Нийгмийн даатгалын ерөнхий газраас улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, 2014 оны санхүүгийн жилд ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, даатгуулагчдын тоог нэмэгдүүлэн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн шилдэг 11 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 26000 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас ХААН Банк нийт ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж холбогдох тайланг цаг хугацаанд нь гарган шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын санд 10,6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн амжилтаар “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага” шагналыг хүртлээ.
Шилдэг ажил олгогч, шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын санг бүрдүүлсэн байдал болон шимтгэлийн өр авлага үүсгээгүй, даатгуулагчийнхаа тоо болон ажилтны сарын дундаж цалингийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна.
Түүнчлэн Төв ХААН Банк нь Баянзүрх дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд нийгмийн хариуцлагатай ажилласан тул нийгмийн даатгалын үзүүлэлтээрээ 2014 оны “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарч байсан юм.
ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахад цаг ямагт манлайлан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.