gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цөлийн тавилан

Нийгэм
2007-07-30
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-07-30

Уламжлалт хөдөө аж ахуйн сал­барыг цаашид хөг­жих, эс хөгжихийн заагт тул­гаж, хүнд байдалд оруулаад буй нэг зүйл яах аргагүй цөлжилт болоод байна. Ганц хөдөө аж ахуйн салбарын асуудал мэт харагдаж байгаа ч энэ нь монгол хүний амьд­рах орчны тухай асуудал болж нэгэнт хувирчээ. Өнөө­дөр цөлжилтийн тухайд ам ангайдаг улстөрч гэж манайд байдаггүй. Ганц нэг хүн дуугарах ч тэрнийг бусад нь үл тооно.

Цөлжилт гэж яриад амин ху­вийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орон­доо хайртай гэдгээ янз бү­рээр илчилж цөхөрнө. Цөл­жилтийн аюулын тухай, түү­нээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хү­ний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна. Уур амьс­гал болоод хүний хөгж­лийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дага­врын эцсийн үр дүнг “цөл­жилт” гэсэн томъёололд ха­маа­руулж ойлгодог. Тэгэ­хээр уур амьсгалын өөрч­лөлт, ургамлын ургац, малчин ар­дын амьдрал, монгол ну­тагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуул­туудын ха­риуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх.

Судалгаанаас үзэхэд ма­най улсын малын тоо өсө­хийн зэрэгцээ мал бэл­чээр­лэх талбай 20 хувиар багасч, бэлчээрийн гарц 19-44 хувиар буурчээ. Судлаачид гандуу бүс нутгийн 76 хувь нь цөл­жилт үүсч, 20 хувь нь дунд зэрэг, гурав нь хүчтэй, нэг хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хам­рагдаж байгааг тогтоогоод байгаа юм. Хүчтэй зэрэглэлд өртсөн нутагт Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Хэн­тий аймгийн урд талын сумдууд хамрагдаж байна. Малын бэлчээрийг нь улаан элс идэж, бороо хур орохоо байж, өвс ургамал ургахгүй сийрэгж­сэнээс малчид ойрол­цоох сум, аймгуудын нутгийг хамтдаа цөлжүүлэх үйлст хувь нэмрээ оруулц­гаах болсон. Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, хар­ганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумиг­даж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна. Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвх­жүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Мол­­цог, Монгол, Бор хяр зэ­рэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баян­бүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баян­хонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунд­жаар 800-1500 га талбай бү­хий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ.

Ховд аймгийн нутаг дэвс­гэрийн 30-аад хувь нь тех­ноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум, Ховд, Эрдэнэ­бүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж, эр­гэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвс­гэрийн элсний нүүлт хө­дөл­гөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га тал­бай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвс­гэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй болсон байна. Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавь­жинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ.

Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гур­ванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримт­лагджээ. Нэг хүний амьдрах насанд л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашид хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайх­ширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгуул­лага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариа­лахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна. Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер төлөвлөгөө мэтээр хадуу­руулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм.

Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэм­цэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шаваа­ралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хуга­цаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд бай­на. Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна.

Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн ман­ханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түү­нийг хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улс­төрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно. Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэг­лээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хуга­цааны хэмжээс мөн буй заа.

Л.Моломжамц

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан