Жил бүр УМХГ-аас ерөнхий боловсролын сургуулиудын дунд стандартын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг авдаг бөгөөд энэ жил монгол хэл, математикийн боловсролын чиглэлээр авсан байна. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 184 сургуулийн зургаан мянга гаруй хүүхэд хамруулжээ. Тус шалгалтын дүнгээр 100 хүүхэд тутмын 45 орчим нь стандартын түвшинд суралцаад, үлдсэн 55 хувь нь стандарт хангахгүй гэсэн үнэлгээ гарсан байна. Өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын ердөө нэг хувь нь А, В үнэлгээтэй сурч байгаа ажээ. “Энэ нь туйлын хангалтгүй үнэлгээ” хэмээн Боловсролын хяналтын улсын албаны байцаагч Ж.Энхтүвшин хэлж байна.
Стандартын хэрэгжилт ийм доогуур байгаа нь сургуулийн материаллаг орчин нөхцөл, анги дүүргэлт, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт, багшийн заах арга зүй зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Гэвч хамгийн гол нь боловсролын үр дүн багшаас шууд хамаарах юм.
Харин багшийн хангамж, нийгмийн баталгаа, багш бэлтгэдэг хөтөлбөр, сургалтын агуулга, арга зүй, чанар гээд багш тойрсон олон асуудал байдаг. Үүнтэй холбоотойгоор багшийн мэргэжлээр сурахаар элсэж байгаа хүүхдүүд болон, төгсөгчидийн чанартай холбоотой зарим шалгалтыг авсан байна. Сонирхуулахад багш бэлтгэдэг сургуулийн элсэгчдийн 67,2 хувь нь 500-аас доош оноо авч сургуульдаа оржээ. “Энэ нь багшийн цалин хөлс бага, нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж доогуур байгаагаас багш болох хүсэл сонирхолтой хүүхдүүд харьцангуй буурсантай холбоотой юм. Элсэлтийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд нь инженер, эдийн засгийн сургуулиудад орж, торноос шүүгдэж хоцорсон хүмүүс багш болдгийг баримтууд баталж байна” хэмээн Ж.Энхтүвшин мөн өгүүлсэн юм.
Боловсролын их сургуулийн багшийн мэргэжлээр сурч байгаа төгсөх ангийн 541 оюутнаас мэргэжлийн шалгалт авахад А-3, В-2, С-16, D-70, F-450 гэсэн үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл багш мэргэжлээр төгсөж байгаа 100 хүүхдийн 17 орчим нь шалгалтанд тэнцээгүй, 100 оюутан тутмын нэг нь л онц юм уу сайн үнэлгээтэй сурч байна гэсэн үг юм.
Энэхүү шалгалтын дүнгээ баталгаажуулахын тулд ажиллаж байгаа багш нараас судалгаа авсан байна. Ингэхэд 52,8 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээтэй байжээ. УМХГ-аас өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 8853 багшаас мэргэжлийн чиглэлээр шалгалт авахад 46,5 хувийн амжилт, 21,9 хувийн чанарын үзүүлэлт хангаж гарсан байна.
Гэтэл багш сурагчийн хэн хэн нь хөндлөнгийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ авдаг атлаа харин багш нь сурагчиддаа “хангалттай” гэх үнэлгээг өгдөг байна. Энэ нь сургуулийн өөрийн үйл ажиллагааны үр дүнгээ доогуур үнэлэх сонирхол сургуулийн багш удирдлагуудад байдаггүйтэй холбоотой ажээ. Тиймээс шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан сурагчиддаа багш нар нь 90 гаруй хувийн амжилттай, 35-40 хувийн чанартайгаар үнэлдэг байна. Үүнээс үзвэл УМХГ-ын шалгалтын дүнгээс даруй хоёр дахин зөрүүтэй гарч байгаа юм. Ийнхүү бид бие биенээ хуурсаар байх уу гэдэг асуудал урган гарч байна. Тиймээс өдгөө багшийн үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх асуудал яах аргагүй бодлогын түвшинд авч хэлэлцэх зүйл болжээ. Энэ бол цаашид боловсролын үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх хамгийн гол түлхүүр асуудал юм.
М.Жаргал