“Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар оролцогчдын асуултуудад дараах хариултыг өглөө.
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ дахин өсөхгүй гэсэн баталгаа бий юу?
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 7.1 тэрбум гэж ярьж байгаа ч нэмүү өртгийн татвар, хүүгээ хасвал 6.1 тэрбум ам.доллар гэж байгаа. Миний хувьд хэлэлцээрийн албан ёсны бүрэлдэхүүнд байхгүй. Хөндлөнгийн шинжээчийн төвшинд хариулахад хоёр тал анхны хөрөнгө оруулалтын хэмжээг тохирсон. Хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа гэж ойлгож байгаа. Анхаарал татаж буй зүйл гэвэл Монголын тал 34 хувьдаа хөрөнгө оруулсан уу үгүй юу гэдэг. Татварын урсгалаа аваад үзэхээр миний санаж байгаагаар 900 сая орчим ам.доллар цэвэр татварт очсон. Эдийн засагтч үзүүлж буй нөлөөллөөс ажлын байр хамгийн чухал. Худалдан авалт хийж буй компанийн 40 хувь нь дотоодынх.
-Монголын уул уурхайн салбар хийгдэж буй гадаадын нийт хөрөнгө оруулалтын дунд Хятадын эзлэх хувь хэд вэ. Гуравны нэг хүрсэн гэдэгт санал нэгдэх үү?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзэл баримтлалд нэг улсын хөрөнгийн оруулалтын хэмжээ гуравны нэг гэж асуудал яригддаг. Би ойлгохдоо бодлогын хэмжээний асуудал болохоос биш яг өдөр тутмын тоон дээр гуравны нэг хүрчихлээ одоо болохгүй зогсоо гэх асуудал биш байх. 2013 оны нийт шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Нидерланд улс ордог. Яагаад гэхээр Оюутолгойн хөрөнгө оруулагч нь Нидерланд улсад бүртгэлтэй. Үүнийг тооцоолоод үзэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын тооцохоор 29 хувьтай нэгдүгээрт явж байгаа. 2013 оны тоо шүү. Нидерланд хүмүүс Монголд байгаад байна уу эсвэл цаад банкууд хэний гаралтай юм гээд бодоод үзэхээр ерөнхий асуудал. Цаашид үүнийг салгаж ялгаж үзэхгүй бол олон улсын харилцаанд асуудал үүсгэж болохуйц. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Хятадын хөрөнгө оруулалтын тухай 26 хувь давж байгаа. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ороод ирэхээс Хятад гэхээс илүүтэй Нидерланд улс гуравны нэгээс давах болно. Ямар агуулгаар аль салбарт хязгаарлах вэ гэдгээ зөв ойлгож ярих хэрэгтэй.
-2015 оны эхний байдлаар ТЭЗҮ бэлэн хэчнээн төсөл байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах вэ?
-Энэ тоог гаргачихсан байгууллага байхгүй байх. ТЭЗҮ боловсруулагдана, батлагдана гэдэг санхүүжүүлэгч талаасаа шалтгаалдаг. Санхүүжүүлэх боломжтой төсөл хэд вэ гэж асуух нь зөв байх. Санхүүжүүлж болох төслийг банк шалгаруулна, хөрөнгө оруулагч шийднэ. 888 төсөл гээд яваад байгаа. Миний сонссоноор 100-гаас доошгүй төсөл ТЭЗҮ нь хийгдчихсэн, гадагшаа гаргаад ярих боломжтой, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн. Бид тоо, ТЭЗҮ ярихаас илүүтэй санхүүжүүлэгч талын эрх ашиг талаас харвал ирэх дөрвөн жилийн дотор 10 орчим тэрбум ам.доллар Монголд орж боломж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.