Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
“Автомашингүй өдөр “-өөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаана.
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохиох гэж байна.
Энэ өдөр нийслэлийн иргэд авто машинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд уг хязгаарлалт хамаарах аж.