Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт, нэхмэл бүтээгдэхүүн, ноос ноолуурын боловсруулалт, ноолууран, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын 2014 оны ашигт ажиллагааны түвшин бусад үйлдвэрлэлийн салбараас харьцангуй өндөр гарсан байна.
Эдгээрээс зах зээлд эзлэх хувь, зах зээлийн үнэлгээгээр салбартаа тэргүүлэгч “Говь” хувьцаат компани хамгийн өндөр цэвэр ашигтай ажилласан байна. 2014 оны тайлант хугацаанд тус компани нийт 10.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Харин арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сор” хувьцаат компанийн санхүүгийн тайлан 87.1 сая төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Монгол шевро” хувьцаат компанийн хувьд 28.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Борлуулалтын орлогоор мөн л “Говь” хувьцаат компани 65.9 тэрбум төгрөгөөр тэргүүлсэн байна. Харин арьс ширний үйлдвэр, шир боловсруулах үйлдвэр, оёдлын үйлдвэр, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан нэхий” компани 19.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж салбартаа тэргүүлсэн байна.
Зөвхөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй дээрх компаниудыг харахад 50 хувийнх нь жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгааг харж болохоор байна.
Мөн “Сор” компаниас бусад компаниудын 2014 оны борлуулалт өнгөрсөн оныхоос бүгд өссөн дүнтэй тайланд тусгагджээ. Зах зээлийн үнэлгээгээр“Говь” компанийн хувьцаа 2014 оны эхэн үеэс 26 орчим хувиар өсөлттэй тогтсон байна. Харин “Дархан нэхий” компанийн хувьцаа өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар өсөөд байгаа аж.
Өөрөөр хэлбэл ашигт ажиллагааны түвшинг дагаад хувьцааны үнэ ханш өссөн байгааг тайлангаас харж болохоор байна.