Технологи ертөнцийг эрс өөрчилж байна. Тэр дундаа мэдээлэл, харилцаа холбооны технологи XXI зуун гарснаас хойш хүн төрөлхтний амьдарлын бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэх болж дэлхий ертөнцийн айсуй яваа цагийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Томас Фридман хэмээх Америкийн сэтгүүлч мэдээлэл технологийн хурдацтай хөгжил дэлхий ертөнцийг орон зайны хувьд багасгаж, хавтгайруулж, мэдээлэл, мэдлэгийг хүн бүхэнд хүртээмжтэй байх бололцоог бий болгож байгаа тухай Дэлхий бөөрөнхий биш хэмээх ном бичиж олон улсыг шуугиулаад амжсан.
Мэдээллийн эрин зуунд төрийн засаглал, үйлчилгээ хүртэл зүсээ хувиргаж шинэ цаг үеийн шинэ ололтод тулгуурлан аль болох цомхон, зардал багатай, хүртээмжтэй ил тод байдалтай байхыг эрмэлзэж орчин цагийн хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцэхээр чармайж байна.
Технологи ертөнцийг эрс өөрчилж байна. Тэр дундаа мэдээлэл, харилцаа холбооны технологи XXI зуун гарснаас хойш бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэх болж дэлхий ертөнцийн айсуй яваа цагийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйлсийн нэг болж байна.
НҮБ болон Дэлхийн банкнаас Цахим засаглалтай холбоотой тоймыг 2003 оноос хойш жил бүр гаргасаар ирсэн бөгөөд үүн дотор Цахим засаглалын хөгжлийн түвшнээр улс орон, бүс нутаг бүрийг ангилсан индекс гаргадаг болсон билээ. Монгол улсын хувьд байдал ямархуу түвшинд явна вэ? Монголын төр технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, орчин цагийн шаардлагад нийцэж чадаж байгаа эсэх нь өнөөдөр бидний хувьд тун сонирхолтой сэдэв билээ.
Ухаалаг төр үү, Цахим засаг уу?
Төрийн ордонд чуулган зохион байгуулагдсанаар төр ухаалаг болохоор шийдсэн ч юм шиг ойлголт бидэнд төрсөн билээ. Гол нь “ухаалаг төр” гэж юуг хэлж буй талаар нийгэмд олон янзын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа боловч энэ талын нэгдсэн ойлголт өдийг хүртэл бидэнд байхгүй байгаа нь хэвлэл мэдээллийн сувгуудаар тухайн үед цацагдсан олон янзын байр сууриас харж болно.
Нэр томъёоны асуудал тийм ч чухал биш. Гол нь агуулга, цаад мөн чанараар нь тухайн зүйлсийн ач холбогдлыг тодорхойлж болдог. Ухаалаг гэж юуг нэрлээд байна? Бид юу гэж ойлгох ёстой юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зайлшгүй. “Том төрөөс Ухаалаг төр лүү” чуулган дээр яригдсан зүйлсээс ойлговол орчин цагийн мэдээлэл технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулсан цахим засаглалыг хэлээд байна л гэж ойлгогдоод байгаа.
Харин яагаад “ухаалаг” гэж нэрлэх болсныг ухаж үзэхээр улс төрийн популизм болон ухаалаг утас хэмээх орчин цагийн гоё нэршилтэй холбогдож магадгүй. Энэхүү цахим засаглал хэмээгчийг өнөөгийн байдлаар дэлхий нийтэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэргүүлэх 30 чиглэлийн нэг гэж үздэг болсон. Төрийн хүнд суртлыг багасгаж иргэддээ хүртээмжтэй боловсронгуй үйлчилгээг нэвтрүүлж, ил тод байдлыг хангаж, зардлыг багасгах шаардлагын үүднээс цахим засаглалын системийг улс орон бүр нэвтрүүлэх оролдлогыг их бага хэмжээгээр хийж байгаа аж.
Цахим засаглалыг үйл ажиллагааных нь хувьд хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог аж. Мэдээллийг ард иргэдэд “түгээх”, иргэдтэй “харилцах”, төрөөс “цахим системд суурилсан үйлчилгээ үзүүлэх” гэсэн хэсгүүдэд авч үзэн энэ чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн байдаг. Мөн хүртээмжтэй байдлын хувьд дараах хэлбэрүүдтэй байдаг аж.
1.C2G (иргэдээс төр рүү чиглэсэн)
2.G2G (төрөөс төр рүү чиглэсэн)
3.G2C (төрөөс иргэд рүү чиглэсэн)
4.G2E (төрөөс албан хаагчид руу чиглэсэн)
5.G2B (төрөөс бизнесийн байгууллагууд руу чиглэсэн) гэх зэрэг болно.
Төрийн байгууллагуудын давхардсан чиг үүрэг, үйлчилгээ, хүнд суртал, авлига, чанарт бус тоонд суурилсан зохион байгуулалтын бүтэц, орон тоо зэргийг хумиж, бага зардлаар чанартай үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий цомхон төрийг бий болгох хамгийн боломжит хувилбар нь технологид суурилсан төрийн үйлчилгээ буюу цахим засаглал яах аргагүй мөн. Тухайн улс орны хөгжил дэвшил, өрсөлдөх чадвар, засаглалын чадамж зэргийг хэмжиж гаргахад хамгийн бодит шалгуур үзүүлэлт болж буйг олон улсад өдгөө хүлээн зөвшөөрч байна.
Цахим засгийн газрын тэргүүлэх жишиг болж буй Өмнөд Солонгосын жишээгээр технологийг төрийн үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашиглаж, давуу тал бий болгож байгаа ерөнхий дүр зургийг харж болно. Өмнөд Солонгос төрийн яамдынхаа мэдээллийг нэгтгэж, нэг дата төв байгуулсан байна.
Олон улсад
2014 оны НҮБ болон Дэлхийн банкнаас гаргасан Цахим засгийн газрын индекст Өмнөд Солонгос тэргүүлж Австрали удаалжээ. Үүнээс цаашлаад Сингапур, Франц, Голланд улсууд хөвөрнө. Эдгээр улс орнуудад байгаа нийтлэг шинж чанар гэвэл мэдээж бүгдээрээ Мэдээлэл, технологийн салбарыг маш сайн хөгжүүлж чадсан байгаа нь харагдана. Мөн зарим төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн зэргээр нь ангилсан индексүүд бас байна.
Тухайлбал Эстони улс гэхэд л Цахим татварын индексээр дэлхийд тэргүүлж байх жишээтэй. Ер нь бол НҮБ-ын тайланд дурдсанаар маш олон төрлийн хүчин зүйлсийн нөлөөгөөр улс орнууд дахь цахим засаглалын хөгжлийн түвшин өөр хоорондоо ялгаатай байгаа аж. Хамгийн тодорхой ажиглагдаж буй зүйл нь тухайн улс орны эдийн засгийн хөгжил болон чадавхи нь цахим засаглалын хөгжлийг тодорхойлох хамгийн гол индикатор болж байгаа ажээ.
Мөн тухайн улсын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц, боловсролын байдал, иргэдийн мэдээллийн технологийн мэдлэг (ICT literacy), хүн амын орлогын байдал зэрэг нь энэ салбарын хөгжилд голлох нөлөөтэй байгаа аж.
Орлого багатай ч Цахим засгийн хөгжлийг ахицтай түвшинд хүргэж чадсан олон улс орнууд байгааг дурдаж орлогын түвшин өндөр ч гэсэн хоцрогдож яваа улсуудыг хүртэл цохон тэмдэглэсэн байна. 2014 оны байдлаар бүс нутгийн хувьд Европ тив цахим засгийн газрын индекст тэргүүлсэн байна. Үүний дараагаар Америк тив АНУ-аар хошуучилж бүс нутгийн индекст хоёрдугаар байранд орсон байна.
Дэлхийд тэргүүлсэн Өмнөд Солонгосыг багтаагаад Ази тив нь бүс нутгийн хувьд гуравдугаарт орсон бол Номхон далайн халуун бүсийн арлууд Австралийг багтаагаад дөрөвдүгээрт оржээ. Эцэст нь Тунисээр ахлуулж Африк тив адагт орсон байна. Цахим засгийн газрын тэргүүлэх жишиг болж буй Өмнөд Солонгосын жишээгээр технологийг төрийн үйлчилгээнд хэрхэн нэвтрүүлж ашиглаж, давуу тал бий болгож байгаа ерөнхий дүр зургийг харж болно.
Өмнөд Солонгос төрийн яамдынхаа мэдээллийг нэгтгэж, нэг дата төв байгуулсан байна. Төлбөр тооцооны систем, гааль-татварын систем, оршин суугчдын бүртгэл, лиценз-тусгай зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэлтийн портал, ухаалаг тээврийн хэрэгслийн систем, цахим худалдаа, цагаачлалын систем зэрэг маш олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт нэвтрүүлсэн байгаа юм. Бүхий л төрлийн мэдээлэл маш нээлттэй болж, хүмүүст маш хүртээмжтэй , түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бололцоо бүрджээ.
Үхэр тэрэгтэй Цахим засаг
Хүссэн ч эс хүссэн ч дэлхийн хөгжил дэвшлийн ололтууд хэн бүхнийг араасаа чирдэг зүй тогтлыг дагаад манай улс цахим засаглалын тодорхой элементүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд амжжээ. “Цахим Монгол” хэмээх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар 2005 онд баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Цахим Засаглал” хэмээх дэд хөтөлбөрийг 2012 онд баталж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
2012 оны сонгуулийн үр дүнд бүрдэж өөрсдийгөө “Шинэчлэлийн” хэмээн нэрлэсэн засгийн газрын зүгээс 2011 онд “Нээлттэй засгийн газар” хэмээх олон улсын түншлэлд элссэнээс үүдэлтэйгээр олон жилийн турш ярьж байсан боловч хэрэгжүүлэх ажил нь эхлээгүй “Цахим Засаглал” хөтөлбөрийг эхлүүлсэн нь ямартай ч сайшаалтай. Эндээс үүдээд хэд хэдэн үйлчилгээг цахим хэлбэрт юун түрүүн оруулаад байгаа.
“Төрийн үйлчилгээний цэг” хэмээх машинуудыг нэвтрүүлснийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Энэ бүхэнтэй холбоотойгоор Цахим Засгийн газрын индекст Монгол улс 2012 оны байдлаар дэлхийн 193 улсаас 76-р байранд орж байсан бол 2014 оны байдлаар 65-р байрыг эзэлж 11 орноор урагшилсан байна.
Тухайлбал цахим торгуулийн систем. Бас иргэдээ Цахим иргэний үнэмлэхтэй болгоод бүхий л мэдээллийг нь хурууны хээтэй нь хамт бүртгээд авчихсан. Замын цагдаагийн торгуулийн системийг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш хуримтлагддаг мөнгөний хэмжээ 4 дахин өссөн статистик үзүүлэлт гарсан байх жишээтэй. Мөн “ТҮЦ” буюу “Төрийн үйлчилгээний цэг” хэмээх машинуудыг нэвтрүүлснийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Цахим Засгийн газрын индекст Монгол улс 2012 оны байдлаар дэлхийн 193 улсаас 76-р байранд орж байсан бол 2014 оны байдлаар 65-р байрыг эзэлж 11 орноор урагшилсан байна. Энэ бол яах аргагүй дэвшилтэт үйл явдал мөн билээ. Гэвч төрийн 690 гаруй үйлчилгээ байдгаас өнөөгийн байдлаар хориодхон үйлчилгээ л цахим системд дөнгөн данган нэвтэрсэн байдлыг харвал манай улс энэ тал дээр яг үнэндээ гавиад байхаар шинэчлэл хийгээгүй нь мэдэгдэнэ.
2014 оны эхний хагасын байдлаар Монгол улсад нийт төсвөөс санхүүждэг, төрийн үйлчилгээг иргэдэд тодорхой түвшинд хүргэдэг Төрийн захиргааны болон бусад байгууллагын тоо 3906 байна. Мөн үүнийгээ дагаад иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлдэг төрийн албан хаагчдын тоо 162 769 гэсэн тоонд хүрсэн байна. Нэг хүнд ногдох төрийн албан хаагчийн тоогоор бид дэлхийд тэргүүлж байна л даа. Эндээс юу харагдаад байна гэхээр манай төр дэндүү данхайсан байдалтай байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй хэмжээнд хүрчээ.
Данхар төр бол тооны олонд тулгуурлан ажилладаг үр ашиггүй, зардал ихтэй үйлчилгээний механизм. ДНБ-ний 50 орчим хувийг төсөвтөө аваад хэргэлчихдэг манай улсад төрийн бүтцийг цомхотгох асуудал асар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Ойрын ирээдүйд бид энэ асуудлыг шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй. Ийм нөхцөл байдалтай байхад чиг үүргийн давхцлыг арилгаж, бүтцийг цомхотгож цахим системийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдэг “үлгэр” мэт санагдана.
Ухаалаг төрийн үзэл санааг үндэслэсэн хэмээгдэх Ерөнхийлөгч маань Монголын төрийг ухаалаг болж байгаа талаар гадаад, дотоодгүй лекц уншиж нэр хүндээ өсгөж яваа сураг байгаа ч энэхүү ойлголтыг анхлан олон нийтэд ил болгосон “Том төрөөс Ухаалаг төр лүү” чуулган өндөрлөсөн цагаас гавьтай зүйл хийх санаачлагууд “Шилэн дансны тухай” хуулийг эс тооцвол огт өрнөсөнгүй.
Ухаалаг төрийн сураг тасраад жил гаруйн нүүр үзэж байна. Царигийн хэрүүл, засгийг огцруулах хэрүүл зэрэг төрийн үйл ажиллагааны хэвийн голдрилыг үгүй хийсэн үйлдлүүдийг хийснээс бус Монголын популист улс төрчид “Цахим засаглал” хөтөлбөрийг урагш ахиулах санаачлага огт гаргасангүй. Уг нь бидэнд уул уурхайтай холбоотойгоор сүүлийн үед асар их хэмжээний мөнгө эдийн засагт цутган орж ирсэн боловч бид энэ бололцоо, боломжтой цаг үеийг ашиглаж технологийн хөгжилд тулгуурласан цомхон төрийг байгуулах талаар ямар ч бодит үр дүн бүхий алхмыг хийж чадсангүй.
Зүгээр л ажил хэрэг урагштай байгаа мэт харагдах, ач холбогдлын хувьд хоёрдугаар зэрэгт хамаарагдах зүйлсийг л (Иргэний үнэмлэхний хуулбарыг ТҮЦ машинаас авах гэх мэт) хийсэн дүр үзүүллээ.
Дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Хөгжил дэвшил жил сараар бус өдөр, цагаар хэмжигдэхүйц хурдсаж амьдрал улам хялбар болж байна. Харин бид эндээ элдэв улс төржсөн хэрүүлээ хийгээд соёлт хүн төрөлхтний ололт амжилтыг төдийлөн хайхрахгүй байгаа дүр зурагтай сууж байна. Өөрөөсөө доорхийг биш дээдхээ харах аваас бидний Цахим засаглалын хөгжил үхэр тэрэгний хурдаар гэлдэрч байна.
Н.Хасар