжилтөөс сэргийлэх загвар болсон үйл ажиллагаануудыг
явуулж, мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Мөн гадны улс орнуудыг Монголын
байгаль орчин, экологийн талаарх мэдээллээр хангаж, таниулан сурталчлах ажлыг
явуулж хамтын үйл ажиллагааны сүлжээ бий болгох хэрэгтэй юм.
Ингэснээр Монгол Улс хөгжилтэй орнуудад цөлжилтийн талаарх хариуцлага хүлээлгэж чадна. Ялангуяа, цөлжилтөөс болж үүсээд байгаа шар шороон шуурга буюу түйрэн шиг олон орныг хамарсан байгаль орчны асуудлыг шийдэхэд Зүүн хойд Ази болон Ази тивд орших бүх улс орны хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай билээ. Энэ хамтын ажиллагааг удирдан чиглүүлэхэд манай “Ногоон Ази” төрийн бус байгууллагын зүгээс ч бас хамтрах болно.
Азийн байгалт
орчны хамтын хөтөлбөр (TERRASIA)-ийг
боловсруулах цаг болсон
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр
(UNEP)-т дэлхий дээрх нийт цөлжсөн талбай нь Азид нэг тэрбум 672 сая га, Африкт
нэг тэрбум 286 сая га байгаа бөгөөд цөлжих үйл явцын хувьд Ази тивд илүү
эрчимтэй явагдаж байна гэжээ. Ингэхээр цөлжилтээс сэргийлэх бодлого нь зөвхөн
нэр төрийн асуудал болоод зогсохгүй Ази тивд нүүрлэж буй аюулыг багасгахын тулд
нэн даруй авч хэрэгжүүлэх ёстой асуудлын нэг.
Цөлжилтийн учир шалтгааныг Монгол орны газар нутаг, хөрс шорооны эвдрэл, ой модны мөхөлтэй холбож үзэхээс гадна дэлхийн дулааралтай авч үзвэл энэ асуудлыг шийдэхэд арай дөхөм байх биз ээ. Зөвхөн Солонгос ч биш дэлхийн дулаарал бий болоход нөлөө үзүүлж буй Америк, Хятад, Япон зэрэг аж үйлдвэрийн орны оролцоо чухал. Асуудал хэдий чинээ хурц байна, түүнийг шийдвэрлэх арга зам төдий чинээ нарийн байх ёстой.
2006 оны аравдугаар сард Европын болон Африкийн улс орнууд хамтдаа “Террафрика (Terrafrica)” хэмээх цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг гаргасан нь олон улсын хэмжээнд хэрэгжиж буй нэлээд том хөтөлбөрт тооцогдох болсон билээ.
Харин одоо бид бүхний зүгээс “Террафрика” хөтөлбөртэй залгаад Азийн “Терразия (Terrasia) хөтөлбөр” гаргахыг санал болгож байна. “Терразия” нь ‘терра буюу газар + ази’ гэсэн хоёр үгээс бүтсэн бөгөөд “Ази тивийн газар нутгийг аврах” гэсэн утгыг агуулж байгаа юм. Дэлхийн дулаарлын хохирогч орон болох Монголоос авахуулаад Солонгос, Хятад, Япон зэрэг орны хамтын нэгдэл болох “ТЕРРАЗИЯ” (TERRASIA) хөтөлбөрийг гаргацгаая.
“Терразия” нь цөлжилтөөс сэргийлэхийн тулд Ази тивийн бүхий л улс орнуудын сүлжээг бий болгож чадна. Цөлжилтөөс сэргийлэхийн тулд мониторийг сүлжээнээс эхлээд тодорхой үе шаттайгаар “Терразияа” хөтөлбөрийг бий болгож хэрэгжүүлэх шаардлагатай.
“Террафрика” нь Африкийн Засгийн газар, Африкийн нэгдлийн хөтөлбөр, Дэлхийн Банк, Европын холбоо, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудаас бүрдсэн байдаг. Эдгээр олон улсын байгууллагаас энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ирэх 12 жилийн турш доод тал нь дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.
Дэлхийн Банкны Африк дахь төлөөлөгчийн газрын Кэрин Брүкс “Террафрика хөтөлбөрийн дагуу газрын хөрсөнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаар анхааран судалж олон улсын хамтын үйл ажиллагааг системтэйгээр сайжруулан, цөлжилтийн шалтгаанд дүгнэлт хийж, тохирох бодлогыг боловсруулж, арга хэмжээ авах болно” хэмээн хэлсэн байна.
Тиймээс одоо Ази тивд нүүрлэж буй
цөлжилттэй тэмцэхийн тулд Монгол оронд тулгуурлаж, Азийн орнуудын Засгийн
газрууд, Олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын бүрэлдэхүүнтэйгээр
цөлжилттэй тэмцэх арга зам болон бодлогын талаарх “ТЕРРАЗИЯ” хөтөлбөрийг гаргах
нь зүйтэй юм.
Цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын үйл ажиллагааг нягтаршуулахын тулд дээрх
“Террафрика” хөтөлбөрөөс санаа авч, Азийн улс орнуудын байгаль орчны
хамтын нэгдлээр дамжуулж одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ
авч асуудлыг шийдэх нь юу юунаас илүү үр дүнтэй арга болов уу.
У Ги Чүл. (БНСУ-ын “Ногоон Ази”ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга)