Олборлон баяжуулахын зэрэгцээ боловсруулах үйлдвэр бий болсон 1994 оноос манай уул уурхайн салбарын гурав дахь үе шат эхэлсэн юм. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн "Эрдмин", "Шим техноложи" зэрэг эрдэс баялаг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдтэй болсон. Ийнхүү Монгол Улсын уул уурхай хөгжлийнхөө явцад гурван үе шаттай хөгжиж иржээ. Ашигт малтмалын ордуудыг дотор нь ердийн, түгээмэл тархацтай, стратегийн ач холбогдолтой гэж хуваадаг. Эдгээрийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" гэж заажээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаар оршиж байгаа ашигт малтмал бүхэн төрийн өмч. Төрийн өмчийн хувьд ашигт малтмалын ордуудаа аль ангилалд оруулж, хэрхэн зохицуулж ашиглах асуудлыг төр шийднэ. Үүнийг зохицуулахдаа улс орныхоо хөгжил хөдөлгөөний хэтийн төлөв, эдийн засгийн нөөц боломж, дэлхийн эдийн засгийн хандлагатай уялдуулдаг байна. УИХ-ын 2007 оны тогтоолоор стратегийн чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын жагсаалтыг баталжээ. Үүнд Тавантолгой, Нарийн Сухайт, Багануур, Шивээ-Овоо, Мардай, Дорнод, Гурванбулаг, Төмөртэй, Оюутолгой, Цагаан суварга, Уулын баяжуулах Эрдэнэт, Бүрэнхаан, Бороо, Төмөртэйн-Овоо, Асгат гэсэн 15 ордыг нэрлэжээ. Эдгээр нь геологи хайгуул, шинжилгээний явцад нэмэгдэх хандлагатай байгаа. Стратегийн ач холбогдолтой орд газруудыг ашиглахдаа бүс нутгийн хөгжилтэй холбон ашигладаг. Ийм ордод тухайлбал Асгатын мөнгөний ордыг нэрлэж болох аж. Энэ ордыг ашиглаад эхэлбэл юуны өмнө Баян-Өлгийнхний амьдрал, хөгжил хөдөлгөөн өөр болох агаад улс орны эдийн засагт ч нэмэр хандиваа оруулах юм.
Мардайг ашиглахаа больсноор
бүтээн байгуулсан бүхэн нь үрэн таран болжээ
Монгол Улсын зүүн хязгаарт Мардайн ураны орд бий. Энэ нутагт дэд бүтцийн
асуудлыг нэгэн үе шийдэж байсан. Гэвч харамсалтай нь тухайн ордыг ашиглах
больсноор бүтээн байгуулсан бүхэн устаж үгүй болсон гэхэд болно. Уран бол цөмийн
эрчим хүчний хөгжлийг хангадаг стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал.
Дэлхийд ураны нөөцтэй гэж бүртгэгдсэн 43 орны 13 дугаарт орсон. Цөмийн эрчим
хүч, техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед ураны нөөцөө ашиглаж
эхэлбэл улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой.
Атомын цахилгаан станцтай бролох алс хэтийн төлөвөө бодсон ч тэр уран гэдэг чухал эрдэс баялгаа ухаж олборлох арга боломж бүхнийг хайх ёстой. Дээр дурьдсан стратегийн чухал ач холбогдолтой 15 газрын гурав нь Өмнөговь аймгийн нутагт байдаг бөгөөд Ханбогд сум нутагт алт, зэсээрээ дэлхийд дээгүүрт орох Оюутолгойн ордын хайгуулын ажил дуусч 30 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөцтэй болохыг нь тогтоосон. Энэ бол зөвхөн урьдчилсан тооцоо. Харин судлаачид энэ нөөцийг нэмэгдэх болохыг хэлж байгаа. Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй шийдэх нь улс орны эрх ашиг шаардаж байна. Энэ ордыг түшиглэн металлурги, эрчим хүчний цогцолбор барьж байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Үүнээс гадна энэ аймагт Тавантолгойн коксжих хүрэн нүүрсний орд бий. Үүний судалгааны ажил өндөр түвшинд хийгдсэн, нүүрсний чанар нь өндөр үзүүлэлттэй гарсан. Эдгээр том ордуудаа түшиглэн үйлдвэр байгуулчихвал манай эдийн засагт ямар хувь нэмэр оруулах нь хэнд ч ойлгомжтой.
Тусгай чанарын ган үйлдвэрлэх боломж
бий
Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордоо яаралтай ашиглах шаардлагатай байгаа.
Хэрвээ ингэж чадвал хадааснаас эхлээд төмрөөр хийх бүхий л төрлийн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж нээгдэх аж. Түүгээр ч зогсохгүй тусгай
чанарын ган үйлдвэрлэх ч боломж байгааг мэрэгжилтнүүд хэлж буй. Уулын баяжуулах
Эрдэнэт үйлдвэрт бага оврын трактор угсарч эхэллээ. Энэ мэтчилэнгээр төмрөөр
бүтсэн эд зүйлс хийсээр машин техник хийх ч боломж байна. Төмрийн хэрэгцээ өсөн
нэмэгдэх тэр цагийг одооноос тооцож төмрийн хүдрээ олборлох, баяжуулах бүр
цаашилбал боловсруулан ашиглах боломжийг хайх нь манай улсын хувьд чухал шаардлагатай
байгаа. Стратегийн ач холбогдолтой орд газруудын ихэнх нь нүүрснийх. Манай улс
нүүрсээр өөрийн орны ихэнх хэрэгцээг хангаад зогсохгүй Азийн орнуудад
экспортлож байна. Дэлхийд нүүрсний хэрэгцээ өсч, үнэ ханш нь ч өндөр байгаа.
Өнөө үед түүхий нүүрсийг боловсруулан ашиглах, мөн нүүрснээс зарим төрлийн бүтээгдэхүүн гарган авах арга техник, технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хойшлуулалгүй эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Нүүрснээс нефтийн бүтээгдэхүүн гарган авч шатахууны хэрэгцээг хангадаг болох талаар ч хөтөлбөрүүд боловсруулагдаж байна. Өнөөдөр манай уул уурхайн салбар улс орныхоо аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын бүтээгдэхүүний 80 орчим хувийг гаргаж байна. Ашиглагдаж амжаагүй байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаад эхэлбэл дээрх тоон үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. Нэмэгдээд зогсохгүй зах хязгаарын нутгуудад дэд бүтцийн салбарууд бий болж эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг нийгэм, соёлын байгууламжууд баригдана. Ядуурал ч түүнийгээ дагаад буурах тухай судлаачид тэмдэглэсэн. Ажлын байр, авдаг цалин, ахуй орчин сайжирвал хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн ч зогсоно гэдгийг эрдэмтэд батлаж байна. Монголын зүүн хязгаар Дорнодын талд цайр, уран, баруун хязгаар Алтайд мөнгө, хойд болон баруун хойд хэсэгт төмөр мөн фосфорит, өмнөд хэсэгт нүүрс, зэс, алт молибидений стратегийн чухал ач холбогдол бүхий ордууд манайд бий. Гэхдээ эдгээрийн ордын ашигт малтмалаас одоогийн байдлаар тал хүрэхгүй хувийг нь ашиглаж байгаа аж.
Л.Болд