gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элэгний хавдраар жилд 3000 орчим хүн өвчилдөг

Эрүүл мэнд
2008-08-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-08-28

Элэгний өвчлөл манай улсад их байна. 1800-1900 гр жинтэй энэ эрхтэн хүний биеийн лаборатори л гэсэн үг. Бидний “хоолой давуулж” байгаа бүх хоол хүнсний хортойг нь шүүгээд гадагшлуулж, хэрэгтэйг нь задлаад цусаар дамжуулан бусад эрхтэнд тэжээл болгох чухал үүргийг элэг гүйцэтгэдэг. Элэгний эмгэг жил ирэх тусам ихэсч, өвчлөл залуужлаа гэлцэнэ. Энэ  өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг элэгний “Шагдарсүрэн” эмнэлгийн ерөнхий захирал, АНУ-ын ШУА-ийн гишүүн, академич, доктор, профессор М.Шагдарсүрэн хүргэж байна.

Шартах нь архины гvн хордлогын шинж
Элэгний өвчлөл ихсэж байгаагийн шалтгаан нь элэгний вируст гепатитийн үрэвсэл буюу бидний ярьдгаар халдварт шар өвчин мөн ихэссэнтэй холбоотой. А, В, С, Д, Е зэрэг 10-аад төрлийн вирус элэгний өвчин үүсгэдэг. Багадаа элэгний вирусийн халдвар авсан, үр хөндүүлэх, шивээс хийлгэх, шүд болон мэс заслын дутуу ариутгасан багаж хэрэгслээс гадна халдвар бэлгийн замаар дамжиж болно.

Өвчлөл үүсгэх бас нэг гол шалтгаан нь архидалт. Монголчууд архи их хэрэглэдэг, тэр дундаа манай эрчүүд. Архи элэгний эд эсийг гэмтээхдээ гаргуун. Согтоно, шартана гэдэг элэгний хурц үрэвсэл үүссэнийг илэрхийлэх дохио юм. Шартах нь архины гүнзгий хордлого  авч байна гэсэн үг. Архи уусны маргааш ажлаа хийж чадахгүй, царай зүс нь бүрзийгээд орноосоо босч чадахгүй бөөлжиж, огиулаад байдаг. Тэр нь архины архаг үрэвсэл болж үлддэг. Архи тогтмол хэрэглээд байвал элэг цайрах болон өөхлөх өвчин үүснэ. Цаашид архины хамааралтай элэгний үрэвсэл, элэгний хатуурал болдог. Энэ нь даамжирч элэгний хорт хавдар үүсэх суурь болно. Архи хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдах тохиолдол ч бий.

Донсолгоотой зам элгэнд муу
Өөх тос, давс ихтэй хоолноос аль болох татгалз. Хөдөөгийн малчид төдийгүй нийслэлд ч энхэл донхолтой зам их байна. “Зам муугаас болж элэг гэмтдэг. Энэ тухай эмч нар төдийлөн ярьж байгаагүй санагдана. Доргио  элгийг их гэмтээдэг” гэж М.Шагдарсүрэн эмч онцлов. Элэгний архаг үрэвсэл хатуурал болж даамжраад, цөөхөн жилийн дараа хавдар болон хүндэрдэг. Хавдар нь өвчлөлийн хамгийн хүнд хэлбэр.

Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь оройтож, өвчлөлийнхөө сүүлчийн шатанд орсон хойно эмнэлэгт хандаж байгаа нь судалгаагаар тодорхой болсон. Гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хавдрыг эмчлэхэд хүнд. Эхний шатандаа байгаа хавдрыг тэжээж буй судсуудыг илрүүлэн бөглөх эмчилгээ хийдэг. Судас бөглөхөд хавдрын явц удааширч, жижиг бол эдгэрнэ. Манайхан эрүүл мэнддээ анхаарал тавих нь муу байна. Малчид малаа гэсээр өвчнийхөө сүүлчийн шатанд орсон хойно эмнэлэгт ирдэг.

Элэг нь өвчилсөн хүний гарын алга улайдаг
Элэгний өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Элэгний эмгэг эхэн үедээ өвдөж, зовиурладаггүй.
* Шалтгаангүйгээр амархан ядардаг, эцэж, цуцдаг болно
* Гарын алга улайдаг
* Нүд цагаан болоод, арьс шаравтар туяатай болно
* Арьсан дээр улаандуу өнгөтэй тууралт гарна
* Хэвлийн баруун тал буюу аюулхай дээр хөндүүрлэх, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Тиймээс дээрх шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаж, хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх шаардлагатай.

Харин өвчин даамжирч, их хүндрээд ирэхэд эцэж цуцаж, царай харладаг. Гэдэс дүүрнэ, шээс багасч өтгөн болдог. Хэвлийн хөндийд ус дүүрээд ирэхэд шээс бүр гарахаа болино. Гэдэс томордог. Хөлийн шилбэ хавагнана. Хамар, ам, буйлнаас цус гарамтгай болох, доошоо цус гарч болно. Шүд угаах, бие засахад  цус гарна. Энэ нь их хүндэрсэн, бараг эмчилгээгүй гэж хэлж болох үед гарах шинж тэмдэг.

“Шагдарсүрэн” эмнэлэг байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Эднийх элэгний эмгэгийг эрт илрүүлэх гурван хэмжээст өнгөт хэт авианы аппараттай болсон гэнэ. 80 гаруй сая төгрөгийн өртөгтэй, орчин үеийн энэ аппарат нь хавдрын хэмжээг тод харуулна. Элэгний өвчний үед голдуу ходоод, улаан хоолой үрэвсэж цус алддаг аюултай. Тиймээс ходоод, улаан хоолойг дурандах шаардлагатай болдог.

Өнгөт зураг гаргах дурангийн аппарат ч мөн суурилуулсан. Энэ аппарат нь тодруулагч бодис хэрэглэхэд компьютер томограф, MRI аппаратаас дутахгүй тодорхой мэдээлэл өгөх чадалтай. Цаашид элэгний судсуудыг тодруулах, бөглөдөг аппарат суурилуулахаар бэлтгэн, захиалга өгөөд байгаа аж. Энэ нь хорт хавдрыг эрт илрүүлэхэд их ач холбогдолтой.

Сүүлийн үед вируст гепатитын вакцин гарсан нь элэгний өвчнөөс сэргийлэх сайн арга боллоо.

Хавдраар ихэвчлэн ахимаг насныхан өвчилж байна
Залуус элэгний үрэвсэлд өртөмхий. Харин 35-55 насанд элэгний хатуурал, 40-65 насанд хавдраар өвчлөгсөд олон болдог. Архи хэрэглэдэг, хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэгтэй холбоотой учир элэгний өвчинд эрчүүд голдуу өвчилж байна. Хүний биеийн бүх хорыг элэг шүүдэг. Элэг муу бол бүх эрхтэн муудна. Архи олон жил уусан хүний сэтгэхүйд өөрчлөлт ороод, хувь хүний бодгаль чанар нь ч өөрчлөгдөнө. 60-80 гр архи уусан бол элэг хэдхэн цагийн дотор хоргүйжүүлж, задлаад хэрэгтэй бодис болгодог. Харин 0.5-1 литр архи уусан хүний элэг ачааллаа даахгүй. Архийг шүүж, задалж чадахгүй элэг гэмтэн хорчийж  эхэлдэг.

Манай улсад элэгний хавдраар жилд 3000 орчим хүн өвчилдөг бол 2000 орчим хүн элэгний өвчнөөс болж хорвоог орхиж байна гэсэн эмгэнэлтэй тоо бий. 100 мянган хүн ам тутамд, элэгний өвчний 50 тохиолдол байна гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргажээ. Энэ нь Монгол Улсыг элэгний өвчлөл өндөртэй орны тоонд оруулж байгаа юм.

Махны хэрэглээгээ багасга

Азийн хөгжилтэй орнууд элгийг анагаах нэг хэлбэр нь зохистой хооллолт гэж үзэж байна. Элэгний үрэвсэл, хатуурлыг анагаахад хоол эмчилгээ чухал. М.Шагдарсүрэн эмч эмчилгээний хооллолтын чиглэлийн номнуудыг япон, хятад хэлнээс орчуулжээ. Тусгай хооллолтыг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Бид өвөл, зунгүй мах, хурц хоол иддэг нь элгэнд их ачаалал өгдөг. Цаашид эмийн эмчилгээг зөв хооллолттой хослуулна гэв.

Махан хоол элгэнд их ачаалал өгдөг. Элэгний өвчтэй хүн махны хэрэглээгээ багасгаж түүний оронд шинэвтэр, амин дэмээр баялаг хүнсний ногоо түлхүү амтлаарай. Ялангуяа ногоон өнгөтэй өргөст хэмх, цэцэгт  байцаа, байцаа, чанцай вандуй. Мөн олон төрлийн жимс, лууван, хүрэн манжин, хаш нь гэмтсэн элэгний хордлого тайлдаг. Эдгээр хүнс элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх давуу талтай.

Мах багатай хоол амархан шингэдэг. Нүүрс төрөгч, минериалаар баялаг хоол хэрэглээрэй. Манайхан өглөө гэрээсээ цай ууж гараад, өдөржин хоосон явдаг. Орой хариад их идэж аваад унтдаг. Хэт их үндэсний үзэл гаргаад монгол хүн учраас мах л иднэ гээд байж болохгүй. Тэр дундаа хорхог, боодог нь элэгний өвчтэй хүнд сайнгүй.

Э.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан