gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үүлсийн дундаас Үүрийн цолмонг судлахуй

Д.Багахүү
Технологи
2014-12-25
0
Twitter logo
Д.Багахүү
0
Twitter logo
Технологи
2014-12-25
Үүлсийн дундаас Үүрийн цолмонг судлахуй

Эртний Ромын хайр дурлалын бурхан Венусийн нэрээр нэрлэгдсэн Сугар гариг дээр амьдарна гэдэг хүн байтугай машин ч хүсэхээргүй зүйл. Гадарга дээрээ +426 градус хүрдэг, агаарын даралт нь дэлхийгээс 92 дахин илүү гээд олон асуудал бий. Энэ их даралт нь далайн гүний нэг километрт байдаг даралттай тэнцүү. 

Гэтэл нөгөө талаас Сугар гаригийг судална гэдэг хүн төрөлхтний хувьд асар их “Баялагтай уурхай”-тай болсноос өөрцгүй билээ. Учир нь гаригийн бүтэц, химийн найрлага нь дэлхийтэй бараг адил бөгөөд хэмжээгээрээ ч тун ойролцоо. Хамгийн чухал нь Улаан нүдэн гаригаас хамаагүй ойр оршдог.

Дэлхийн одоогийн технологиор “Үүрийн цолмон” тийш явахад 400 өдөр болох бол Ангараг хүрэхийн тулд хамгийн бага даа 650-900 өдөр зарцуулах юм.

Дэлхийн одоогийн технологиор “Үүрийн цолмон” тийш явахад 400 өдөр болох бол Ангараг хүрэхийн тулд хамгийн бага даа 650-900 өдөр зарцуулах юм. Нэрт эрдэмтэн Карл Саганы төсөөлснөөр хүн төрөлхтөн Сугар гаригийг колоничлохын тулд ногоон цэнхэр замаг ашиглаж агаарын хэмийг нь бууруулж болно гэж үзжээ.

Тэгвэл АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг ч хамгийн ойрын хөрш рүүгээ хүн илгээх хүслээ дарж дийлсэнгүй. Тэд яг л Оддын дайн кинон дээр гардаг шиг арга хэрэглэж Сугар гаригийг судлах төлөвлөгөө боловсруулжээ.

Эцэст хүн төрөлхтөн Сугар гариг дээр иймэрхүү хот байгуулах болов уу

HAVOC буюу “Сугар гаригийг өндрөөс судлах төсөл” гэж нэрлэсэн энэ хөтөлбөр хэрэгжсэнээр судлаачид гаригийн агаар мандалд ажиллах юм. Аварга том нарны эрчим хүч хуримтлуулагч хавтантай хийн бөмбөлөг бүхий судалгааны хөлөг гаригийн гадаргаас 120 километрийн өндөрт ажиллах аж.

Энэ тохиолдолд бага зэрэг халуун ч гэсэн +75 орчим градусын халуунд судлаачид ажиллана. Түүнчлэн энэ өндөрт гаригийн агаар мандал нарны цацраг идэвхийг хангалттай бууруулсан байх учир ямар нэг эрсдэлгүй. Төслийг хэрэгжүүлэгчид хэд хэдэн удаагийн аялал төлөвлөж байгаа бөгөөд хамгийн эхний “Туршилтын туулайнууд” гаригийн агаар мандалд очиж 30 хоног ажлаад эргэж дэлхийдээ ирцгээх аж.

Харин тэдний араас очих судалгааны багийнхан бүтэн хоёр жил тэндээ байх бол колоничлогчдын амьдрахаар төлөвлөж байгаа “Үүлэн дундах хот” удахгүй байгуулагдах юм. Гелиэр дүүргэсэн хийн бөмбөлөг дээрээ нарны эрчим хүч хуримтлуулагчтай бол доор нь байгаа хөлөг агаар мандлаас шууд буцаад хөөрч задгай сансарт нисэж яваа дэлхий хүртэл явж чадах “Автобус”-нд сууж байгааг бичлэгээс харж болно.

Эх сурвалж:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан