Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт
мэдэгдэх хуудас хүрүүлсэн. Ямар утгатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бэ?
-Бараа, бүтээгдэхүүний
үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн амьдрал туйлдаж эхэллээ. Гэвч Засгийн газрын
зүгээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй өдөр, хоног алдаж байна. Ядаж өргөн
хэрэглээний барааны үнийг нэмсэн шалтгаан энэ байна хэмээн юу ч хэлсэнгүй,
үзүүлсэнгүй. Сонгуулиас өмнө Засгийн газар, үйлдвэрчний эвлэлийн түвшинд олон
зүйл дээр хамтран ажиллан зарим нэг нааштай алхмуудыг хийж чадсан. Гэтэл шинэ
УИХ-ын гишүүд нэгэнт сонгуульд гарсан гэсэн шиг хайхрамжгүй байдлаар асуудалд
хандаж байна. Манайхаас удаа дараа асуудлыг тавьсан. Ингээд өнгөрөгч даваа
гаригт мэдэгдэх хуудсаа хүргүүлсэн. Мэдэгдэх хуудасны хариунд энэ сарын 29-ний
өдөр хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Хэрэв хэлэлцээрийн ширээний ард
суухгүй бол тэмцлийн аргад орохоор болж байна гэсэн утгатай мэдэгдлийг Засгийн
газарт хүргүүлсэн.
-Өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улс
төртэй, төргүй хоёрын хооронд байна. Та бүхний тавьж буй мэдэгдлийг энэ богино
хугацаанд шийдэж өгөх боломж хэр байгаа бол?
-Бидний шаардаж байгаа
зүйл маш энгийн. Цалин нэм, юмныхаа үнийг бууруул гэж хэлэхээсээ өмнө өргөн
хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ яагаад өсөв, үндэслэлгүй өсч байгаа юм
биш үү гэдэг байдлаас асуудлыг тавьж байгаа. Мөн нэгэнт өргөн хэрэглээний
барааны үнийн өсөлтийг барьж чадахгүй байгаа бол ард иргэдийн орлого, цалин,
амьжиргааны түвшнийг дээшлүүлэх тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ
ав. Хэрвээ Засгийн газарт энэ бүх тооцоо, судалгаа байхгүй бол манайхаас хийсэн
хувилбарт санал байна. Энэ саналыг ярилцъя, хэлэлцье гэдэг нь бидний өнөөдрийн
шаардлага. Бидний шаардлага, Засгийн газрын үндэслэлийг хамтарч нэг цогц арга
хэмжээ болгох нь эрхэм зорилго. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед улсын
гурван талт хэлэлцээрийг хийх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар, Үйлдвэрчний
эвлэл, Ажил олгогч эздийн холбооны хоорондын харилцаа муугаас жагсаал, үл
ойлголцол, эдийн засгийн хямралд ороод байна. Иймээс Засгийн газрыг ойрын үед
хэлэлцээрийн ширээний ард сууна хэмээн найдаж, мэдэгдлээ хүргүүлсэн. Шийдэхийн
тухайд боломжтой. Яагаад гэвэл Засгийн газрын өнгөрсөн хугацаанд шийдэх боломж
байсан. Ямартай ч Засгийн газар өнөөдөр тамгаа барьж байгаа. Энэ газар
солигдож, солигдохгүй байж болно. Ер нь иргэд УИХ-ын гишүүдийг яах гэж сонгодог
юм бэ. Тэднийг иргэд өмнөө тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, хямралыг даван туулахад
туслуулах үүднээс сонгодог. Харин УИХ нь бидний гаргасан хууль тогтоомжийг
хэрэгжүүлээрээ хэмээн Засгийн газрын гишүүнийг томилдог. Гунигтай бодит үнэн
өнөөдрийн УИХ, Засгийн газар, үнийн хөөрөгдөл иргэдийн бэрхшээл болчихоод
байна.
-Зарим эдийн засагчтай ярилцаж байхад төр зах зээлд шууд
замаар орох нь буруу гэж үзэж байсан. Таны бодлоор төр юу хийх ёстой вэ?
-Төр өөрөө гардаж орж болохгүй.
Гагцхүү зохицуулалт хийх эрхтэй. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын хийсэн
зохицуулалт зарим нэг олигарх улс төрчийн захиалгаар явж байна.
Төр, ард иргэдийн төлөө гаргах
шийдвэрээ тэд худалдаад байгаа учраас өнөөдрийн энэ байдал үүссэн.
-Та бүхэн хэдэн сарын өмнө талхны жишиг үнийг тогтооно
хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягийн хамт хэлэлцээрийн ширээний ард сууж
байсан. Гэвч тухайн үед гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжиж тодорхой үр дүн
гараагүй?
-Тийм зүйл гарсан. Бид ямар
ч байсан иргэдийн өмнөөс хариуцлага үүрч тэмцэл хийх гэж байгаа. Хангалттай үр
дүн гаргуулахын төлөө зүтгэнэ. Харин манай гишүүн дэмжигчдийг үзэгч төдий битгий
оролцоосой, хариуцлагатай иргэд байгаасай хэмээн уриалж байна. Өмнө нь бид хэд
хэдэн жагсаал хийж байсан. Бүгд л эдийн засгийн хямралыг зогсоох зорилготой
байсан. Энэ сарын 29-нд болох хэлэлцээрийн хожигч нь та л байна.
-Танай холбооноос хэд хэдэн улсын эдийн засгийн байдлыг
судалсан гэсэн. Судалгааны үр дүн ямар гарч байсан бэ?
-БНСУ, ОХУ-ын зах зээлийг
сүүлийн нэг жилийн хугацаанд судаллаа. Энэ хоёр улсад нефтийн үнэ аль хэдийнэ
буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, улаанбуудайны үнэ суларсан байна
билээ. Харин манай улсад энэ байдал эсрэгээрээ байгаад гайхаж сууна. Үүний
хариултыг энэ тэргүүнд шийдвэр гаргагч хүмүүсээс асууж, үндэслэлийг нь гаргаж,
нийтэд зарлах болно. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс Монгол Улсын
Эдийн засгийн байдалд жилийн хугацаанд судалгаа хийсэн. Зөвхөн сүүлийн нэг сард
гэхэд цахилгаан, эрчим хүчний үнэ 7-11, цагаан будаа 47 хувь, шатахууны үнэ
300-400 төгрөгөөр өссөн байна. Иргэд цалингаа сарын хүнсэндээ арай гэж хүргэж
байсан мөнгө 10 хоногийн хоолны зүйлд хүрэхээ больсон. Дараагийн 20 хоногт иргэдийг
яаж амьдар гэж төр хэлээд байгаа юм бэ. Өнөөдөр "Нарантуул"
худалдааны төв дээр ажиллаж хоолныхоо мөнгийг олдог иргэдийн нүдний гал унтарч,
гуйлгачдын тоог нэмэгдүүлж байна. Гэтэл төр, засаг үүн дээр хариуцлага үүрч
чадах уу. Хэрэв үүрч чадахгүй гэж үзвэл бид хариуцлагыг хамтран үүрэлцэе.
-Өнөөдрийн өсч буй өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийн
өсөлтийг хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Хий хөөрөгдөл гэж үзэж байгаа.
Бидний хийсэн судалгаа, тооцоогоор ч ийм хариу гарсан. Гэхдээ бид гаргасан
тооцоо, судалгааг Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран
нягтлах хэрэгтэй байна. Бид мэдээлэл дутуугаас зарим нэг зүйл дээр алдсан
байхыг үгүйсгэхгүй. Энэ үүднээс хамтарч хэлцэе гэсэн юм. Ингээд гурван талт
хэлэлцээрээс нэг л шийд гаргаж түүнийгээ хамтран хэрэгжүүлэхийг хүсч байна.
-Заавал жагсаал, цуглаан хийх хэрэг байгаа юм уу. Өнгөрсөн
сарын 1-ний өдрийн үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга?
-Өнөөдөр зүгээр суугаад
байвал амьдрал сайхан болох нь өнгөрсөн. Ямар ч байсан манайх хөдөлмөр эрхлэж
буй иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэмцэл хийх гэж байгуулагдсан байгууллага.
Мэдэгдлийн хариуг өгөхгүй, хэлэлцээрийн ширээнд суухгүй бол тэмцэл хийнэ.
Тэмцэл хийнэ гээд цалин нэм хэмээн дээрэм хийх үйлдэл биш. Тэмцэл хийхийн тулд
бид мэдэгдэх хуудас Засгийн газарт хүргүүлээгүй. Тэмцэл хийхээс аргагүй байдалд
оруулж байгаа улстөрч УИХ-ын гишүүдэд хатуу цочроо өгч, шийдвэр гаргуулахын
төлөө бид тэмцэл хийж байна.
-Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан
гэж байгаа ч ОХУ импортынхоо үнийг нэмсэн. Холбогдох мэргэжилтнүүдийн ярьж
байгаагаар манай улсад шатахууны үнэ 11-12 дугаар сард буурна гэж байсан?
-Таны ярьж буй мэдээллийг
албан, албан бус эх сурвалжаас сонсож байсан. Бид үүнийг хэлэлцээрийн үр дүнд
тодруулна. Ядаж Засгийн газар энэ мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх ёстой.
Эдийн засгийн өнөөгийн байдал ил тод байх учиртай.
-Засгийн газар та бүхний мэдэгдэх хуудасны хариуг өгөхгүй
хэлэцээрийн ширээнд суухгүй бол та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрвээ энэ сарын 29-ний
өдөр мэдэгдэх хуудасны хариу ирэхгүй бол Улсын гурван талт хэлэлцээрийг Засгийн
газар зөрчлөө хэмээн үзэж, маргаан үүсгэнэ.
М.Ариунтуул