Зургаан настнуудын нэг анги 30-35, харин цэцэрлэгийн багачууд 25-30 хүүхэдтэй
байхаар норматив хэмжээ заасан байдаг. Гэтэл нийслэлийн төвийн зарим сургууль,
цэцэрлэг тэр хэмжээг зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байцаагчдын шалгалтаар
тогтоогджээ. Чингэлтэй дүүргээс гэхэд хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тус
дүүргийн Эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Ч.Гантулга цэцэрлэгт хийсэн шалгалтынхаа
тухай ярихдаа "Ерөнхийдөө шалгалтаар нэг ангид байх хүүхдийн тоо
хэмжээнээсээ давж, нягтарсан дутагдал их гарлаа.
Тодруулбал, 39 дүгээр цэцэрлэгийн нэг анги нь 45 хүүхэдтэй байсан. Хүүхдийн
тоо их байна гэдэг нь халдварт өвчин даамжрах гол нөхцөлийг бүрдүүлдэг
төдийгүй сургалтын чанарт эрс нөлөөлдөг. Харин 5, 9, 33 дугаар цэцэрлэг
шаардлага хангасан орчинд үйл ажиллагаагаа явуулж байсан" гэлээ.
Хүүхдүүдийн нягтрал юутай холбоотой болохыг түүнээс асуухад "Хотын хүн ам
жил ирэх тусам нэмэгдэж, цэцэрлэгийн байшин нэмж барихгүй байгаа болохоор
ачааллаа даахгүй болж байна. Нөгөөтэйгүүр төвийн дүүргийн цэцэрлэгүүд илүү
үйлчилгээ сайтай байдаг болохоор эцэг, эхчүүдийн сонирхол тийшээ давамгайлдаг"
гэв.
Зургаан настнуудын хичээллэх орчин ямар байсан талаар тус дүүргийн боловсролын ахлах байцаагч С.Батмөнхөөс дараахь асуултад хариулт авлаа.
-Сургуулиуд бяцхан сурагчдад
тохирсон сурах орчныг бүрдүүлж чадсан байна уу?
-Улсын хэмжээнд энэ сарын сүүлээр
зургаан настнуудад зориулсан ширээ сандлыг бүрэн хангана гэсэн байгаа.
Зарим сургууль зориулалтын бус ширээ сандалтай байсан л даа.
-Сургуулиуд норматив хэмжээг
барихгүй зөрчил цөөнгүй байна гэсэн. Тэр сургуулиудыг нэрлэж болох уу?
-Шалгалтаар зургаан настнуудад
зориулсан орчинг 24, 50, 57, 37 дугаар сургууль сайн бүрдүүлж чадсан байна лээ.
Зарим сургууль 35-аас дээш хүүхэдтэй байсан. Тэр дундаа гадаад хэлний гүнзгийрүүлсэн
сургалттай 23 дугаар дунд сургуулийн зургаан настнуудын нэг анги нь
42-47 хүүхэдтэй байна лээ. Манайхаас тэдгээр зөрчил дутагдлыг нь арилгуулах албан
бичиг хүргүүлээд байгаа.
-Сургуулийн захиргааны зүгээс энэ
тухай юу гэж тайлбарлаж байна вэ?
-Захирал нь "Яамнаас сандал
ширээ өгнө гэсэн. Тэрийг хүлээж байна" гэсэн л дээ. Тэднийд хоёр ангийн
сандал ширээ ирэх юм билээ.
-Тус сургуульд хичнээн зургаан
настны анги байдаг юм бэ?
-Өглөө, өдөр гурав, гурваараа
ээлжилж ордог зургаан ангитай гэв.
50 жилийн түүхтэй гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургууль дээр очиж, зургаан настай сурагчид хэрхэн хичээллэж байгааг сонирхлоо. Хоёрдугаар ээлжийн сурагчид аль хэдийнэ ирчихсэн байв(13.30 цагийн үед). Гурван анги хичээллэж байлаа. Сурагч бүр өөрсдөдөө тохирсон нэг ширээ, сандалд тухлан хичээлээ хийцгээж байлаа. Дээрх ангиуд 34-36 хүүхэдтэй байв. Журналын нэрсийг харвал сурагчдын тоотой тэнцэж байсан юм. Ямар учраас тус сургуулийг мэргэжлийн хяналтынхан зөрчилтэй гэснийг нийгмийн ажилтан Л.Цэрэнхандаас тодруулахад "Өчигдөр мэргэжлийн хяналтынхан шалгаад явсан. Тэднийг ирэх үеэр өглөө ордог ангийнхан ангиас гараагүй байхад өдрийн ээлжийн сурагчид ороод ирсэн юм. Энэ үед байцаагчид орж ирчихээд хүүхдүүдийг тоолоод журналыг нь ч харахгүй, зөрчилтэй байна гээд явцгаасан" гэлээ.
М.Мөнхцэцэг