Энэ жил Монголын боловсролын
түүхэнд зургаан настай хүүхдээ сургуульд оруулах болсон нь олон эцэг эхчүүдийг
түгшээж, баярлуулж байна. Эрх баригчид зургаан настай хүүхэд сургуульд
элсүүлж буйгаа урьдын адил сонгуулийн шоу болгож эхлэв. Хүүхэд багачуудын
хамгийн том баяр хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн түшээдийн хэлсэн
үгнээс үзвэл ямар нэгэн сонгуульд бэлдэж байгаа нь тодорхой. Өчигдөр
"Үдийн цай" байсан хөтөлбөр өнөөдөр "Үдийн хоол" болсон
тухай сүртэйгээр зарлан тунхаглав.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд "Үдийн цай" хөтөлбөрөөр бизнес хийж байсан
албан тушаалтнууд, зөвхөн үдийн цай уух зорилгоор олон арван хүүхэд сургуульдаа
эргэж ирснийг анзаарахгүй байгаа бололтой. Түүнээс дутахгүй олон хүүхэд өдрийн
хоолтой золгох болсондоо баярлаж байна. Монголын боловсролын системд бизнесийн
томоохон орон зай үүсэв.
Сурах бичиг, дүрэмт хувцас, үдийн хоол, ширээ сандал, бичгийн хэрэгсэл нийлүүлэх эрхийн ард албан тушаалтнууд байдаг нь хэнд ч тодорхой. Энэ их бизнес Боловсролын яамыг боловсролын стандартыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлаас холдуулж, гаднаа үзэл суртал ярьсан, дотроо ашиг хайсан бизнесүүдийн үүр болгох бололтой.
Урьд нь намын үзэл суртлыг хэрэгжүүлэгч байсан Боловсролын яам өнөөдөр бизнесийн халхавч болсон үзэл сурталч болов. Багаасаа хүүхдийн байгууллагаар хооллож Боловсролын сайд болсон Н.Болормаа олон хоногийн өмнөөс "Зургаан настай хүүхдийг хүлээн авахад бэлэн болсон" тухай мэдэгдэж байв.
Хачирхалтай нь хичээлийн шинэ жил эхлээд хоёр хоноогүй байхад ТВ-9-өөр нөгөө бэлэн гээд байсан анги танхимуудад нь зургаан настнуудыг хонь хурга шиг хашчихсан тухай мэдээ цацагдсаар. Инээдтэй нь түрүүчийн арваад жил сургасан хүүхдүүд нь 10 хүүхэд тутмын нэг нь боловсролын стандартыг хангаж байгаа тухай хяналтын байгууллага мэдэгдэж байна.
Хэдийгээр монголчууд боловсролын салбарт урьд байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа боловч Боловсролын яамны ганц удаагийн шалгалтаар хэдэн арван жил зарцуулсан энэ их хөрөнгөөр хэн юу зааж, хэн юу сурсан нь тодорхой биш болж байна. Хүүхдийг багаас сургах нь монголчуудад шинэлэг зүйл биш юм. Нүүдэлчин монголчууд хөлд орохоосоо хонь хариулж, морь уралдуулж амьдралд суралцаж эхэлдэг уламжлал бий. Мөн тав, зургаан настайгаасаа хийдэд шавилан түвд, тангад, манж, хятад хэл үздэг байсан. Бичиг үсэгтний тоогоор дэлхийд дээгүүрт ордог боловч боловсролын түвшингээр Африкийн орнуудаас ялгарах юм алга.
Урьд муу сурсан хүүхдийг "Барилгын ТМС-д явуулна, илгээлтийн эзэн болгоно" хэмээн айлгадаг байсан бол өнөөдөр хамгийн өндөр орлоготой иргэд энэ мэргэжлийн хүмүүс болжээ. Хэдэн жилийн өмнөөс төр "хэрэгцээтэй" мэргэжилд хөрөнгө түлхүү зарах тухай номлож эхлэсэн.
Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа өнөөдөр хэрэгцээ, шаардлага өндөртэй байгаа мэргэжлийг Төр илүү "харж үзэх" тухай мэдэгдэж байна. Харин 250 жилийн өмнө А.Смит "төрийн үүрэг бол нийгмийн аюулгүй байдал, иргэдийн тэгш эрх, хувийн аж ахуйн хүч чадлаас давсан нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх" хэмээн товч тодорхой хэлжээ. Мөн тэрээр "хувь хүний өөрийн ашиг олохоор чармайсан аливаа үйлдэлд төр оролцох нь эргээд нийгмийн дарамтыг ихэсгэх аюултайг" анхааруулжээ.
Америкийн хуульч Б. Бернс "Төр таны төлөө анхаарал тавиад эхэлмэгц, таны эрх чөлөөний мэдрэмж сэрэх" хэрэгтэйг анхааруулжээ. Гэтэл өнөөгийн эрх баригчид та бидний өмнөөс боловсрол, мэргэжлийн чиглэлийг тодорхойлох оролдлого хийж эхэллээ. 1990 онд зах зээлийн эдийн засагч Д.Бямбасүрэн Ерөнхий сайд байхдаа өөрийн хүүгээ малчин болгов. Тэр хэнийг ч мал дээр гарахыг уриалсангүй. Мал өсгөх нь ирээдүйтэй гэдгийг биеэр үзүүлсэн хэрэг.
Энэ жишгээр бол Боловсролын сайд өнөөдөр Мэргэжлийн сургалтын төвд хүүгээ сургаж бусдыг уриалбал түүний "өнөөгийн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх" гэж зүтгэж байгаа нь үнэмшил төрүүлнэ. Төр хууль, эдийн засаг, орчуулагчийн сургуулиудыг олон, чанаргүй, ажлын байргүй гэх мэтээр хавчих бодлого явуулж байна. Түүгээр ч зогсохгүй барилгын мэргэжилтнийг түлхүү бэлдэхийн тулд мэргэжлийн сургалтын төвүүдэд суралцагчдад цалин олгож эхэллээ.
Энэ нь ядуурал дээр тоглох дараагийн алхам. Учир нь өнөөгийн боловсролын сургалтаар арван жил суралцсан хүүхдүүдийн маш бага хувь нь стандартын шаардлага хангаж байна. Сургуульд явж цаг алдсанаас сонин зарж гэрээ тэжээвэл зах зээлд илүү их амьдрах чадвартай, мэдлэгтэй болж өснө. Сургуульд сурах гэж бус хооллох гэж очиж байгаа хүүхдүүдтэй адил Мэргэжлийн сургалтын төвд цалин авах сонирхолтой хүүхдүүд олширно.
Арван жилийн дараа нөгөө их мөнгө хаяж сургасан хүүхдүүдээс 10 хүрэхгүй хувь нь барилга дээр харагдаж магадгүй юм. Энэ бүхнийг урьдчилан харахад элдэв мэргэ төлгө, томъёо тооцооны шаардлага алга. Хувь хүн ашиг олох мэргэжлийг төрөөр заалгахгүйгээр,төсвөөс мөнгө нэхэлгүйгээр өөрөө эзэмшээд ашгийг нь хүртдэг амьдралын хууль байдаг.
Өнөөг хүртэл Монголд бизнесийн өндөр боловсрол олгох сургууль бий болоогүй л
байна. Өнөөдөр эдийн засагч худалдагч хийж, цахилгааны инженер цахилгаанчны
ажил хайж хэдэн насаа элээж байна. Энэ бүхэн боловсрол гэдэг бол Болормаагийн
эрдэнийн хишиг биш гэдгийг батална. Ингээд бодохоор Боловсролын яам Монголын
харанхуйг боловсруулж байгаа мэт.
Х.Баттөгс