Хятадын Ардын чөлөөлөх армийн албан хаагчдын жингийн стандартыг тогтоолоо хэмээн Синьхуа агентлаг мэдэгдлээ. Тогтоосон жингээс давсан илүүдэл жинтэй цэргийн албан хаагчид цол ахих боломжгүй аж.
2015-2020 онд Хятадын Ардын чөлөөлөх армийн өөрчлөлт, шинэчлэл, цэргийн бие бялдрыг хөгжүүлэх төлөвлөгөөнд энэ талаар тусгажээ.
Гэхдээ Хятадын Ардын чөлөөлөх армийн цэрэг яг хэдий хэр хэмжээний жинтэй байх тухай мэдээллийг олон нийтэд зарлаагүй байна.
Илүүдэл жин цэргийн гадаад төрхөөс гадна, улс орны цэргийн хүчинд нөлөөлнө гэж эрх баригчид үзэж байна.
Ардын чөлөөлөх арми нь 1927 оны наймдугаар сарын 1-ний өдөр Наньчааны цэргийн хэсгийн гоминьданы засгийн газрын эсрэг гарсан бослогын дараа байгуулагдсан бөгөөд анхны нэр нь “Улаан арми” байжээ.
Хятадын Ардын чөлөөлөх арми Азид хамгийн хүчирхэгт тооцогддог. Зөвхөн хуурай замын цэргийн хүчин нь гэхэд 1.6 сая албан хаагчтай. Хятадын Ардын чөлөөлөх арми нь БНХАУ-ын хилийг хамгаалахын дээр “дэлхийн хэмжээний” байлдааны ажиллагаа явуулах чадвартай.
Эх сурвалж: Синьхуа