“Саусгоби сэндс” ХХК-д холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад хоёр ч удаа шилжүүлсний эцэст Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн гэж УПЕГ-аас өнөөдөр мэдээллээ.
2012 оны тавдугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 264 дүгээр зүйлийн /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/ 264.2 дахь хэсэг,
- 268 дугаар зүйлийн /Хээл хахууль авах/ 268.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Энэ хэргийг шалгах явцад АТГ-аас дээрх хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
- 166 дугаар зүйлийн /Татвар төлөхөөс зайлсхийх/ 166.2,
- 1661 дугаар зүйлийн /Мөнгө угаах/ 1661.3,
- 269 дүгээр зүйлийн /Хээл хахууль өгөх/ 269.1 дэх хэсэгт зааснаар тусгаарлаж, “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч, АНУ-ын иргэн Жастин Капла /Justin Kapla/ нарт холбогдох эрүүгийн хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Жастин Капла /Justin Kapla/нь “Саусгоби сэндс” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа санхүүгийн ерөнхий менежер нь байсан, Филиппиний иргэн Хиларион В.Кажукомтай хамтран компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Татварын ерөнхий хуулиудын тодорхой заалтуудыг зөрчин, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг бууруулж 90,021,466,300 /ерэн тэрбум, хорин нэгэн сая дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийн орлогод ногдох, 17,441,383,600 /арван долоон тэрбум, дөрвөн зуун дөчин нэгэн сая, гурван зуун наян гурван мянга, зургаан зуун/ төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ.
Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс" ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс" ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогдож нийт 35 тэрбумын татвараас зайлсхийжээ.
Тиймээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна. Мөн үл хөдлөх хөрөнгө болон зарим банкин дахь “Саусгоби сэндс” ХХК-ний нэр дээрх дансуудыг битүүмжилжээ.
Энэ хэргийг шалгахад багагүй хугацаа зарцуулсан бөгөөд прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтад хоёр удаа буцааж холбогдох шалгалтыг хийлгэж байсан гэлээ.