Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өнгөрсөн долоо хоногт олдсон занданшуулсан шарил гадны хэвлэлүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Энэ талаар "Монголоос олдсон тус лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул амьд байгаа, бүрмөсөн амьсгал хураагаагүй" хэмээн Буддын шашны шинжээчид үзэж байна хэмээн ВВС агентлаг дамжууллаа.
Түүнчлэн эрдэмтэд занданшуулсан хүн хэрхэн ийм сайн хадгалагдаж үлдсэнийг судалж байгаа бөгөөд Монголын эрс тэс уур амьсгал үүнд нөлөөлсөн ч байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай ламын эмч, бясалгалын нэрт судлаач, доктор Барри Керзин занданшуулсан лам гүн бясалгалын маш ховор байрлалд сууж байгаа бөгөөд хэрэв бясалгагч энэхүү байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог гэж The Siberian Times-т хэлжээ.
Түүнчлэн тэрбээр “Гүн бясалгалд орсон хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муудуулахгүй хэдэн мянган жил ийм байдлаар оршиж чадна. Гаднаа физик үхэл мэт харагдавч дотроо сэтгэл нь гэрэлтэн, амьд хэвээрээ байдаг” гэв.
Занданшуулсан ламыг худалдаалах гэж байхад нь эрх бүхий байгууллагын хүмүүс олсон хэмээн ВВС мэдээлж байна.
Түүнчлэн тус олдворыг одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хадгалж байгаа гэж мэдээллээ.
Сануулахад тус олдворыг Гэсэр богд гэгээнийх гэсэн таамаг гарсан ч одоогоор нотлогдоогүй байна.
Эх сурвалж: ВВС