1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг НҮБ-ын ерөнхий ассамблей “Гэр бүлийн өдөр” болгон зарласан. Үүнээс хойш дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм.
Монгол улс энэ өдөрт нэгдэж, Олон улсын гэр бүлийн өдрийг 11 дэх удаа тэмдэглэж байна. Энэ өдрийг тэмдэглэх болсон нь нийгмийн хамгийн жижиг хэсэг боловч хамгийн чухал үндэс суурь болсон гэр бүлийн асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах зорилготой бөгөөд жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил тус өдрийг “Эрчүүдийн хариуцлага-Гэр бүл дэх хүйсийн тэгш харилцаа, хүүхдийн эрх” сэдвийн дор олон улс оронд зохион байгуулж байна.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг /МГБССН/ нь 1994 онд байгуулагдсан бөгөөд хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол, мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус, бие даасан байгууллага. Тус нийгэмлэг дэлхийн 170 гаруй оронд ажилладаг Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны Монгол улс дахь жинхэнэ гишүүн байгууллага бөгөөд хоёр удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн. 2015 онд МГБССН нь албан ёсоор НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ болсон юм.
Тус байгууллага энэ сарын 11-15-ны өдрүүдэд гэр бүл гэдэг нь тухайн улс орны хамгийн чухал үнэт зүйл гэдгийг сануулах зорилгоор “Эрүүл гэр бүл–Эрүүл ирээдүй” уриан дор доло хоногийн аян зохион байгуулна.
Улаанбаатар хотноо энэ аяны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар, БГД-ийн засаг даргын тамгийн газар, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны алба болон их дээд сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллаж байна. Үйл ажиллагааг дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөж байна:
·Нээлттэй хаалганы өдөр: МГБССН-ийн харъяа “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах, охид эмэгтэйчүүдэд зориулан жирэмслэхээс хамгаалах аргуудын үйлчилгээний үнийг 20% хямдруулах, үнэ төлбөргүй зөвлөгөө, ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөх зэрэг үйл ажиллагаа– Энэ сарын 11-ны Даваа гарагт 10:00-18:00 цагт
·Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Гэр бүл төлөвлөлт ба ХДХВ” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна. ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны байранд 2015.05.12 ны Мягмар гарагт 10:30-12:00 цагт
·Нийгэмлэгийн дэргэдэх залуучуудын зөвлөл, сайн дурын клубаас оюутан сурагчдын дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл олгож, “I Decide” буюу “ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ БИ ӨӨРӨӨ ШИЙДНЭ” компанит ажлыг өрнүүлнэ. 2015.05.13 ны Лхагва гарагт 09:30-17:30 цаг
·Хуучнаар нэгдүгээр төрх буюу “Өргөө” амаржих газрынхантай хамтран жирэмсэн ээжүүд болон аавуудын дунд “Би удахгүй аав, ээж болно” сэдэвт өдөрлөг. 2015 оны 05-р сарын 14-ны Пүрэв гарагт
·“Гэр бүлээрээ цусаа бэлэглэе” нэгдсэн арга хэмжээг Цус сэлбэлт судлалын Үндэсний төвтэй хамтран тус төвийн байранд 2015.05.15 ны Баасан гарагт. 09:00-13:00 цагт
·Баянгол дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуу гэр бүл” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах.
·Нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын дунд “Ногоон цай” арга хэмжээ зохион байгуулж, нийгэмлэгийн үйл ажиллагааг нийт хүн амд хүргэх, нийгэмлэгт шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагаа зэргийг зохион байгуулна.
·Дэлхийн гэр бүлийн өдөр буюу 2015 оны 05 сарын 15 өдөр Монгол TV-ийн “ӨНӨӨ ӨГЛӨӨ” хөтөлбөрт нийгэмлэгийн ажилтнууд зочноор оролцож мэдээлэл хийнэ.