gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төр, төрийн бус байгууллага хамтарч ажиллаж чадахгүй байна

Нийгэм
2008-09-03
0
Twitter logo

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” энэ удаа байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан, иргэний хөдөлгөөнийхнийг урьж тулгарч буй бэрхшээл, хамтын ажил, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцсан юм.

 Байгаль хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс байгаль сүйтгэгч шиг харагдах боллоо

-Байгаль орчны яам байгаль хамгаалалд иргэдийн оролцоог дээшлүүлэх зорилгоор 2008 оныг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах жил болгон зарласан. Ажлын хэсэг байгуулагд­санаас хойш есөн сарын хугацаанд тодорхой ямар ажил хийсэн бэ?
 Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогт:
-Байгаль хамгаалах нь ганцхан төрийн захиргааны төв байгууллагын хийдэг ажил биш. Энэ чиглэлд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй хэрэгтэй. Иймд төрийн бус байгууллагынхан энэ ажилд идэвхтэй оролцож, зарим ажлыг тэднээр гүйцэтгүүлэх талд анхаарч байгаа. Байгаль орчны чиглэлийн төрийн бус 308 байгууллагад 2500 орчим хүн ажилладаг. Энэ байгууллагад бүртгүүлсэн гишүүнчлэлээр авч үзвэл төрийн албан хаагчдаас гурав дахин олон хүн ажиллаж байна. Тэгэхээр энэ бол асар их хүч юм. Эдгээр байгууллагын 70 орчим хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөөд төвлөрсөн. Байгаль орчны шинэтгэл төсөлд төрийн бус байгууллагуудыг хамруулсан.

Манай яам “Нээлттэй нийгэм” форумтай хамтраад 300 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийг 30 гаруй жижиг аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлнэ. Цөлжилтийн эсрэг тэмцэх, ойжуулах, мод ургамал тарих, ан амьтан хамгаалах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг манай төрийн бус байгууллагууд явуулдаг. Тиймээс төрөлжсөн байгууллагыг дэмжиж ажиллана. Төрийн бус байгууллагуудаас он гарсаар яаманд 140 гаруй албан тоот бичиг, хүсэлт илгээжээ. Энэ нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа ямар түвшинд, хэр зэрэг идэвхтэй байгаа харуулна.

-Төрийн бус байгууллагуудыг дэмжих зорилгоор бодлогын ямар өөрчлөлт оруулсан бэ?
-Яамны зүгээс төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрхзүйн 47 акт, сайдын тушаалаар зохицуулж байсан дүрэм, журам заавруудыг шинэчилж, өөрчилсөн. Ойжуулах нормативыг батлах, таримал ойг улсын санд хэрхэн бүртгэж авах тухай журам баталлаа. Байгаль хамгаалах хяналт шалгалтын ажлыг төрийн захиргааны ажилтнууд төрийн бус байгууллагатай хамтарч хийж байна. Жишээ нь, уул уурхайн чиглэлийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагын шаардлага хүсэлтийн дагуу тэдэнтэй хамтарч газар дээр нь олборлолт хэрхэн явуулж буйтай танилцсан. Мөн Байгаль орчны сайд Сэлэнгийн Хүдэр суманд ажиллаж, савхны зориулалтаар хус бэлтгэх ажлыг зогсоосон.

-Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо гэж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг зангидаж ажилладгийн хувьд танайх төрийн байгууллагатай хамтын ажиллагаагаа хэрхэн дүгнэх вэ?
 Байгаль орчны төрийн бус бай­гуул­лагуудын холбооны ерөнхийлөгч Ж.Батболд:
-Манай холбоо байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодын санаачилгаар найман жилийн өмнө байгуулагдсан. Байгаль хамгаалах асуудал ганцхан төрийн үүрэг биш. Төр байгаль хамгаалахын тулд дангаараа ажиллаад бүхнийг сайхан болгож чадахгүй. Тэгэхээр иргэдтэйгээ, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан хүмүүстэй хамтарч ажиллах нь чухал. Бид он гарснаас хойш уул уурхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай идэвхтэй ажиллаж байгаа. Ан амьтан, ой хамгаалах чиглэлээр манай холбоо салбар салбараараа ажиллаж байгаа.

Миний санаж буйгаар одоогоос зургаан сарын өмнө Байгаль орчны сайдтай уулзахад энэ оныг төрийн бус байгууллагыг дэмжих жил болголоо гэж байсан. Уг уулзалтаас хойш гарсан үр дүн харагдахгүй байна. Төрийн бус байгууллагуудыг оролцуулсан зөвлөл байгуулна. Тулгамдсан асуудлаа зөвлөлийн хурлаар хамтарч ярилцана гэсэн ч өнөө хүртэл таг чиг. Ер нь Байгаль орчны яам байгаль сүйтгэгч яам мэт болчихоод байгаа. Хамгийн гол нь яамныхан хуйвалдаад байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа мэт ойлголт ард түмэнд төрөх вий. Өнгөрсөн долоо хоногт Дорноговийн Айраг суманд гарсан үйл явдал, Хонгорын хордлого гээд маш олон асуудалд байгаль хамгаалах үүрэг хүлээж, цалинг нь авч байгаа хүмүүс байгаль сүйтгэгч шиг харагдах боллоо.

Ер нь Монгол орны байгалийг хамгаалах талаар төрийн бодлогод хийсэн маш том өөрчлөлт бол 2005 онд Байгаль хамгаалах тухай хуульд орсон шинэчлэл юм. Байгалийн нөөц баялгийг тухайн орон нутгийн иргэдэд гэрээгээр хариуцуулах асуудал бий. Сайдтай уулзахдаа бид эхний ээлжинд үүнийг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулаач ээ гэсэн санал тавьсан. Гэсэн ч өдий хүртэл ямар нэг өөрчлөлт гарсангүй. Уг хуульд орсон өөрчлөлтийг иргэд мэдэхгүй байна. Байгалийн баялаг, ан, ойг, байгалийн ургамлыг гэрээгээр ашиглаад хамгаалаад явахаа мэдэхгүй байна шүү дээ. Хэрвээ хүн хүч дутагдаад байгаа бол манай холбоо зохион байгуулахад бэлэн байна. 

Д.Дэлгэрцогт:
-Энэ асуудалтай холбогдуулан цөөн зүйл хэлье. Байгаль орчныг хамгаалах асуудлаар явуулж байгаа салбарын бодлого үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь үнэн. Мөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах цар хүрээний чадавхи ямар байгааг бодох хэрэгтэй. Олон жил ажилласан  байгууллага нь үйл ажиллагаагаа нийгэмд хүргэж чадсан. Дөнгөж мэндэлсэн  байгууллагыг бусадтай адил хэмжээнд авч үзэхэд учир дутагдалтай байгаа.

Төрийн захиргааны төв байгууллага хэзээ ч байгаль устгадаг газар болохгүй ээ. Өөртөө тулгарсан бэрхшээлд тулгуурлан асуудлыг бүхэлд нь харлуулж болохгүй. Ирэх арваннэгдүгээр сард бүх ТББ-ыг оролцуулсан улсын зөвлөлгөөн хийнэ. 308 ТББ-аас идэвхтэй ажиллаж байгаа нь харьцангуй цөөн. Нарийн судлаад үзэхэд зөвхөн санхүүжилт авахын төлөө ажилладаг байгууллага ч бий. Ажил нь жигдэрсэн, эрдэм шинжилгээний түвшинд очсон байгууллага байна.

Гачууртад ойн судалгааны төвийн нээлтэд өнгөрсөн ням гаригт очлоо. Ойжуулалтын ажлыг эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт гээд бүх чиглэлээр нь явуулж байна. Яамнаас төрийн бодлогын хүрээнд дорвитой өөрчлөлт хийхэд анхаарал хандуулна. Тийм учраас манай ТББ-ууд эрхэм зорилго дээрээ бат зогсох хэрэгтэй. Олон нийтийн байгууллагууд нэгдэн ажиллах хэрэгтэй. Тэгж байж байгаль хамгаалах асуудал эх сууриараа сайжирна. Жишээ нь, Сэлбэ, Туул голыг хамгаалахад нэг ТББ хүчрэхгүй. Байгаль хамгаалахад асар их хөрөнгө, шинжлэх ухааны үндэслэлтэй хандах асуудал.

-Хөвсгөлийн фосфоритын ордыг Хонконгийн тал худалдаад авсан. Удахгүй олборлолт явуулж эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар яам ямар байр суурьтай байна вэ?
-Фосфоритын ордыг ашиглах тал дээр яамны байр суурь тодорхой байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан Монгол Улсын шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцсэн. Ордын байршил, манай орны эрдэмтдийн хийсэн судалгаа бий. Олборлолт явууллаа гэхэд бүтээгдэхүүнийг нааш нь тээвэрлэхэд аюултай.

Тээвэр, замын асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэсэн хойно ашиглах тухай ярина гэж үзсэн. Зөвхөн үйлдвэрийн технологийг байгаль орчинд хөнөөлгүйгээр шийдвэрлэснээр олборлолтыг эхэлж болохгүй. Дэд бүтэц, зохион байгуулалтын асуудлыг уялдуулсны эцэст олборлох нь зөв. Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд дахин боловсруул, сайжруул гэсэн үүрэг өгсөн.

-Хөвсгөл далайн эрэг орчимд байгуулагдсан аялал жуулчлалын баазууд хогны асуудлаа шийд­вэрлээгүйгээс байгаль орчин бохирдуулж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Аялал жуулчлалын баазуудын хог, цэвэрлэх байгууламжийн асуудал хүнд байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын баазыг иж бүрэн цогцолбор байдлаар хөгжүүлэхийг чухалчилж байна. Сүүлийн 10-аад жил аялал жуулчлалын жижиг компаниуд стандартын цэвэрлэх байгууламжгүй, хогны асуудлаа шийдээгүйгээс байгальд сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

Тиймээс энэ дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хяналт шалгалт хийгээд, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Мөн Цэвэрлэх байгууламжтай болох төсөл хэрэгжүүлэх санал манай яаманд ирж байна. Жуулчны баазуудыг зохион байгуулалтад оруулж дундаас нь хөрөнгө гарган цэвэрлэх байгууламжтай болох асуудлыг ярилцаж байгаа. Одоо Хөвсгөлд нэмж жуулчны бааз байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоосон. 

-Улаанбаатараас элс, хайрга олборлохыг хориглосон Байгаль орчны сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаал яагаад хэрэгжихгүй байна вэ. Хувь хүн, албан байгууллагууд элс, хайргаа зөөсөөр байна шүү дээ.
-Нийслэлийн газар нутгаас элс, хайрга олборлохыг хориглоод, хэчнээн тэмцээд  хулгайгаар зөөхийг таслан зогсоож чадахгүй байна. Элс, хайрга олборлох тусгай зөвшөөрөл олгодог Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт онцгой анхаарал хандуулах ёстой. Байгаль орчны сайдын тушаал гарчихаад байхад төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэл болгон авч үзэхийг сануулмаар байна. Бид уг хамтарсан тушаал гарснаас хойш хийсэн шалгалтын үр дүнг тус газарт хаяглан хүргүүлсэн. Олборлолтыг зогсоосон, үйлдэл дээр нь барьсан тохиолдлууд байгаа.

Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар:
-Байгаль орчин экологийн асуудал гамшгийн байдалд хүрлээ. Зам дагаад хөгжил ирдэг. Гэвч Мянганы зам дагаад байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлж байгаад хийсэн судалгаа алга. Хоёр жилийн өмнө Байгаль орчны яаманд энэ тухай санал тавьсан. Мянганы замыг дагаад экологийн сүйрэл 1.8 хувьтай байна. Гол асуудал нь хог. Зам дагаад машины зогсоол, хогийн сав огт алга. Яам төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа яг энэ дээр л гарч ирэх ёстой. ТББ нь хяналтаа тавьж байх ёстой. Байгаль орчны яам эрхийг нь баталгаажуулаад өгвөл бид байгальд хор хүргэсэн хүмүүстэй цаг тухайд нь арга хэмжээ авдаг болмоор байна.

Түүнчлэн ТББ-уудынхаа чадамжийг дээшлүүлэх талд, ялангуяа орон нутгийн байгууллагууддаа түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй. Чулуут, Хонин нуурын ойролцоо саяхан түймэр гарлаа. Түймэр унтрааснаас хойш долоохон хоногийн дараа явахад Байгаль орчны яамнаас мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн байх юм. ТББ учир бидний тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй. Ийм үйлдлийг бид баримтжуулаад өгч болно. Яам хуулийн дагуу арга хэмжээ аваад, торгуулийн тодорхой хувиар биднийг санхүүжүүлж болно доо. Бидний хамтын ажиллагаа эндээс л эхэлнэ гэж бодож байна. ТББ-уудыг төр захиргааны байгууллага л чадамжжуулах хэрэгтэй.

-ТББ-ууд сүүлийн үед гол,  ус оршин сууж байгаа жижигхэн хэсгээ аврах гэж зохион байгуулалтад орж байна. Гэхдээ сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүнд унаж байна. Ашгийн төлөө, улстөрийн шоу хийх байдлаар харагдах боллоо. Энэ талаар иргэний хөдөлгөөнийхөн ямар байр суурьтай байна вэ?
 Ж.Ганбаатар:
-Манайх байгуулагдаад хоёр жил болсон ч хэвлэл мэдээллээр нэг их ярьж байгаагүй. УИХ-ын гишүүд бидний үйл ажиллагааг өөрсдийгөө сурталчлах, улстөрд ашиглах гээд байдаг. Бид эрх баригч хоёр намыхны аль алинтай нь хамтарч ажиллаж байсан. Хамтын ажиллагааны гэрээндээ гамшгийн чиглэлээр улстөржихийг хатуу хориглоно гээд заачихсан. Тэгэхээр улстөрчид нэг, хоёр удаа хамтарч ажиллахаас хэтэрдэггүй. Нийгмийн тулгамдсан асуудлыг улстөржүүлж байгаа байгууллагууд ТББ-уудын үйл ажиллагааны мөн чанарыг алдагдуулж байгаа нь үнэн.

-“Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж:
-Архангайн ойг хөнөөлт шавьж, хорхой маш ихээр идээд байна. Үүнд анхаарал тавиач гэсэн санал яаманд тавьсан. Яамныхан хамтарч ажиллая гэсэн сайхан юм ярьдаг ч үнэндээ хийсэн дорвитой ажил алга. 22-ын товчоонд ойролцоо 20 тн-ын өөрөө буулгагч өдөр шөнөгүй хүнгэнэж /самосвал/, 10-аад карьер өнөөдрийг хүртэл ажиллаж л байна. Тэрийг л зогсоож чадахгүй юм. Өвөрхангайн Бат-Өлзийтэд хөрөө, рам байхгүй байсан. Гэтэл Г.Шийлэгдамба сайд сонгуулийн өмнө хоёр хөрөө ажиллуулах эрх нээгээд өгчихөж. Одоо тэнд дандаа шинэсэн ойг огтлоод байна. Үүнийг яамныхан анхааралдаа аваач ээ.

Д.Дэлгэрцогт:
-Төрийн захиргааны төв байгууллага төлөөлж буйн хувьд байгаль хамгаалах чиглэлийн ажлын тоо баримт дурдая. Цөлжилттэй тэмцэх чиглэлээр ТББ-ууд 15 төсөл хэрэгжүүлсэн, энэ ажилд 131 сая төгрөг зарцууллаа. Ойжуулалт хийсэн зургаан ТББ-д 28.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Төсвөөс дөрвөн жижиг төсөлд 22.9 сая, “Байгаль орчны шинэтгэл” төслөөс 21 жижиг төсөлд 26 сая, Байгаль хамгаалах сангаас 13 төсөлд 19.6 сая төгрөг нийт 228 сая төгрөг зарцуулсныг хэлэх хэрэгтэй. Мөн он гарсаар иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Асуудлыг улстөржүүлээд ганц, хоёр удаа дуулиан дэгдээгээд алга болдог. Ийм байгууллагыг яам анхааралтай ажиглаж байгаа.

Ж.Ганбаатар:
-Модыг 4-5 нас хүртэл нь арчилж тордож байж ургуулдаг. Манайд нэг жил мод тарьсных нь төлөө Байгаль орчны яам, Хотын захиргаанаас жуух бичгээр шагнаад сүржигнэж эхэлдэг. Гэтэл үр дүн нь 4-5 жилийн дараа гардаг. Хүмүүсийн тарьсан гэх нэр зүүгээд байгаа мод нэг жил ургаад, хоёр дахь жилд хатаад, дараагийн жилд үхэж байна. Тэгэхээр өнөөх газарт нь дахин шинэ мод тарих болдог. Энэ чиглэлээр яам бодлого боловсруулж мод тарих сургалт явуулж, давхар хяналт тавих хэрэгтэй. Тарьц тарьж байгаа компаниуд нялх модны дархлааг бий болгохын тулд бордох ёстой. Энэ чиглэлийн ТББ-уудад экологийн мэргэжилтнүүд байгаа. Харин төр захиргааны байгууллагынхан хэн нэгэн эрх мэдэлтний томилгоогоор албан тушаалд очдог учир боловсон хүчний нөөц муутай санагддаг.

Хөдөө арал хөдөлгөөн, “Амьтны эрх хамгаалах сан”-гийн тэргүүн С.Дамдинсүрэн:
-Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар хамтраад    Амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах гэж байгаа. Өнөөдөр хүмүүс баавгайн соёо, хүдрийн заар гэх мэт амьтны эд эрхтэнийг авахын тулд хөнөөдөг. Энэ үеэр амьтдын эд эрхтэнийг үзэсгэлэнд тавихаар төлөвлөсөн. Амьтан хайрлах сэтгэлгээг залуу үед суулгах нь үзэсгэлэнгийн нэг гол зорилго юм. Үзэсгэлэн зохион байгуулахад салбарын яам хамтарч ажиллахыг уриалж байна. Түүнчлэн байгаль орчны гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгдөг хэлтэстэй болъё гэсэн санал байна. Түүнийгээ салбарын яамандаа байгуулж болно шүү дээ. Үүнээс гадна Монголд аргаль, шонхорын агнуур хэрээс хэтэрлээ. Иймд зарим нутагт агнуур хийхийг эцэслэн хорих шаардлагатай байна.

“Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт:
-Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоо, бэрхшээлийн талаар уулзалт зохион байгуулж байгаад талархаж байна. Миний бодлоор төр ТББ-уудын чадавхийг дээшлүүлэх талд нэлээд анхаарал тавиасай гэж хүсэж байна. Мөн биднийг мэдээллээр хангах, цаашлаад яаман дээр байнга уулзаж байх нэг өрөө гаргаад өгчихвөл тун сайн байна.

-ТББ-уудыг чадавхжуулахад эхний ээлжинд юу хийх ёстой вэ?
-Бидний хувьд хамгийн гол нь санхүүгийн асуудал байна. Жишээ нь, яам 200 гаруй сая төгрөгийн төслийг ТББ-уудаар дамжуулж хэрэгжүүлж байгаа тухай дэд сайд ярилаа. Гэхдээ эдгээр төслийг яг хийе, бүтээе гэсэн байгууллага авсан уу гэдэг дээр учир дутагдалтай асуудал бий.

Үүнээс гадна бид байгаль хамгаалахын төлөө ажилладаг гэдэг утгаар нь тодорхой шалгуураар байгаль орчны байцаагчийн эрх олгомоор байна. Ганцхан жишээ хэлье. Жил бүр мод тарьж шоу зохион байгуулдаг болжээ. Уулын зулзаган модыг ухаж авчраад хотод оршуулчихаж байгаа юм. Мод тарих шоунаас болж хотын ногоон бүсийн модыг сүйтгэдэг бизнес дэлгэрээд байна. Өнөөдөр зуслангууд, Амгалангийн чиглэлийн зулзаган модтой, залуу ой дууслаа. Байнга зөөж зардаг бүлэг хүмүүс бий болчихлоо. Үүнийг бид мэдсээр, харсаар байгаад яаж ч чаддаггүй. Иймэрхүү хууль бус үйлдэлд тухайн үед нь ямар нэг арга хэмжээ авах эрх олговол байгаль орчны эсрэг гэмт хэрэг буурна.

Мөн ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх талаар тодорхой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлбэл их хэрэг болох биз ээ. Байгаль орчны асуудлаар иргэдээс санал гомдол, мэдээлэл авдаг, мөн өгдөг байнгын утас ажиллуулмаар байна. Энэ утсыг ажиллуулах үүргийг аль нэг төрийн бус байгууллагад хариуцуулах асуудлыг судлаач гэж санал тавимаар байна.

Үүнээс гадна Байгаль орчны яаман дээр гадаад, дотоодын төслийн танилцуулга, хурал семинар болдог. Гэтэл энэ талаар бид юу ч мэдэхгүй мэдээлэл авч чадахгүй өнгөрдөг. Уг нь бид уулздаг тогтсон нэг өдөртэй бол ядаж хоорондоо мэдээлэл солилцоод, хамтран ажиллах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гэхэд л энд ирсэн хүмүүс бие биенээ мэдэхгүй, танихгүй байна шүү дээ.

“Хан Хэнтий аав, Хатан Онон ижийгээ хамгаалах” холбооны тэргүүн Ч.Туяа:
-Мод тарьж шоуддагаа болиоч гэж хатуу хэлмээр байна. Монголын ногоон намын дарга хүртэл өнгөрсөн хавар уулнаас авсан мод худалдаж аваад айлуудад тарааж өгсөн. Үүний хариуцлагыг мод зарсан нь үүрэх үү, эсвэл мод авсан нь хүлээх үү. Жил бүр уулын мод зөөж хотод үхүүлээд байж болохгүй. Ер нь үлдсэн жаахан ойгоо бүхэлд нь дархалсан ч болохгүй гэх газаргүй. Манай холбоо Хэнтийг “Ногоон аймаг” болгох уриалга гаргасан. Мөн Хэнтий аймгийн Биндэр сумыг “Ногоон сум” болгох хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийгээ амжилттай хэрэгжүүлж ирээдүйд олон ногоон сумтай болохыг зорьж байна. Байгаль хамгаалах ажлыг уламжлалт арга ухаантай хослуулах хэрэгтэй гэдгийг настнууд байнга захидгийг онцолж хэлье.

Байгаль орчны ТББ-уудын холбооны ерөнхийлөгч Ж.Батболд:
-ТББ нь нэг талаас төрд туслах, нөгөө талаас хяналт тавих үүрэгтэй. Байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ нийт 300 гаруй гэсэн тоо яаманд байна. 2007 оны гуравдугаар сарын байдлаар 6000 ТББ байгууллага бүртгэгдсэн байсан. Бидний тооцоогоор үүний 10 хувь нь буюу 600 гаруй байгууллага байгаль орчны үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байгуулагджээ. Үүнээс 210 гаруй нь орон нутгаас байгуулагдсан. Энэ дотор эсэргүүцлийн гэмээр иргэний хөдөлгөөн гэхэд 20 гаруй бий.

ТББ-уудын хувьд бэрхшээлтэй асуудал их. Эхлээд их сайхан зүйл бодож байгуулдаг ч яг ажиллаад эхлэхээр мөнгө, зөвшөөрөл авна гээд олон зүйл хэрэгтэй болно. Иймэрхүү зүйлээс болж гарч ирээд удахгүй унтрах нь олон. Байгаль орчны яаманд тодорхой хоёр санал тавимаар байна. Нэгдүгээрт, ТББ-уудыг чадавхжуулах талд нэлээд анхаарах хэрэгтэй. Үнэхээр хийе, бүтээе гэсэн хүмүүсийг олоод, дэмжээд өгвөл үр дүнд хүрнэ.

Тэгэхээр яамны дэргэд ТББ-уудыг дэмжих сан байгуулах талаар судалж үзээч. Энэ сангийн хөрөнгийг ялангуяа байгаль орчны асуудал хурцдаад байгаа орон нутагт зарцуулдаг байх. Хамгийн гол нь дарга нарын халаасанд байдаг байгууллага биш, бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг яам гадаад, дотоодын төслийнхөнтэй, олон улсын байгууллагынхантай уулзахдаа тавибал татгалзахгүй гэж бодож байна.

Хоёрдугаарт, байгаль орчны салбарт ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага хамтарсан чуулган зохион байгуулах юм байна. Бид ийм арга хэмжээ зохиох талаар гурван жилийн өмнө яаманд тавьсан. Одоо бодитоор хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай. Энэ чуулгандаа бид нарыг урихгүй юм уу. Өнөөдөр л сонсож байна шүү дээ. Түүнчлэн энэ ажилд идэвхтэй хамтарч ажилламаар байна.

“Ховор ургамал сан” ТББ-ын захирал Х.Отгон­билэг:
-Хөдөө орон нутагт ажиллаж байгаа байгаль орчны байцаагчид мэдээлэл авах сүлжээгээр, гарын авлагаар маш их дутмаг байна. Цаашлаад зарим нь бараг навчит, шилмүүст модоо ялгахгүй шахуу хүмүүс таарах юм. Ядаж хөдөөгийн байгаль хамгаалагчдаа тогтмол мэдээллээр хангах талд яам анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бид ингэж ярьж, хэлцэж суусаар байтал Монгол орны эмийн ховор ургамлууд дууслаа. Энд ямар ч хяналт алга. Нэгэнт зөвшөөрөл олгож байгаа бол хяналтаа давхар тавимаар байна.

Байгаль орчны дэд сайд Д.Дэлгэрцогт:
-Өнөөдрийн уулзалт нэлээд ач холбогдолтой боллоо гэж бид үзэж байна. Ирэх арваннэгдүгээр сард нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна. Одоогоор зарим ТББ-д энэ талаар хараахан мэдээлэл очоогүй байж магад. Тэгэхээр одоо энд яригдсан гол гол санаануудыг нэгтгэж цэгцлээд ажил хэрэг болгоно. Өнөөдрийн байдлаар яам Монгол эрдэмтдийн багаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан салбарын ерөнхий төлөвлөгөөг гаргаад байна. Хамгийн гол нь Байгаль орчны яам ТББ-уудыг улстөржсөн биш, мэргэшсэн байхыг хүсэж байна. Цаашид бид үүнээс илүү төлөвлөгөөтэй, зорилготой, нэг санаа бодолтой хамтарч ажиллавал мэдрэгдэхээр үр дүнд хүрэх найдвар бий. Мөн байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа Та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.

“Эко танхим”:
-Манай уулзалтад идэвхтэй оролцсон Та бүхэнд баярлалаа. “Эко танхим”-ын зүгээс нэг санал тавимаар байна. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийн 15.00 цагт “Эко танхим”-д цуглан мэдээлэл солилцож, хийсэн бүтээснээ, мөн цаашдын төлөвлөгөөгөө ярилцдаг болъё. Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аль ч байгууллага, иргэдэд байнга нээлттэй гэдгийг хэлмээр байна.

Тэмдэглэсэн Э.Энхмаа, Ц.Цэвээнхэрлэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан