Microsoft компанийн хөгжүүлж буй шууд бичлэгийн явцад яриаг орчуулах технологи болох Skype орчуулагч программын туршилтын хувилбар ийнхүү Мандарин Хятад, Испани, Англи болон Итали хэл мэддэг болж байна.
Мэдээж хэрэг орчуулга нь одоохондоо тийм ч төгс биш
Зөвхөн Windows 8,1 болон түүнээс дээших үйлдлийн систем дээр ажиллах, урилгаар ашиглаж болох энэхүү программ өнөөдрөөс таныг хэн нэгэнтэй интернетээр харилцаж байхад шууд Итали, Мандарин Хятад хэл рүү орчуулах юм.
Программ Англиас Мандарин руу, Мандаринаас Англи руу шууд орчуулах учир хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байгаа хүмүүс харилцахад илүү хялбар болох аж.
Мэдээж хэрэг орчуулга нь одоохондоо тийм ч төгс биш. Гэхдээ туршилтын программыг ашиглах эрхтэй болсон хэдэн арван мянган хэрэглэгчдэд турших боломж олгож байна гэдэг бас ч гэж чамгүй хөгжүүлчихсэн гэсэн үг юм.
Өнөөдөр дэлхий дээр долоон хүн тутмын нэг нь Хятад хэлээр ярьж байгаа учир шууд орчуулга хийх программын хувьд тун том дэвшил. Гэхдээ нэг зүйлийг сануулахад Google Translate ч мөн ийм орчуулга хийж чадна.
Дээрээс нь Google-ийн орчуулгын санд бараг 100 орчим хэл багтдаг билээ. Одоохондоо Google-ийн аман орчуулга бага зэрэг боловсруулж байж ажилладаг бол Microsoft-ийн нэвтрүүлж буй технологи тухайн хүнийг ярьж байхад шууд аман орчуулга нь ажиллаж байх аж.